Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа


8-р сарын 10
15 цаг 26 минут

      Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, монгол судлалыг олон улсад хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүх, хэл, соёл, өв уламжлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулах үйлсэд онцгой хувь нэмэр оруулж байгаа эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Гавьяат багш цолоор:

  • АНУ-ын Индианагийн их сургуулийн ахлах багш Лэгдэнгийн Цэрэнчунт,

Алтан гадас одонгоор:

  • БНХАУ-ын иргэн, Нийгмийн шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний ажилтан, профессор Шаравын Цэцэнцогт,
  • АНУ-ын иргэн, Орегоны их сургуулийн доктор, профессор Эстер Жэйкобсон-Тефер,
  • БНХАУ-ын иргэн, Өвөр Монголын Багшийн их сургуулийн Угсаатны зүйн дээд сургуулийн багш, доктор, профессор Орломжавын Жагар,
  • БНХАУ-ын иргэн, Өвөр Монголын Багшийн их сургуулийн багш, профессор Сампилын Гарьд,
  • БНСУ-ын иргэн, Сөүлийн их сургуулийн Археологи, эртний урлагийн түүхийн тэнхимийн багш, доктор, профессор И Сонбуг,
  • ОХУ-ын иргэн, Санкт-Петербургийн их сургуулийн Дорно дахины факультетийн Монгол, Төвөд судлалын тэнхимийн доктор, профессор Мария Павловна Петрова,
  • ОХУ-ын иргэн, Санкт-Петербург дахь Рерихийн гэр бүлийн үндэсний музей-хүрээлэнгийн захирал Алексей Анатольевич Бондаренко,
  • ИБУИНХУ-ын иргэн, Кэмбрижийн их сургуулийн профессор Дэвид Андрюс Снийт,
  • Япон Улсын иргэн, Осака их сургуулийн Хүмүүнлэгийн ухаан судлалын Азийн нэгдүгээр салбарын профессор Шиотани Шигэки,
  • Япон Улсын иргэн, Обирин их сургуулийн багш, профессор, Олон улсын хамтын ажиллагааны төвийн гишүүн Тоба Байкал,
  • АНУ-ын иргэн, Санта Барбара дахь Калифорнийн их сургуулийн тэргүүлэх доктор, профессор Весна Акимович Уоллес,
  • БНХАУ-ын иргэн, Нийгмийн шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор Муунохойн Хөхөө,
  • БНХАУ-ын иргэн, Өвөр Монголын их сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн доктор, профессор Жахчидайн Буяндэлгэр,
  • ХБНГУ-ын иргэн, Боннын их сургуулийн Монгол, Төвөд судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Инес Штолпе,
  • БНХАУ-ын иргэн, Өвөр Монголын Багшийн их сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн захирал, профессор Баатадын Цэнгэлт,
  • Израил Улсын иргэн, Хебрью их сургуулийн Ислам болон Зүүн дундад судлалын тэнхимийн профессор Михал Биран,
  • Япон Улсын иргэн, Токиогийн Гадаад судлалын их сургуулийн багш, доктор Кимүра Аяако,
  • ОХУ-ын иргэн, ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Евгений Павладьевич Рыбин,
  • БНХАУ-ын иргэн, Бээжингийн их сургуулийн Монгол судлалын төвийн захирал, профессор Ван Хао,
  • АНУ-ын иргэн, Хойд Жоржиагийн их сургуулийн доктор, профессор Тимоти Майкл Мэй,

Найрамдал медалиар:

  • Австри Улсын иргэн, ШУА-ийн Нийгмийн антропологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Мариа-Катарина Ланг,
  • Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын иргэн, Миннесота, Метро стэйт их сургуулийн туслах багш, доктор Габриэль Бамана нарыг шагналаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь баяр хүргэж, монгол судлалын ажилд нь амжилт хүсэн ерөөлөө.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ8 цаг 21 минутын өмнөБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа9 сар 4. 11:12Хүнд цаг үед түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж байгаа Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ9 сар 4. 10:04Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар9 сар 4. 9:5823 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ9 сар 4. 9:53Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна9 сар 4. 9:44Ихэнх нутгаар эрс сэрүүснэ9 сар 4. 9:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа9 сар 3. 17:54Ээлжит бус чуулган товлон зарлалаа9 сар 3. 17:43Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ9 сар 3. 15:26Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв9 сар 3. 15:22ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна9 сар 3. 12:40Ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо9 сар 3. 12:30Тураах үйлчилгээтэй гэх “МОНЖУРА” тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ9 сар 3. 12:22Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь9 сар 3. 10:01АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа9 сар 3. 9:54МОНГОЛ - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 3. 9:49УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 3. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.