Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр тэргүүтэй яамны удирдлагын баг байгаль орчны салбарт Сайд, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан үе үеийн удирдлагуудтай уулзав.
Уулзалтын үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Сайд Ц.Сандаг-Очир яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны үндсэн чиглэл, эрх зүйн шинэчлэл, цаашдын зорилт, мөн СОР17 Талуудын бага хурлын бэлтгэл ажлын явц, зохион байгуулалт, Монгол Улсын дэвшүүлж буй бодлого, хурлаас хүлээж буй үр дүнгийн талаар танилцуулга хийж, үе үеийн удирдлагуудын санал бодол, туршлагыг сонслоо.
Байгаль орчны асуудал эрхэлсэн Сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн С.Одонтуяа /2024-2025/, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ /2022-2024/, Н.Уртнасан /2021-2022/, Н.Цэрэнбат /2017-2020/, Д.Оюунхорол /2016-2017/, Н.Батцэрэг /2015-2016/, С.Оюун /2014-2015/, Д.Цогтбаатар /2012/, С.Баярцогт /1998-1999/, Дэд сайдаар ажиллаж байсан Ч.Жаргалсайхан, Б.Энхмандах, С.Банзрагч, Д.Идэвхтэн, М.Ганбаатар, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Уртнасан, Э.Баттулга, Д.Ганболд нар уулзалтад оролцлоо.
Үе үеийн удирдлагууд СОР17 Талуудын бага хурлын бүтээн байгуулалт, зохион байгуулалтын талбайтай танилцаж, бэлтгэл ажлын явц, хурлын үеэр зохион байгуулах арга хэмжээ, оролцогчдын ажиллах нөхцөл, зохион байгуулалтын талаар мэдээлэл авлаа.
Уулзалтын үеэр байгаль орчны салбарын өнөөгийн бодлого, тулгамдаж буй асуудал, цаашдын зорилт, СОР17 Талуудын баг хурлын үр дүнг Монгол Улсын урт хугацааны хөгжил, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх бодлого, үйл ажиллагаатай хэрхэн уялдуулах талаар санал солилцов.
Түүнчлэн байгаль орчны салбарын бодлогын залгамж чанарыг хангах, үе үеийн удирдлагуудын хуримтлуулсан мэдлэг, туршлагыг салбарын өнөөгийн бодлого, үйл ажиллагаанд ашиглах, СОР17 Талуудын бага хурлыг амжилттай зохион байгуулах болон хурлын дараах бодит үр дүнг бий болгох чиглэлээр цаашид хамтран ажиллахаар боллоо
Facebook
Twitter
Youtube


Тэд COP17-г ингэж дүгнэв
Мүн Жэ Инийн тэмдэглэл
Ш.Батбаяр: СОР17 хуралд 20 мянга гаруй гадна, дотны төлөөлөгчид оролцлоо
Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Төв Азид нүүрстөрөгчийн тариалалтыг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ
Нарантуул зах орчмын авто замын хөдөлгөөнийг хязгаарлана
COP17: Монгол Улс болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бэхэжлээ

Сэтгэгдэл бичих