Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв


8-р сарын 10
9 цаг 54 минут

     Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ёсоор биш, амьдралаар тогтоогдсон. Зуны нууц уулзалтуудаар юу ярина, намрын улс төр түүгээр өрнөдөг. Ер нь бол, энэ зуны нууц уулзалтууд жил хүрэхгүйн дараа болох Ерөнхийлөгчийн сонгууль, жил гаруй үргэлжилж байгаа улс төрийн зөрчилтэй холбоотой “сэдэв”-үүдийн дор үргэлжилж байна.

Тодруулбал, Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгууль албан ёсоор эхлэхэд хэдхэн сар үлдлээ. Жилийн дараах өдийд Монгол Улсын долоо дахь Ерөнхийлөгч тодорчихсон, тангаргаа өргөж, анхныхаа наадмыг нээсэн байх ёстой. УИХ таван намтай. Таван нэр дэвшигч өрсөлдөнө гэсэн үг. МАН, АН-ын тухайд нэр дэвших хүсэлтэй улстөрчид цөөнгүй байгаа нь хотоос гадагш, энд тэнд, орон нутагт болж буй улс төрийн зуны нууц уулзалтуудаас харагдаж байна. Түүнчлэн жил гаруйн өмнөөс зарим улс төрийн нам, тухайлбал эрх баригч МАН-д эхэлсэн дотоодынх нь үл ойлголцол, зөрчил “түр намдалт”-ын байдалд байна. Сөрөг хүчин АН ч дотооддоо зөрчил ихтэй. Саяхан С.Зориг агсны хөшөөг нүүлгэсэнтэй холбоотой АН-ын дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийгээд л хэрэлдээд эхэлсэн. АН-ын гурван байр хаашаа хаашаа алга болсныг ярьцгааж, эзэн холбогдогчийг нь тогтоох эрэл сурал болцгоогоод унасан. Тэр зуурт, ужиг болсон үл ойлголцол нь дэлбэ үсэрч харагдана лээ. Эндээс харвал тус намын доторх үл ойлголцол бугшаатай хэвээр байгаа нь тодорхой байна.

Энэ зуны улс төрийн нууц уулзалтын хамгийн том нь баяр наадмын дараахан Хөвсгөл далайн тахилга тааруулж, түүнтэй давхцаж Хэнтийн Дадалд болсон. Өөрөөр хэлбэл, МАН-ын голдуу 70-аад оны Ерөнхийлөгчид өрсөлдөх насныхан, нөгөөтэйгүүр жил гаруйн өмнө МАН хоёр тасрахад 38-ын бүлгийг бараадсан улстөрчид Хөвсгөлд уулзалджээ. Хөвсгөлийн уулзалтад Ерөнхийлөгч оролцсон. Харин Хэнтийн Дадалд МАН-ын УИХ дахь талцлын 30-ын бүлэгт харьяалагддаг залуучуудын бүлэг гэгддэг улстөрчид цугласан байна. Тэнд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар очсон гэдэг. Тэдгээр уулзалтаар Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд хэн үзэх вэ, намрын улс төрийг хааш нь яаж чиглүүлэх вэ гэдэг дээр эцэслэн шийдээгүй ч дор бүрнээ талуудын байр суурийг тандах, тестлэх маягийн зүйлүүд болжээ. Аль аль бүлэг фракцыг чиглүүлдэг улстөрчид нь байр сууриа ойлгуулж, нөгөөдүүл нь зүг чигээ олж авчээ. Эх сурвалжуудын мэдээллээр Хөвсгөлийн уулзалт Ерөнхийлөгчийн сонгуулийн МАН-ын албан бус сунгаа хэдийнэ эхэлснийг харуулжээ. Уг сонгуулийг сонирхсон “Тулах цэг өгвөл...” гэх маягтай МАН-ын Г.Занданшатар, С.Бямбацогт, Я.Содбаатар, Б.Жавхлан, Ж.Энхбаяр нараас эхлээд 10 шахам улстөрч байгаа юм байна. Хэнтийн Дадалын уулзалтаар “Д.Сумьяабазар, С.Емарсайхан хоёрын нэгийг нэр дэвшүүлэх гээд үзвэл ямар вэ гэж ярьсан” гэх мэдээлэл бий. Уулзалтуудын нөгөө “сэдэв” болох намрын улс төрийн тухайд ах нар нь хамгаалж, дүү нар нь довтлох тухай ярьсан байна. Ийм уулзалт өнгөрсөн амралтын өдрүүдээр Сутай хайрханы бэл, Хэрлэн голын хөвөө хавиар үргэлжилжээ. Учир нь Сутай хайрханы тахилга болж, түүгээр далимдуулан тус нутаг оронтой хамаатай, хамааралгүй УИХ-ын гишүүн голдуу улстөрчид очиж “үндсэн болон дэд” түвшний уулзалтуудад оролцсон байна. Мөн Хэнтий аймгийн төвд Морин спортын холбооны ой, Монгол Улсын заан цолны мялаалга наадам болж, түүнтэй давхцуулан улстөрчид Хэнтий рүү давхиж уулзалтуудад “суугаад” иржээ. Сутай хайрханы тахилгын үеэрх уулзалтын “босс” нь УИХ-ын дарга С.Бямбацогт байсан бол Хэрлэн голын хөвөөнд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар хамтдаа очсон байв. Тэдний уулзалтын сонин сайхан улс төрийн хүрээнд өнөөдрөөс яригдаж эхлэх биз ээ.

