УИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Иргэдийн санал, хүсэлтийг салбарын бодлого, хууль тогтоомжид тусган бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллана


8-р сарын 7
18 цаг 28 минут

       Улсын Их Хурлын ээлжит чуулганы завсарлагын хугацаанд гишүүд парламентын үйл ажиллагаа, баталсан хууль тогтоомжийн талаар олон нийтэд мэдээлэл өгч, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа өнөөдөр (2026.08.07) "Нээлттэй парламент" танхимд ажиллаж, 22 иргэнтэй уулзлаа.

Тэрбээр Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийн үзэл баримтлал, зохицуулах харилцааны талаар иргэдэд танилцуулж, санал, хүсэлтийг сонсов. Өнөөдрийн уулзалтад ирсэн иргэдийн дийлэнх нь ахмад настан байсан бөгөөд тэдэнд зориулсан эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих үйл ажиллагаа, асрах үйлчилгээний хэрэгцээ шаардлага өндөр байгааг хэлж байлаа. Тухайлбал, иргэн Х.Цэрэндорж сэтгэл зүйчдийн ажлын байрны хүртээмжийн асуудлыг хуулийн төсөлд хэрхэн тусгасныг тодруулсан юм. Хууль санаачлагчийн зүгээс ахмад настны асрах үйлчилгээний тогтолцоонд сэтгэл зүйн үйлчилгээ чухал байр суурь эзэлдгийг онцлоод хуулийн төсөлд сэтгэл зүйн болон бусад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг тусгасан гэв.

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа эдийн засгийн тогтвортой байдал, тэтгэвэр, нийгмийн хамгааллын асуудал, иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн хэрэгжилт, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад чиглэсэн бодлого зэрэг иргэдийн тавьсан асуултад хариулж, байр сууриа илэрхийллээ.

Иргэн М.Энхбатын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатайг хэллээ. Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу гэм буруутай этгээдээс хохирлоо барагдуулахад хүндрэл, чирэгдэл гардагтай холбоотойгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар саналаа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа энэ чиглэлээр хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахад анхаарч ажиллана гэлээ.

Түүнчлэн иргэн Ц.Мөнхжаргал боловсролын тогтолцоог технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан шинэчлэх талаар санал, бодлоо хуваалцсан бол иргэн Г.Гэрэлмаа иргэдийн санал хүсэлтийг сонсох нээлттэй уулзалтын танхимтай болсонд баяртай буйгаа тэмдэглээд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалалт, хүүхдийн хөгжлийн чиглэлд төрийн дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлон дурдав.

Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа иргэдийн дуу хоолой бол бодлого, шийдвэрийн чухал үндэс гэдгийг онцлоод салбарын бодлого, хууль тогтоомжийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх боломж, гарцыг эрэлхийлж, бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 цаг 29 минутын өмнөБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа9 сар 4. 11:12Хүнд цаг үед түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж байгаа Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ9 сар 4. 10:04Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар9 сар 4. 9:5823 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ9 сар 4. 9:53Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна9 сар 4. 9:44Ихэнх нутгаар эрс сэрүүснэ9 сар 4. 9:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа9 сар 3. 17:54Ээлжит бус чуулган товлон зарлалаа9 сар 3. 17:43Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ9 сар 3. 15:26Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв9 сар 3. 15:22ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна9 сар 3. 12:40Ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо9 сар 3. 12:30Тураах үйлчилгээтэй гэх “МОНЖУРА” тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ9 сар 3. 12:22Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь9 сар 3. 10:01АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа9 сар 3. 9:54МОНГОЛ - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 3. 9:49УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 3. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.