Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын түр хамаарагч Цао Ли болон холбогдох албаныхантай үндсэн гурван асуудлын хүрээнд уулзалт хийв.
Уулзалтын эхэнд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зохион байгуулалтад БНХАУ-аас нэг сая ам.долларын санхүүгийн дэмжлэг буцалгүйгээр үзүүлж буйд талархал илэрхийлэв. COP17 хурал Монгол Улсад болон бүс нутгийн хэмжээнд цөлжилттэй тэмцэх хамтын хүчин чармайлтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр онцлоод хурлын бэлтгэлийн талаар товч мэдээлэл өглөө. Монгол Улсын зүгээс тус хуралд 3 гол санаачилгыг олон улсад дэвшүүлж байгаа нь “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус-газрын нэгдсэн менежментийн санаачилга”, “Байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтцийн санаачилга” гэдгийг онцлов. Эдгээр гурван санаачилгыг дэмжин хамтран ажиллахыг хүслээ.
Мөн “Хятад-Монголын цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны төв”-ийн ТЭЗҮ-ийг боловсруулах, улмаар бүтээн байгуулалт болон төвийн үйл ажиллагаа нь байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахад хэрхэн чиглэгдэх талаар хэлэлцлээ. Төв байгуулах үйл явц үндсэндээ гурван хэсгээс бүрдэх бөгөөд талууд эхний үе шатны хэлэлцээг амжилттай зохион байгуулсан. Үргэлжлүүлэн бэлтгэл ажлыг хангах явцын талаар санал солилцон, III үе шатыг эхлүүлэхээр тохиролцов.
Байгаль орчны салбарын хүний нөөц, боловсон хүчнийг сургах хүрээнд БНХАУ-ын хамтын ажиллагааны хөгжлийн агентлагаас /CIDCA/ Бээжин хотод 2026 оны 9 дүгээр сард зохион байгуулагдах гүйцэтгэх шатны албан тушаалтнуудын “Монгол ба Хятадын цөлжилтийн хяналт мониторингийн хамтын ажиллагаа" сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг онцлов. Цаашид байгаль орчны чиглэлд хамтарсан сургалт, чадавх бэхжүүлэх хөтөлбөрүүдийг хоёр талын хэрэгцээ, шаардлагад үндэслэн хэрэгжүүлэхээр боллоо.
Facebook
Twitter
Youtube


Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хаана
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжинэ
Төрийн банкны Киоск машинаар торгууль төлөх боломжтой
ҮСХ: Улсын хэмжээнд инфляц 12.0 хувьтай гарлаа
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
Үйлдвэрчний эвлэлээс ажил хаялтыг зогсоохоо мэдэгдлээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахим залилангаас сэргийлцгээе!
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк

Сэтгэгдэл бичих