НИТХ-ын ээлжит хуралдаанаар НИТХ-ын 2025 оны 25/29 тоот тогтоолоор батлагдсан журмын зарим хэсгийг хүчингүй болгож, зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бид иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулахад юу хийж болох вэ гэдэг өнцгөөс шийдвэрүүдээ гаргаж буй. “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд "E-LICENSE" цахим системээр мэдэгдлээ шууд хүргэн, эрх нь нээгдэж 30 хоногийн дотор бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа боловч сарын дараа дахин материал бүрдүүлэхийн тулд төрийн хүнд сурталтай нүүр тулдаг процесс байгаа нь судалгаагаар нотлогдсон. Тиймээс НИТХ-ын хуралдаанаар 2025 оны 25/29 тоот тогтоолоор батлагдсан журмын зарим хэсгийг хүчингүй болгож, хоёр өөрчлөлтийг хийхээр боллоо. Ингээд найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалж байна. Ингэснээр иргэдийн амьдралын чанарыг сайжруулж, бизнес эрхлэхэд тухтай, таатай, хурдтай, хүнд сурталгүй байх нөхцөл бүрдэх юм. Төр болон иргэдийн өмнө бизнес эрхлэгчдийн хүлээх үүрэг нь энэ журмын 6-д заасан хэвээр үлдэж байна. Мөн стандартын хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлага тооцох механизм нийслэлийн Захирагчийн ажлын алба болон дүүргүүдийн үйлдвэр, үйлчилгээний хэлтсүүдэд байгаа” гэлээ.
103 бүртгэлийн жагсаалтыг хавсаргав.
- Хавсралт:1
Facebook
Twitter
Youtube


Нийтийн тээврийн 15 чиглэлд түр өөрчлөлт оруулжээ
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа
ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР: Эхний ээлжинд хэрэгжих таван байршлын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна
Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байхыг зөвлөж байна
Хууль зүйн зөвлөх үйлчилгээний урилга

Сэтгэгдэл бичих