Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!


8-р сарын 10
10 цаг 00 минут

     Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн жилийн өмнөөс хохирсон иргэд төрийн захиргаа, хууль хяналтын байгууллагад хандсаар байсан ч олигтой үр дүнгүй байсаар ирсэн. Эцэстээ энэ асуудал “орон сууцны залилан” хэмээх нэр томьёотой хүртэл болж нийгмийн үзэгдэл болтлоо газар авсан. Тиймээс, төр оролцож зохицуулалт хийхээс аргагүйд хүрсэн юм. УИХ дээр л гэхэд Өргөдлийн байнгын хорооноос 2026 оны гуравдугаар сарын 13-нд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн орон сууцны бодлогын газар, Хот байгуулалт, хот стандартын газар, Нийслэлийн хяналт шалгалтын газар зэргийг оролцуулж “Орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн биелэлт”-ийн талаар мэдээлэл сонссон.

Өргөдлийн байнгын хороонд ирсэн гомдол санал хүсэлтэд дүн шинжилгээ хийхэд дийлэнх хувийг орон сууцны захиалгын залилангийн асуудал эзэлж байжээ. Тиймээс, орон сууцны захиалгатай холбоотой луйвар, залилангийн асуудлыг дахин гарахаас сэргийлэх, эрх зүйн хүрээнд шийдэх, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж хяналт, хариуцлагыг чангатгах, нээлттэй мэдээллийн тогтолцоог төгөлдөржүүлэх зэрэг зохицуулалтыг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг гишүүд хэлж байсан. Уулзалтаар “Барилга эхлэх үеэс орон сууц, талбай бүр тодорхой дугаар, байршилтай байх, хаягжилтыг тодорхой болгож, улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэх, хөндлөнгийн хяналтын этгээдийн үүрэг оролцоо, дуусаагүй барилгын бүртгэл үнэн зөв нийтэд ил тод байх, орон сууц худалдан авагч иргэдийн өмчлөх эрхийн баталгаа бодитоор хангагдах эрх зүйн орчин бүрдүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах зохицуулалт, төрийн байгууллагуудын тус тусдаа байгаа мэдээллийн санг нэгтгэх, олон улсад туршигдаж үр дүнгээ өгч байгаа аргачлалыг хэрэгжүүлэх нь зүйтэй” гэх санал, санаачилга гаргасан байдаг. Тус Байнгын хорооны 2026 оны тавдугаар сарын 20-ны хуралдаанаар орон сууц захиалах, худалдан авахтай холбоотой захиалгын гэрээ байгуулан хохирсон иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын хүрээнд хохирсон иргэдийн төлөөллийн санал, хүсэлт, холбогдох байгууллагын тайлбар, мэдээллийг нээлттэй сонсож, хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн үеэр орон сууцны залилангийн хэргийг мөрдөн шалгаж байгаа талаар Мөрдөн шалгах албаны дэд дарга, Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батдэлгэр “Сүүлийн гурван жилийн байдлаар Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн 39 665 тохиолдол бүртгэгдэн шалгагдсанаас “Орон сууцны захиалга” авч бусдыг залилсан 1167 хэргийг бүртгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан” хэмээн танилцуулсан. Ингээд орон сууц захиалах, худалдан авахтай холбоотой захиалгын гэрээ байгуулж хохирсон иргэн, хуулийн этгээд санал, хүсэлт, тайлбар, мэдээллийг сонсож, УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хянан шалгалтын цаглаварт тусгагдсан орон сууц захиалах худалдан авах харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн биелэлтийн талаарх мэдээллийг хэлэлцсэнтэй холбогдуулан Байнгын хорооны тогтоол гаргаж, уг асуудлыг шалган судалж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Улмаар энэхүү орон сууцны захиалгын луйвар, залиланг таслан зогсоох хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг 2026 оны гуравдугаар сарын 19-нд ХЗДХЯ-нд болсон. Тухайн үед сайд Б.Энхбаяр “Орон сууцны залилан, луйвраас сэргийлэх хүрээнд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын Хаврын чуулганаар өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Дээрх хуулийн төсөл батлагдсанаар барьж дуусаагүй орон сууцны нэгж бүрийг хаягжилттайгаар бүртгэж, тус бүрээр хувийн хэрэг нээн бүртгэдэг болох бөгөөд иргэд тухайн сууц, талбайн мэдээллийг урьдчилан нягтлах боломж бүрдэнэ. Мөн барилгын бүртгэл, газрын мэдээлэл, хаягжилтын системийн уялдаа сайжирч, өмчлөх эрхийн баталгаа бэхжих, зах зээлийн ил тод байдал нэмэгдэх, маргаан буурах, барилгын компаниудын хариуцлага дээшлэх эрх зүйн орчин бүрдэнэ” гэж байв. Мөн энэ сарын 6-нд орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах Засгийн газрын ажлын хэсэг хуралдсан юм. Хуралдаанаар хэрэгт холбогдсон этгээдийн нуугдмал хөрөнгийг олж тогтоон нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэргийн замаар олсон хөрөнгүүдийг олж тогтоох, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, битүүмжлэх ажиллагааг хийх, ажлын хэсэгт хохирогчдын төлөөллийг оруулах, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулан шалгагдаж байгаа этгээдүүдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар таслан сэргийлэх арга хэмжээг оновчтой авах, Шүүх шинжилгээний ерөнхий газар, аудитын компаниуд, хөрөнгийн үнэлгээний компаниудтай хамтран ажиллаж шинжээчийн дүгнэлтийг шуурхай гаргуулах арга хэмжээ авах, Шүүхийн шийдвэр дээр байгаа 60 гаруй тэрбум төгрөгийн гүйцэтгэлийн ажлыг эрчимжүүлэх, дуусаагүй барилгад урьдчилсан байдлаар зөвшөөрөл гэрчилгээ олгохгүй байхыг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан үүрэг болгосон байна.

