“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа


8-р сарын 10
15 цаг 30 минут

     “Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон улсын хурдан морины уралдаанд амжилттай оролцсон нэр бүхий уяачдад цом, гэрэгэ гардууллаа.

Уясан хүлэг нь түрүү магнайд хурдалж, торгон жолоо өргүүлсэн Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, Сумын алдарт уяач Гансүхийн Хадбаатарт “Нарны хүлэг” цом, Алтан гэрэгэ гардууллаа.

Мөн уясан хүлэг нь айрагдсан:

  • Завхан аймгийн Яруу сумын харьяат, Тод манлай уяач Дашзэвгийн Дагвадорж,
  • Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Тод манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэн,
  • Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат, Аймгийн алдарт уяач Дамдинсүрэнгийн Аваадорж,
  • Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, Аймгийн алдар уяач Давааноровын Ганбаатар нарт Мөнгөн гэрэгэ гардууллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цом, гэрэгэ хүртсэн уяачид, тэдний гэр бүл, хамт олонд болон уралдаанч хүүхдүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Ерөнхийлөгч адууны соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалах, хүн төрөлхтний ахуй амьдралд адууны гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолын төсөл санаачилсныг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Бүгд хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Энэ дагуу манай улс 07 дугаар сарын 13-ны өдөр Хүй долоон худагт “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ.

Энэ өдөр 15 мянган морьтон жагсаж, Ерөнхийлөгчийн нэрэмжит сонгомол болон бага нас, жороо морины уралдаан, адуу уургалах, бугуйлдах, морьт харвааны тэмцээн зэргийг зохиосон юм.

“Дэлхийн адууны өдөр”-т адуучид, адууны өв соёлыг өвлөн тээгч, хөгжүүлэгчид, наадамчин олноос гадна гадаадын 50 гаруй орны зочид, төлөөлөгчид оролцсон.

Энэ жил мөн дэлхийн 55 улс анх удаа энэ өдрийг өөр өөрийн онцлог, уламжлалын дагуу тэмдэглэсэн байна.

Дэлхийн 60 сая гаруй адууны 5 сая гаруй нь манай улсад байдаг.  Манай улс адууныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт, нэг хүнд ногдох адууны тоогоор нэгдүгээрт ордог юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй улсын төсвийг бүрдүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна50 минут 10 секундын өмнөАҮЭБЯ-наас шатахууны нийлүүлэлт, түгээлт, дараалалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна53 минут 19 секундын өмнө“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа1 цаг 3 минутын өмнөМонгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа1 цаг 7 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв1 цаг 15 минутын өмнөМөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 1026 хэрэг шалгагдаж байна3 цаг 32 минутын өмнөУ.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай3 цаг 36 минутын өмнөЦэцэрлэгийн элсэлтийн бүртгэл эхэллээ5 цаг 25 минутын өмнөУлсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжинэ5 цаг 34 минутын өмнөНарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хаана5 цаг 39 минутын өмнөШадар сайд Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрхзүйн орчныг шинэчилнэ5 цаг 43 минутын өмнөОрхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!6 цаг 32 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 35 удаагийн дуудлагаар 17 иргэний амь насыг авран хамгаалжээ6 цаг 36 минутын өмнөЗуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв6 цаг 39 минутын өмнөСарьсан багваахайн дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгөөрэй6 цаг 44 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан7 цаг 4 минутын өмнөБ.Пүрэвдагва: Хөрөнгө оруулагчидтай хамтран хүүхэд залуус, бизнес эрхлэгчдээ дэмжих инкубатор төвүүдийг хотын захын хорооллуудад байгуулна8 сар 9. 15:20Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ8 сар 9. 15:09Засгийн газраас шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжсэний үр дүнд шатахуун хадгалах савнууд эхнээсээ ашиглалтанд орж байна8 сар 8. 15:03УИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Иргэдийн санал, хүсэлтийг салбарын бодлого, хууль тогтоомжид тусган бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллана8 сар 7. 18:28Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ8 сар 7. 18:20"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов8 сар 7. 18:16Д.Амарбаясгалан С.Баяртай хамт загасчилж, Н.Учрал АН-аас О.Алтангэрэл, Ч.Лодойсамбууг, МАН-аас Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан тэргүүтэй гишүүдтэй хийсэн Хөвсгөл дэх нууц уулзалт8 сар 7. 18:09Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна8 сар 7. 13:39Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ8 сар 7. 13:35Г.Тэмүүлэн тэргүүтэй УИХ-ын гишүүд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзав8 сар 7. 9:56Б.Хулан Жюү Жицүгийн дэлхийн аварга боллоо8 сар 7. 9:51М.Мандхай: 18 жилийн хугацаанд олгосон төсвийн дэмжлэг малчин, тариаланч, үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд ямар бодит үр дүн авчирсныг нээлттэй сонсголоор тогтооно8 сар 7. 9:4511:00-16:00 цагийн хооронд шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг зөвлөлөө8 сар 7. 9:40Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө8 сар 7. 9:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.