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Цэцэрлэгийн элсэлтийн бүртгэл эхэллээ13 минут 38 секундын өмнөУлсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжинэ23 минут 21 секундын өмнөНарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хаана28 минут 25 секундын өмнөШадар сайд Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрхзүйн орчныг шинэчилнэ32 минут 22 секундын өмнөОрхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!1 цаг 22 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 35 удаагийн дуудлагаар 17 иргэний амь насыг авран хамгаалжээ1 цаг 25 минутын өмнөЗуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв1 цаг 29 минутын өмнөСарьсан багваахайн дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгөөрэй1 цаг 33 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан1 цаг 54 минутын өмнөБ.Пүрэвдагва: Хөрөнгө оруулагчидтай хамтран хүүхэд залуус, бизнес эрхлэгчдээ дэмжих инкубатор төвүүдийг хотын захын хорооллуудад байгуулна8 сар 9. 15:20Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ8 сар 9. 15:09Засгийн газраас шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжсэний үр дүнд шатахуун хадгалах савнууд эхнээсээ ашиглалтанд орж байна8 сар 8. 15:03УИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Иргэдийн санал, хүсэлтийг салбарын бодлого, хууль тогтоомжид тусган бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллана8 сар 7. 18:28Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ8 сар 7. 18:20"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов8 сар 7. 18:16Д.Амарбаясгалан С.Баяртай хамт загасчилж, Н.Учрал АН-аас О.Алтангэрэл, Ч.Лодойсамбууг, МАН-аас Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан тэргүүтэй гишүүдтэй хийсэн Хөвсгөл дэх нууц уулзалт8 сар 7. 18:09Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна8 сар 7. 13:39Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ8 сар 7. 13:35Г.Тэмүүлэн тэргүүтэй УИХ-ын гишүүд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзав8 сар 7. 9:56Б.Хулан Жюү Жицүгийн дэлхийн аварга боллоо8 сар 7. 9:51М.Мандхай: 18 жилийн хугацаанд олгосон төсвийн дэмжлэг малчин, тариаланч, үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд ямар бодит үр дүн авчирсныг нээлттэй сонсголоор тогтооно8 сар 7. 9:4511:00-16:00 цагийн хооронд шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг зөвлөлөө8 сар 7. 9:40Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө8 сар 7. 9:18УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 7. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан8 сар 7. 9:05Автобусны Ч:19А чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт орно8 сар 6. 18:11Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ8 сар 6. 18:00Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ8 сар 6. 16:20“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ8 сар 6. 16:16УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо8 сар 6. 16:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.