Шадар сайд Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрхзүйн орчныг шинэчилнэ


8-р сарын 10
10 цаг 50 минут

     Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Шадар сайдын 3 дугаар албан даалгаврын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд (2026.08.07) Сэлэнгэ, Дархан, Булган аймагт ажиллалаа. 

Монгол Улсын Засгийн газраас “Чөлөөлье” бодлогыг дэвшүүлж, төрийн оролцоог хумиж, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зарчим баримталж байна. Энэ хүрээнд Сэлэнгэ аймаг өөрсдийн нөөц боломждоо тулгуурлан, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 70 МВт-ын ДЦС ашиглалтад оруулж байгаа нь бүс нутгийнхаа эрчим хүчний дэд бүтцийг шийдэж буйгаараа онцлог гэдгийг Шадар сайд тодотголоо. Энэ нь бусад аймгуудад төр, хувийн хэвшлийн түншлэлээр эрчим хүч, дулааны асуудлаа шийдэж болохуйц томоохон жишиг болсныг онцолж байна. 

Сэлэнгэ аймгийн хэмжээнд сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшлийн менежментэд шилжүүлснээр төрийн ачаалал буурч, эдийн засгийн үр ашигтай ажиллаж эхэлсэн байна. 

Аймгийн хувьд: 

-Намрын ургац хураалтад шаардлагатай 10-12 мянган тн шатах тослох материалын нөөц бүрдүүлэх

-Сүхбаатарын суманд үерийн далан барихад шаардлагатай 26 тэрбум төгрөгийн санхүүжилтыг шийдвэрлэх, 

-Хүдэр суманд обьектын болон ой, хээрийн түймэр зонхилон тохиолддог учраас Эрэн хайх, аврах салбарыг Гал түймэр унтраах, аврах анги болгон өргөжүүлэх, 

-Бугант, Түнхэл тосгонд Гал түймэр унтраах, аврах анги байгуулах ажлыг эхлүүлэх зэрэг асуудлыг хөндлөө.

Дархан-Уул аймаг эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 66,71%, эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангахад шаардлагатай аваарын нөөц бүрдүүлэлт 94,0%, автомашин, техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдал 97,83% байна.

Цаашид “Дархан” дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг уламжиллаа. Энэ нь Дархан, Сэлэнгийн бүс нутагт төмөр, хүдэр, газрын тосны болох шохойн томоохон уурхай, газар тариалангийн цахилгаан хангамжийг хангах боломж бүрдүүлнэ гэлээ. 

-Ургац хураалтад ажиллах хүн хүчний дэмжлэг үзүүлэх

-Ургац хураалтын үед ашиглах шатахууны хангалт

-Хаврын хүнсний хангамжийг тогтвортой байлгах мах бэлтгэх, нөөц бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх

-Дархан сумын үерийн хамгаалалтын далан сувгийн засвар

-Дулааны төв магистраль шугамын хамгаалалтын ажил

-Нэгдсэн эмнэлэгт ангиографийн тоног төхөөрөмж худалдан авах зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг танилцууллаа. 

Булган аймгийн хувьд, 

-2026–2027 оны халаалтын улирал эхлэхээс өмнө "Булган Мээж" ОНӨХХК болон "Энержи плас" ХХК-ийн хооронд үүссэн 9.7 тэрбум төгрөгийн өр төлбөрөөс 6 тэрбум төгрөгийг шийдвэрлэх, 

-Булган аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойтой холбогдуулан 2027 оны улсын төсөвт Булган сумын авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажилд шаардлагатай 21.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгах зэрэг саналуудыг хэлэв. 

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр дээрх саналыг хүлээн авч, “Булган Мээж” ОНӨХХК болон “Энержи Плас” ХХК-ийн хооронд үүссэн 9.7 тэрбум төгрөгийн өр төлбөрөөс 6 тэрбум төгрөгийг Аймгийн Засаг даргын хүсэлтийн дагуу шийдвэрлэхээр боллоо.

Шадар сайд Н.Номтойбаярын зүгээс 21 аймгаар ажиллаж, олон жил угжирсан асуудлуудыг нэг мөр цэгцлэх, дахин давтагдахгүй байхад Засгийн газар анхааран ажиллаж буйг тодотгов. Тэрбээр, орон нутгуудыг хөгжихөд чөдөр тушаа болж буй хууль, эрх зүйн орчныг шинэчилж, санхүүгийн эрх мэдлийг шат дараатай нэмэгдүүлэх чиглэлээр анхааран ажиллахаа илэрхийллээ. Ингэснээр аймаг, орон нутгууд шаардлагатай хөрөнгө оруулалтын ажлаа заавал Засгийн газар, Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэхгүйгээр, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хяналтан дор ажиллах боломж бүрдэнэ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ8 цаг 18 минутын өмнөБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа9 сар 4. 11:12Хүнд цаг үед түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж байгаа Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ9 сар 4. 10:04Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар9 сар 4. 9:5823 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ9 сар 4. 9:53Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна9 сар 4. 9:44Ихэнх нутгаар эрс сэрүүснэ9 сар 4. 9:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа9 сар 3. 17:54Ээлжит бус чуулган товлон зарлалаа9 сар 3. 17:43Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ9 сар 3. 15:26Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв9 сар 3. 15:22ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна9 сар 3. 12:40Ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо9 сар 3. 12:30Тураах үйлчилгээтэй гэх “МОНЖУРА” тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ9 сар 3. 12:22Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь9 сар 3. 10:01АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа9 сар 3. 9:54МОНГОЛ - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 3. 9:49УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 3. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.