Засгийн газраас шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжсэний үр дүнд шатахуун хадгалах савнууд эхнээсээ ашиглалтанд орж байна


8-р сарын 8
15 цаг 03 минут

     УИХ-ын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн холбогдох заалтын хэрэгжилтийг хангах, улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний агуулахын багтаамж, хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Монголбанк болон арилжааны банкуудтай хамтран газрын тосны бүтээгдэхүүний агуулах шинээр барих, өргөтгөх, шинэчлэх төслүүдэд жилийн 9 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Энэхүү арга хэмжээний хүрээнд “Шунхлай” ХХК, “Сан Петролиум” ХХК хамрагдан нийт 114,000 м³ багтаамж бүхий газрын тосны бүтээгдэхүүний агуулах шинээр барихаар төлөвлөсөн бөгөөд төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нийт 161.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг арилжааны банкнаас авсан. Үүнээс “Сан Петролиум” ХХК нь 8,000 м³ багтаамжтай агуулахын савыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн. ГТБА-ын төслийн мэдээлэл, хэрэгжилт:

  1. “Сан Петролиум” ХХК нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд 16,000м³ багтаамжтай үүнээс 8000м3-ийн багтаамжтай савыг өөрийн хөрөнгө оруулалтаар газрын тосны бүтээгдэхүүний агуулах шинээр барих төслийг хэрэгжүүлж байна. Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 10.0 тэрбум төгрөг бөгөөд жилийн 9 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 10.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны банкнаас авч, төслийн хэрэгжилтийн хариуцлагын гэрээ газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагтай байгуулсан. Зээлийн эргэн төлөлтийн хугацаа 2026 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс 2030 оны 12 дугаар сарын 2-ны өдөр хүртэл байна. Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 85–90 хувьтай байгаа бөгөөд төслийг 2026 оны 12 дугаар сарын 31-ний дотор бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
  2. “Шунхлай” ХХК нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд нийт 98,000 м³ багтаамжтай газрын тосны бүтээгдэхүүний агуулах шинээр барих төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд тус бүр нь 14,000 м³ нэрлэсэн багтаамжтай, 36 метрийн диаметр, 14.5 метрийн өндөртэй нийт 7 ширхэг босоо ган сав барихаар төлөвлөсөн бөгөөд Монгол Улсад баригдаж буй хамгийн том хүчин чадалтай газрын тосны бүтээгдэхүүний агуулахын төсөл юм. Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 151.26 тэрбум төгрөг бөгөөд жилийн 9 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд арилжааны банкнаас 151.0 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт авч, Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай “газрын тосны бүтээгдэхүүний агуулах шинээр барих төслийн хэрэгжилт, хөнгөлөлттэй зээлийн зориулалтын хариуцлагын гэрээ” байгуулсан. Зээлийн эргэн төлөлтийн хугацаа 2026 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2030 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл байна. Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 40 хувьтай байгаа бөгөөд төслийг 2026 оны 10 дугаар сарын 1-нээс 2028 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжүүлж, барилга угсралтын ажлыг бүрэн дуусган ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

Ж.Энх



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ8 цаг 34 минутын өмнөБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа9 сар 4. 11:12Хүнд цаг үед түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж байгаа Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ9 сар 4. 10:04Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар9 сар 4. 9:5823 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ9 сар 4. 9:53Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна9 сар 4. 9:44Ихэнх нутгаар эрс сэрүүснэ9 сар 4. 9:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа9 сар 3. 17:54Ээлжит бус чуулган товлон зарлалаа9 сар 3. 17:43Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ9 сар 3. 15:26Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв9 сар 3. 15:22ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна9 сар 3. 12:40Ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо9 сар 3. 12:30Тураах үйлчилгээтэй гэх “МОНЖУРА” тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ9 сар 3. 12:22Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь9 сар 3. 10:01АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа9 сар 3. 9:54МОНГОЛ - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 3. 9:49УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 3. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.