Авлигын хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ


8-р сарын 11
12 цаг 26 минут

    Прокурорын байгууллага 2026 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 07-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 43,778 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Дээрх хугацаанд 1,382 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 730 хэрэг шинээр нээж, 314 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 102, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 81, Өмчлөх эрхийн эсрэг 80, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11, Авлигын эсрэг 10, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг болон Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг тус бүр 7, Эдийн засгийн гэмт хэрэг 4, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 2, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг болон Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг тус бүр 1 яллах дүгнэлт үйлдсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс зарим хэргийн мэдээллийг тодруулбал:

Авлигын хэргүүдийн талаар: 

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын нэг цэгийн үйлчилгээний төвийн улсын бүртгэгч Д.А-д үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хурдан шуурхай гаргуулах ашиг сонирхлын үүднээс Т.Ц нь 300 мянган төгрөг, А.Н нь 150 мянган төгрөг, Ж.Л, А.Г нар нь 100 мянган төгрөг, Ө.Ш нь 200 мянган төгрөг, Ц.Ж нь 100 мянган төгрөгийг тус тус дансаар шилжүүлж, нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн гэх 5 хэрэгт тус тус Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,

(Улсын бүртгэгч Д.А-д холбогдох хахууль авах хэргийг тусгаарлан шалгаж байна)

- Р.З-т нь “Х...” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, зөвлөх инженерээр ажиллаж байхдаа Монголын Олон улсын арбитрын шүүхэд хянагдаж байгаа хэрэгт шинжээч томилох тухай шийдвэрийн дагуу шинжилгээ хийх явцдаа 2026 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр “Д...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө-д Монголын Олон улсын Арбитрын шүүхэд төлөөлөх бүрэн эрхтэй нь холбогдуулан гаргах үнэлгээний дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, хариуд нь 1 тэрбум төгрөгийг хуваан авах санал гаргаж, хахууль өгөхийг завдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,

- И.Б нь Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа Санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч Р.Ц-тай бүлэглэн, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас “Э...” ХХК-ийн нэхэмжилсэн 236 сая төгрөгийн санхүүжилтэд төлбөрийн акт тавих харилцаа үүссэн эсэхийг нягтлан шалгах талаар албан бичиг хүргүүлсэн байхад эрх мэдлээ хэтрүүлэн, “Э....” ХХК-д 236 сая төгрөгийн санхүүжилтийг олгож, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Чингэлтэй,Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд, 

- Н.Т нь нийтийн албан тушаалтан буюу “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар, мөн Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Улс төрд нөлөө бүхий этгээдээр тус тус ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн болон дангаар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдаас хахууль авсан, бусдад хахууль өгсөн гэх нийт 4 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг (Улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн.

Бусад хэргийг тоймлон хүргэвэл :

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой хэргүүд:

- Худалдаалах зорилгогүйгээр Г.Н нь 2023 оны 8 дугаар сард “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай, "өвс" гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэн, нийт 288.8 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан;

-Г.Ж нь 2025 оны 9 дүгээр сард дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, "өвс" гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг түүж бэлтгэн, нийт 443.3 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан;

- Э.Б, Ч.Э нар нь бүлэглэн метамфетамины агууламжтай, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, нийт 0.1 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг олж авч, хадгалсан гэсэн 3 хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Б.Т нь 2025 оны 11 дүгээр сард метамфетамины агууламжтай, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, 1 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор олж авч, тээврийн хэрэгсэлдээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- Ц.Б, Ц.Б нар нь бүлэглэн 2025 оны 9 дүгээр сард дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор түүж, нийт 1,041 грамм (1кг, 41 грамм) жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

- А.Г нь 2025 оны 8 дугаар сард Тайландын Вант Улсаас (ADB-BUTINACA)-ын агууламжтай, “дроп” гэх нэршилтэй, нийт 285 грамм жинтэй шингэн, тосорхог хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор өөрийн төрсөн эх Ч.Б-гийн нэр дээр захиалж, олон улсын шуудан илгээмжээр улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт (сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой хэргийн талаар:

- Б.Ц нь нэр бүхий 57 хохирогчтой Баганат өргөө хотхоны байруудыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нийт 6,5 тэрбум төгрөгийг “Гео Канон төв” ХХК-ийн хаан банкны тоот дансаар болон бартераар бусад эд хөрөнгөөр тооцон авч, гэрээгээр халхавчлан, бусдыг хуурч, нийт 6,5 тэрбум төгрөгийн хохирол учруулан залилсан хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт (Залилах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүлсэн.

Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн шийдвэрлэлтийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой болно. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 цаг 21 минутын өмнөБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа9 сар 4. 11:12Хүнд цаг үед түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж байгаа Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ9 сар 4. 10:04Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар9 сар 4. 9:5823 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ9 сар 4. 9:53Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна9 сар 4. 9:44Ихэнх нутгаар эрс сэрүүснэ9 сар 4. 9:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа9 сар 3. 17:54Ээлжит бус чуулган товлон зарлалаа9 сар 3. 17:43Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ9 сар 3. 15:26Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв9 сар 3. 15:22ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна9 сар 3. 12:40Ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо9 сар 3. 12:30Тураах үйлчилгээтэй гэх “МОНЖУРА” тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ9 сар 3. 12:22Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь9 сар 3. 10:01АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа9 сар 3. 9:54МОНГОЛ - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 3. 9:49УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 3. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.