У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай


8-р сарын 10
12 цаг 57 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд зохион байгуулж буй “Монгол судлал: Уламжлал ба орчин үе” сэдэвт Монголч эрдэмтний XIII Их хуралд 30 орны 570 гаруй монголч эрдэмтэн, судлаач оролцож байна.   

Их хуралд ИБУИНХУ-ын иргэн, Кэмбрижийн их сургуулийн профессор Дэвид Андрюс Снийт “Синоцентрик парадигмагаас гадна: Монголын түүх судлалын чиг хандлага” сэдвээр үндсэн илтгэл тавилаа.

Мөн “Чингис хаан” үндэсний музей, МУИС-ийн хичээлийн I, II байр болон тус сургуулийн Монгол-Японы төв, номын сан, Багш, оюутны хөгжлийн төвд болох салбар хуралдаанаар монгол хэл, археологи, соёл, урлаг, утга зохиол, угсаатны зүй, уламжлалт мэдлэг ухаан, Монголын орчин үеийн нийгэм, гадаад харилцаа судлалын талаар 530 гаруй илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Монголч эрдэмтэн, судлаачдын хамгийн залуу нь 25, хамгийн ахмад нь 92 настай.             

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их хурлын нээлтэд оролцож, Монгол Улс, монголчуудын угсаа гарал, түүх, хэл, соёл, аж амьдралыг шинжлэх ухааны онол, арга зүйгээр судлан шинжилж, үнэн бодит мэдлэг, мэдээллийг дэлхий дахинд түгээн, Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж, монголчуудыг гадаад ертөнцтэй холбох эрдмийн элч болж байгаа монголч эрдэмтэн, судлаачдад төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Монгол судлалын чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа дотоод, гадаадын 4,000 орчим эрдэмтэн, судлаач бол Монгол төр, монголын ард түмний гүн хүндэтгэлийг хүлээсэн эрхмүүд гэдгийг хэллээ.

Төв Азийн цээжинд төр улсаа байгуулан, тулгар төрөө мандуулж, суу алдраа дуурсган, дэлхийн амар амгаланг төвшитгөж явсан өвөг дээдсийн бахдам түүх, баатарлаг гавьяа нь монгол судлаачдын судалгаа, шинжилгээний үр дүнд улам тодорч, цадиг түүх, түүхэн эх сурвалж улам арвижиж байгааг онцлон тэмдэглэлээ.

Дэлхийд монгол үндэстний үлдээсэн ул мөр, хүн төрөлхтний соёлын далайд бүтээсэн үнэт өвийг нээн илрүүлэх, судлан шинжлэх үйлсэд оюун ухаан, сэтгэл зүрх, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн эрдэмтэн, судлаачдыг  дэмжиж, монгол судлалыг өргөжүүлэн хөгжүүлэх нь Монгол төрийн эрхэм үүрэг байсаар ирснийг тодотголоо.

Цаашид монгол судлалын уламжлалт салбар, чиглэлүүдийг өргөтгөх, судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатайг хэллээ.

Ялангуяа залуу монгол судлаачдыг бэлтгэх, олон улсын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэх, үе үеийн эрдэмтдийн мэдлэг, туршлагыг өвлүүлэх нь монгол судлалын хөгжил, тогтвортой байдлын баталгаа гэдгийг тэмдэглэлээ.

Монгол хэл бичиг, түүх, соёлын үнэт өв, эх сурвалж, түүхэн баримтыг цахимжуулах, олон улсын судалгааны эргэлтэд оруулах, нээлттэй мэдээллийн сан бий болгох чиглэлээр улам идэвхтэй ажиллахыг хүслээ.

Монгол судлал, судалгааны байгууллагыг хөгжүүлэх болон эрдэмтэн,  судлаачдын аливаа бүтээлч санал, санаачилга, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд анхаарч, бүх талаар дэмжихээ илэрхийллээ.

2026 оны 08 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд болох Монголч эрдэмтний XIII Их хурлыг Олон улсын монгол судлалын холбоо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Боловсролын яам, Архивын ерөнхий газар, ШУА, “Чингис хаан” үндэсний музей, МУИС, МУБИС, СУИС хамтран зохион байгуулж байна.

1959 онд Улаанбаатар хотноо болсон Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар хуралд 15 орны 40 гаруй эрдэмтэн оролцсон түүхтэй.

Энэ нь монгол судлалыг хөгжүүлэх, монгол судлаачдын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үндэс суурь болсон юм.

Өнгөрсөн 12 удаагийн Их хуралд нийт 60 гаруй орны 4,000 орчим эрдэмтэн, судлаач оролцож, монгол хэл шинжлэл, түүх, археологи, антропологи, угсаатны зүй, шашин, соёл, олон улсын харилцаа судлал зэрэг 20 гаруй чиглэлээр 3,000 гаруй илтгэл хэлэлцжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 цаг 16 минутын өмнөБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа9 сар 4. 11:12Хүнд цаг үед түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж байгаа Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ9 сар 4. 10:04Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар9 сар 4. 9:5823 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ9 сар 4. 9:53Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна9 сар 4. 9:44Ихэнх нутгаар эрс сэрүүснэ9 сар 4. 9:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа9 сар 3. 17:54Ээлжит бус чуулган товлон зарлалаа9 сар 3. 17:43Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ9 сар 3. 15:26Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв9 сар 3. 15:22ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна9 сар 3. 12:40Ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо9 сар 3. 12:30Тураах үйлчилгээтэй гэх “МОНЖУРА” тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ9 сар 3. 12:22Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь9 сар 3. 10:01АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа9 сар 3. 9:54МОНГОЛ - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 3. 9:49УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 3. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.