Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй улсын төсвийг бүрдүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна


8-р сарын 10
15 цаг 42 минут

     Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв: Санхүүгийн бодлогыг хүний эрхэд нийцүүлэх нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг өнөөдөр (2026.08.10) зохион байгуулж байна. 

Үндэсний хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ О.Саранчулуун гишүүн “Хүний эрхийг бодитоор хангахын тулд зөвхөн хууль, бодлого хангалтгүй. Тэдгээрийг хэрэгжүүлэх санхүүгийн бодлого, хангалттай төсөв, үр ашигтай хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай” хэмээн тэмдэглэн хэлсэн юм.

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус үндэсний хэлэлцүүлгээр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах төсвийн бодлого, санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдал, 2027 оны улсын төсөвт тусгах шаардлагатай арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа юм. Тэр дундаа хүүхдийн хөгжлийн үе шат бүрд шаардлагатай үйлчилгээ, дэмжлэгийг улсын төсөвтэй уялдуулан хэлэлцэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээ нас ахих хэрээр өөрчлөгдөж байдаг онцлогтой тул төсвийн төлөвлөлт ч амьдралын мөчлөгт суурилсан байх шаардлагатай байдаг. Иймээс салбар хэлэлцүүлгийг хүүхдийн хөгжлийн гурван үе шат болох 0-2 нас, 3-5 нас, 6-18 нас гэсэн ангиллаар зохион байгуулж, тухайн үе бүрд шаардлагатай үйлчилгээ, санхүүжилтийн асуудлыг тусгайлан хэлэлцэж байна.

Энэ удаагийн хэлэлцүүлгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд шаардлагатай арга хэмжээ, төсвийг улсын төсвийн төсөлд хэрхэн тусгах талаар анхаарал хандуулсан болохоо О.Саранчулуун гишүүн хэлээд “Сангийн яамтай хамтраад зардлын ангиллыг нягталж, мэдээлэл солилцоод, бүх төсвийн захирагч нарт холбогдох танилцуулга сургалт хийсэн. Жил бүрийн 8 дугаар сарын 15-ны өдөр гэхэд улс орон даяар ирэх жилийнхээ нэгдсэн төсвийг төлөвлөж, нэгтгэдэг. Улсын төсвийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгүүд явж байгаа, үүний дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг тооцох ёстой гэдэг байр сууринаас энэ удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” гэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах, хамгаалах асуудал нь оношлогооноос эхэлнэ гэдгийг тэрбээр тэмдэглээд “Иймд төрийн цогц бодлого, үйлчилгээний тогтолцоог бий болгох нь чухал. Нэн тэргүүнд эрт оношлоод, тухайн хүүхэд ирээдүйд ямар бэрхшээлтэй болохыг тодорхойлж, ээж, аав нь, гэр бүл нь ямар бэлтгэл хангах талаар зөвлөгөө, заавар өгч, интервенц хийх хэрэгтэй байдаг. Аль болох эрт мэдэж чадвал сэргээн засах, гэр бүл нь зохих бэлтгэл хангаад, мэдлэг ойлголттой байх юм бол хөгжлийн бэрхшээлтэй тухайн хүүхэд төдийгүй тэр гэр бүлийн өдөр тутмын амьдралд тулгардаг олон бэрхшээлийг бууруулах боломжтой. Үүнийг бусад улс орны жишээнээс харж болно” хэмээсэн. Улмаар 0-2 насанд нь илрүүлж, оношилж чадвал цэцэрлэгт, сургуульд бэлтгэх буюу 3-5 насанд нь хүүхдийг нийгмийн амьдрал бэлтгэх тогтолцоо руу шилжиж, дараа нь буюу 6-18 настай хүүхдийг тэгш хамран сургахын тулд зохих төлөвлөлт, хүртээмжтэй зохион байгуулалт, технологи, үйлчилгээг бүрдүүлэх шаардлагатай болохыг дурдав. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд мэргэжлийн чиг баримжаа олгодог тогтолцоо байж гэмээнэ нь тэд нийгэмшиж, нийгмийн амьдралд оролцох суурь чадвартай болж төлөвшинө гэдгийг тайлбарлаад “Үүний тулд төсвийн бодлогод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудлыг хэрхэн тусгах вэ гэдэгт анхаарах нь зүйтэй. Насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлт, ажил мэргэжлийн асуудлыг бид нэлээн ярьсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нийгэмшүүлэх хамгийн энгийн стандартыг бий болгохын тулд, хүүхдүүддээ дэлхий дахинаа байдаг хамгийн минимум нөхцөлийг бүрдүүлэхийн тулд төсвийн төлөвлөлтөд хэрхэн тусгах талаар анхаарах хэрэгтэй байгаа юм” хэмээгээд хэлэлцүүлгийн эхний гурван салбар хэлэлцүүлгийн сэдвийн хүрээнд мэдээлэл танилцуулсан. Энэ удаагийн хэлэлцүүлгийг долоон салбар хэлэлцүүлэг болгон ангилснаа тэрбээр тайлбарлаад, өөрийн санаачлан боловсруулж буй Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төслийн үзэл баримтлал, боловсруулж буй явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Эхний салбар хэлэлцүүлэг нь “Эрт илрүүлэлт, оношилгоо, эрт үеийн оролцоо” сэдвээр өрнөсөн бөгөөд 0-2 насны хүүхдийн төрөлхийн болон олдмол хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, нярайн скрининг, эрт үеийн сэргээн засах үйлчилгээ болон гэр бүлийг дэмжих тогтолцоонд шаардлагатай төсвийн асуудлыг хэлэлцлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 3-5 нас нь сургуульд бэлтгэх үеийн хөгжлийн дэмжлэг, хэл засал, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, туслах технологи, сэтгэл зүйн үйлчилгээ зэрэг хүүхдийн хөгжлийг дэмжих цогц үйлчилгээг үзүүлэх чухал үе байдаг бөгөөд хэлэлцүүлгийн хоёр дахь салбар энэ хүрээнд “Сургуульд бэлтгэх ба хөгжлийг дэмжих тогтолцоо” сэдвээр өрнөж, холбогдох арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх асуудалд төвлөрч байсан.

