Монгол Улсад анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар холын зайн ачаа тээвэрлэлтийг амжилттай туршлаа


8-р сарын 11
12 цаг 38 минут

      Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын Ногоон шилжилтийн бодлогын хүрээнд тээвэр, ложистикийн салбарт шинэ шийдлийг хувийн хэвшил бодитоор туршлаа.

“Монложистикс Групп”, "Ньюком ХХК" хамтарч 2026 оны наймдугаар сарын 7-9-ний өдрүүдэд Улаанбаатар–Замын-Үүд–Улаанбаатар чиглэлд нийт 1,400 орчим км замыг хүнд даацын бүрэн цахилгаан автомашинаар туулж, холын зайн ачаа тээвэрлэлтийг Монгол Улсад анх удаа амжилттай туршив.

Тээврийн зардал нь бараа, бүтээгдэхүүний суурь өртгийн нэг хэсэг бөгөөд эцсийн хэрэглэгчийн төлөх үнэд шууд нөлөөлдөг.

Дэлхий дахинд түлш, шатахууны нийлүүлэлт, үнэ тогтворгүй байгаа энэ үед тээврийн салбарыг үе шаттай цахилгаанжуулах нь импортын шатахууны хамаарлыг бууруулж, тээврийн зардлыг тогтворжуулах бодит шийдлийн нэг юм.

Засгийн газар ногоон шилжилтийг дэмжих хүрээнд орон нутагт 180 цэнэглэгч станц бүхий “Ногоон өртөө”-г үе шаттай байгуулна.

Үр дүнд нь Улаанбаатар хот, 21 аймгийг холбосон цахилгаан автомашины үндэсний корридор бий болно.

Дэд бүтэц бүрдсэнээр:

2030 он гэхэд 50 мянга хүртэлх цахилгаан автомашины тогтвортой хэрэглээг дэмжих нөхцөл бүрдэнэ;

Эхний хоёр үе шатанд ойролцоогоор 166 мянган тонн CO₂ ялгарлыг бууруулна;

Шатахууны импортын зардлыг жилд ойролцоогоор 200 сая ам.доллараар бууруулах боломж бүрдэнэ;

Иргэдээс гадна ачаа тээвэр, ложистикийн компаниудын үйл ажиллагааны зардлыг бууруулах шинэ боломж нээгдэнэ.

Төр бүхнийг өөрөө хийх бус хувийн хэвшлийн шинэ санаачилга, технологийн шийдэлд зам нээж, шаардлагатай дэд бүтцийг бүрдүүлэх бодлого Засгийн газраас баримталж байна.

Монгол Улсад анх удаа хүнд даацын цахилгаан автомашинаар 1,400 орчим км холын зайн ачаа тээвэрлэлтийг амжилттай туршиж, ногоон шилжилтийг бодит ажил болгосон “Монложистикс Групп”, "Ньюком ХХК"-ийн хамт олон, жолооч, инженер, техникийн ажилтнууд болон туршилтад оролцсон нийт хамт олонд талархал илэрхийлье.

Ногоон шилжилт бол зөвхөн байгаль орчны бодлого биш.

Шатахууны импортын хамаарлыг бууруулж, тээврийн өртгийг хэмнэж, Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэх бодлого юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 цаг 4 минутын өмнөБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа9 сар 4. 11:12Хүнд цаг үед түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж байгаа Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ9 сар 4. 10:04Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар9 сар 4. 9:5823 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ9 сар 4. 9:53Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна9 сар 4. 9:44Ихэнх нутгаар эрс сэрүүснэ9 сар 4. 9:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа9 сар 3. 17:54Ээлжит бус чуулган товлон зарлалаа9 сар 3. 17:43Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ9 сар 3. 15:26Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв9 сар 3. 15:22ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна9 сар 3. 12:40Ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо9 сар 3. 12:30Тураах үйлчилгээтэй гэх “МОНЖУРА” тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ9 сар 3. 12:22Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь9 сар 3. 10:01АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа9 сар 3. 9:54МОНГОЛ - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 3. 9:49УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 3. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.