Хаврын ээлжит чуулганаар буюу 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг эцэслэн баталсан юм. Уг хууль хүчин төгөлдөр болсноор төрийн өмчит компаниудын засаглалыг чангатгах, ил тод байдлыг сайжруулах нөхцөл бүрдлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүнээс санаачлан өргөн мэдүүлсэн хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжиж, шийдвэрлэснээр төрийн өмчит компанид "БЭТ" томилох, хэн нэгэн хариуцлагаас зайлсхийдэг байдлыг таслан зогсоов. 



Ийнхүү хуулийн зөрчил, давхардлыг арилгаж, Үндсэн хуулийн зарчимд нийцсэн хуулийг 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна. Түүнчлэн Иргэний хууль, Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиудтай нийцүүлж, төрийн оролцоог хуульд заасан хүрээгээр хязгаарлав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор эх орноосоо мордлоо
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга бараалхлаа
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Сэтгэгдэл бичих