"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов


8-р сарын 7
18 цаг 16 минут

      Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-д өнөөдөр /2026.08.07/ ажиллав. “ДЦС-3” ТӨХК нь нийслэлийн дулааны эрчим хүчний 32 хувь, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 10 хувийг хангадаг, үйлдвэрлэлийн хэмжээгээрээ ТӨК-иудын хоёрдугаарт эрэмбэлэгддэг.

Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу эрчим хүчний салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл, их засварын гүйцэтгэл 50 гаруй хувьтай үргэлжилж байна. “ДЦС-3” ТӨХК-ийн үндсэн дөрвөн тоноглол, дунд гурван тоноглол, туслах 96 тоноглолын засварын ажил  дунджаар 77 хувийн гүйцэтгэлтэй, 10 дугаар сарын 1-нд багтаан 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажил нь бүрэн дуусна хэмээн тус станцын Гүйцэтгэх захирал Б.Сандуйжав хэллээ.

сонин mn

Ерөнхий сайд “ТЭЦ-3” ТӨХК-ийн засварын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангахыг холбогдох төлөөллүүдэд үүрэг болголоо. 

Тодруулбал, 

 -“Засгийн газрын нөөц сан”-аас 2.1 тэрбумаар санхүүжүүлж буй зуух №4, №8-ийн засвар, угсралтын ажлыг төлөвлөсөн хугацаанд буюу 2026 оны 10 дугаар сарын 01-нд дуусгах

-Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Турбингенератор-7”-ийн шинэчлэлийг ирэх өвлийн оргил ачааллаас өмнө буюу 2026 оны 12 дугаар сард дуусгаж, ашиглалтад оруулах

-“Турбингенератор-9”-ийн шинэчлэлийг 2026–2027 оны өвлийн их ачааллын хугацаанд ашиглалтад оруулах

-Үнсэн сан №4-ийн газар шилжүүлэх ажил удаашрч буй асуудлыг судалж шийдвэрлэх

-Ашиглалтын хугацаа дууссан, нэн яаралтай шийдвэрлэх 25 МВт “Турбингенератор-5”-ыг шинэчлэх ажлыг 2027 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтад тусгаж, ажлыг эхлүүлэх асуудлыг бүрэн шийдвэрлэхийг тус, тус үүрэг болголоо.  

сонин mn

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, ирэх оны улсын төсөв өргөн мэдүүлэхээс өмнө нөхцөл байдалтай танилцаж байна. Засгийн газар эрчим хүчний салбарын шинэчлэлийг тууштай үргэлжлүүлж, шаардлагатай бодлогын болон хөрөнгө оруулалтын дэмжлэгийг цаашдаа ч үзүүлнэ гэлээ.

Засгийн газар эрчим хүчний салбарт өнгөрсөн 120 гаруй хоногийн хугацаанд дараах үндсэн чиглэлээр шинэчлэл эхлүүлж, бодит үр дүн гаргаад байна.

-Таван аймагт сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Гэрээ байгуулснаас хойш нэг сарын хугацаанд бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 20-63 хувьтай үргэлжилж байгаа. Гүйцэтгэлд Засгийн газар онцгой анхаарав.

-Эрчим хүчний салбарын ухаалаг шилжилт эхэллээ. Үйлдвэрлэлээс хэрэглэгч хүртэлх нийт системийн хэмжээнд үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлт, хэрэглээ, төлбөр тооцоо, алдагдал, зардлыг ил тод, хяналттай, үр ашигтай болгох цогц шинэчлэл эхэллээ.

 -Шинэ эх үүсвэрүүд ашиглалтад орж байна.

 -Шинэ эх үүсвэр барихын зэрэгцээ одоогийн станцуудын найдвартай ажиллагааг хангахад онцгой анхаарч, олон жил хуримтлагдсан их засвар, шинэчлэлийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх зэрэг ажлуудыг хийж, гүйцэтгэжээ.  

сонин mn

сонин mn

сонин mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ8 цаг 9 минутын өмнөБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа9 сар 4. 11:12Хүнд цаг үед түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж байгаа Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ9 сар 4. 10:04Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар9 сар 4. 9:5823 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ9 сар 4. 9:53Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна9 сар 4. 9:44Ихэнх нутгаар эрс сэрүүснэ9 сар 4. 9:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа9 сар 3. 17:54Ээлжит бус чуулган товлон зарлалаа9 сар 3. 17:43Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ9 сар 3. 15:26Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв9 сар 3. 15:22ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна9 сар 3. 12:40Ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо9 сар 3. 12:30Тураах үйлчилгээтэй гэх “МОНЖУРА” тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ9 сар 3. 12:22Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь9 сар 3. 10:01АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа9 сар 3. 9:54МОНГОЛ - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 3. 9:49УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 3. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.