Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК хамтран хэрэгжүүлэх “Нүүрс-пиролизын үйлдвэр” төслийн чиглэл, хамтын ажиллагааны хүрээг тодорхойллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай нар Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд хамтран ажиллахаар болов.
Хамтын ажиллагааны үр дүнд хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортыг орлох бүтээгдэхүүн бий болгож, гадагш чиглэсэн валютын урсгалыг бууруулах ач холбогдолтой “Нүүрс-пиролизын үйлдвэр” төслийг хэрэгжүүлэх юм.

Төслийн санхүүжилтийг нийслэл, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК болон дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, түншүүдийн оролцоотой гурван талт хэлбэрээр бүрдүүлэхээр зорьж байна.
Багануурын уурхайг түшиглэн байгуулах уг үйлдвэрийг 2028 оны эхний улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Нийт 134 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас коксон түлш, 82–84 мянган тонн нүүрсний давирхай үйлдвэрлэхээс гадна 40 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, үүнээс 26 МВт-ыг төвийн эрчим хүчний нэгдсэн системд нийлүүлэхээр тооцоолжээ. Төслийн удирдлагыг нийслэл болон “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн харьяа “Эрдэнэс ҮТП” компани хамтран хэрэгжүүлж, санхүүжилтийн механизмыг тодорхойлох бөгөөд төслийн хэрэгжилтийг “Улаанбаатар түншлэл төв” ХХК хариуцах юм.



Facebook
Twitter
Youtube


Нийтийн тээврийн 15 чиглэлд түр өөрчлөлт оруулжээ
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа
ОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР: Эхний ээлжинд хэрэгжих таван байршлын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа
Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна
Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байхыг зөвлөж байна
Хууль зүйн зөвлөх үйлчилгээний урилга

Сэтгэгдэл бичих