Эндээс үзэхэд, орон сууцны залиланд өртөж хохирохгүй байх хамгийн наад захын болгоомжлол нь сонирхсон орон сууцаа хуулийн дагуу баригдаж байна уу үгүй юу гэдэг нягтлах хэрэгтэй юм. Тэгээгүйгээс төр анхаараад эхэлсэн ч иргэд өөрсдөө сэрэмж алдав ийм хэргийн тоог нэмэх эрсдэл байгаа юм. Тиймээс бид ийм эрсдэл үүсгэж болзошгүй тодорхой нэгэн кэйсийг хүргэж сэрэмжлүүлж байна. Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 1-р баг, 1А хороолол хаяг дээр “Дизель прогресс” ХХК-ийн захиалгаар үйлчилгээ бүхий А, В блоктой орон сууцны барилга баригджээ. Тус компани “Будда вилла” орон сууцны хоёр блок барилгаа босгож хэдийнэ худалдаад эхэлжээ. Өдгөө “Манай орон сууцнаас цөөхөн байр үлдлээ шүү” гэх сурталчилгаа цахим сүлжээгээр явсаар байгаа юм. Гэтэл уг орон сууцны барилгатай холбоотой газрын маргаан гараад байна. Учир нь, тус “Будда вилла” орон сууцны барилга нь баригдаж эхлээд байсан “Ай ти жи эм” ХХК-ийн “Парк вью” хэмээх томоохон хотхоны дунд баригджээ. Хамгийн асуудалтай нь “Дизель прогресс” ХХК нь эзэмшиж байгаа газраа дүүргэж барилгаа барьсан байна. Нэгэнт өөрийн эзэмшлийн газар дээр барилгаа дүүртэл барьсан учраас ногоон байгууламж, явган хүний зам, тоглоомын талбай, оршин суугчдын автомашины зогсоолыг барих газар байхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, орон сууцны хотхон, хорооллын нийт газрын 60 хувьд барилга байгууламж, 40 хувьд ногоон байгууламж болон явган хүний зам, тоглоомын талбай төлөвлөх хуулийг “Дизель прогресс” ХХК зөрчсөн. Харин тус компанийнхан энэ байдлаас гарахын тулд тус газарт өмнө баригдаж эхэлсэн “Ай ти жи эм” ХХК-ийн “Парк вью” хотхоны эзэмшлийн газрыг хашаалж байгаад автомашины зогсоол, ногоон байгууламж зэргээ хүчээр барьжээ. Хуулийн дагуу эзэмшиж байгаа компани хамгаалалтын хашаа барьсан ч “Дизель прогресс” ХХК-ийнхан хашааг нь эвдэн нурааж хууль бус үйлдлээ үргэлжлүүлсэн байна. Тиймээс тус газрыг эзэмшигч “Ай ти жи эм” ХХК-иас энэ асуудлыг шалгуулахаар Орхон аймгийн Цагдаагийн газарт хандсан байгаа юм. Гэтэл цагдаагийн дэслэгч А нь ажиллагаа хийгээгүй, мэдүүлэг нөгөө газраас аваагүй байж хэрэг үүсгэхээс татгалжээ. Ингэхдээ хэргийг хааснаа “Ай ти жи эм” ХХК-д мэдэгдэлгүй гомдол гаргах хугацааг тулгасан зэрэг ноцтой үйлдлүүд ч гараад байна. Энэ нь ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газар, цаашлаад АТГ ч шалгах хэмжээний ноцтой асуудал болж буй бололтой.