Суралцах, хөгжих, нийгэмших үе буюу хөгжлийн бэрхшээлтэй 6-18 насны хүүхдүүдийн эрхийг хангах, хамгаалах зорилгоор гурав дахь салбар хэлэлцүүлгийг явуулсан юм. “Суралцах, хөгжих, нийгэмших” сэдэвт салбар хэлэлцүүлгийн эхэнд Боловсролын яамнаас "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бололвсролд тэгш хамруулах орчин% үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, 2027 онны төссвийн төлөвлөлт" илтгэл танилцуулж, энэ хүрээнд хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, холбогдох төрийн байгууллагын төлөөллөөс тайлбар, мэдээлэл, тодруулга авсан юм. 

Хүүхдийн хөгжлийн үе шат бүрийн хэлэлцүүлгийн дараа эрүүл мэнд, сэргээн засах үйлчилгээ, боловсролын тасралтгүй тогтолцоо, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, саадгүй орчин, мэдээллийн хүртээмж зэрэг хүүхдээс насанд хүрэгч хүртэлх амьдралын мөчлөгийг хамарсан бодлогын асуудлаар оролцогч талууд хэлэлцүүлэг өрнүүлсэн.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв: Санхүүгийн бодлогыг хүний эрхэд нийцүүлэх нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг  "Эрүүл мэнд ба сэргээн засах үйлчилгээний тасралтгүй тогтолцоо", "Гэр бүлээс нийгэм рүү: Нийгмийн хамгаалал, шилжилтийн үйлчилгээ", "Төсөв, мэдээлэл, хяналт: Хүүхэд бүрийг дагасан санхүүжилт", "Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээг бэхжүүлэх төсөв" зэрэг сэдвийн хүрээнд үргэлжилж, тэгш хамран сургах боловсрол, ганцаарчилсан боловсролын төлөвлөгөө, сургуулийн орчны хүртээмж, туслах технологи, үе тэнгийн оролцоо, урлаг, спорт, мэргэжлийн чиг баримжааны үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай төсвийн бодлогын талаар хэлэлцэж байна.

Хэлэлцүүлэгт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, холбогдох агентлагийн төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран хамгаалагч нарын нийт 100 гаруй хүн оролцож байна. 

Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн 2027 оны улсын төсвийн төлөвлөлтөд хүргүүлэх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хүртээмжтэй, хүний эрхэд суурилсан төсвийн бодлогыг төлөвшүүлэхэд ашиглах юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ8 цаг 41 минутын өмнөБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа9 сар 4. 11:12Хүнд цаг үед түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж байгаа Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ9 сар 4. 10:04Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар9 сар 4. 9:5823 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ9 сар 4. 9:53Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна9 сар 4. 9:44Ихэнх нутгаар эрс сэрүүснэ9 сар 4. 9:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа9 сар 3. 17:54Ээлжит бус чуулган товлон зарлалаа9 сар 3. 17:43Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ9 сар 3. 15:26Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв9 сар 3. 15:22ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна9 сар 3. 12:40Ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо9 сар 3. 12:30Тураах үйлчилгээтэй гэх “МОНЖУРА” тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ9 сар 3. 12:22Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь9 сар 3. 10:01АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа9 сар 3. 9:54МОНГОЛ - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 3. 9:49УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 3. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.