Өөрөөр хэлбэл, “Дизель прогресс” ХХК-ийн “Будда вилла” орон сууцны захиалагчид хоёр зүйлээс болгоомжлох тодорхой нөхцөл үүсээд байна. Нэгдүгээрт, тус компани Монгол Улсын барилгын стандант, норм хууль Уг нь Монгол Улсын барилгын нормоор орон сууцны хорооллын задгай талбайн тодорхой хувийг заавал ногоон байгууламж байхаар хуульчилсныг зөрчсөн. Гэтэл энэ нь хот байгуулалтын стандарт, эрүүл амьдрах орчныг бүрдүүлэхэд маш чухал харьцаа байдаг. Үүнийг шийдэхдээ бусдын эзэмшил газарт ногоон байгууламж, автомашины зогсоол зэргийг шийдсэнээр хууль эрх зүйн маргаан үүсгэсэн. Нөгөөтэйгүүр, “Дизель прогресс” ХХК тус газрыг хууль зөрчсөн, тодорхойгүй байдлаар эзэмшсэн байж болзошгүй асуудал ч хөндөгдөж эхэлжээ. Ер нь бол, ийм асуудалтай орон сууцыг Улсын комисс хүлээж авах хуулийн ямар ч гарцгүй, боломжгүй юм. Тиймээс, “Дизель прогресс” ХХК-ийн “Будда вилла”-гаас орон сууц захиалж, худалдан авсан хүмүүс орон сууц эзэмших эрхийн бичиг буюу ордероо авч чадахгүйд хүрэх вий. Ийм наад захын эрсдэл үүсээд байна.

Үргэлжлэл бий.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ НЭГДЭЛ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой1 цаг 44 минутын өмнөCOP17-ыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талархал илэрхийллээ3 цаг 20 минутын өмнөГ.Занданшатар: Манай эмэгтэй шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа4 цаг 7 минутын өмнөБукерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ6 цаг 50 минутын өмнөОрон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ6 цаг 54 минутын өмнөУИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ7 цаг 45 минутын өмнөХүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа7 цаг 49 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа7 цаг 57 минутын өмнөГеологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ8 цаг 2 минутын өмнөНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна8 цаг 5 минутын өмнөШи Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна8 цаг 35 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ8 цаг 53 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа9 цаг 30 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 цаг 37 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно9 цаг 39 минутын өмнөС.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.