Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов


8-р сарын 12
9 цаг 37 минут

      2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчилсний нэг нь Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга байв. Энэхүү хуулиар гэр бүлийн харилцааг зохицуулж, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах тогтолцоог бэхжүүлжээ. Тухайлбал, хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг гэр бүлийн харилцааны үндсэн зарчим болгож, хүүхэдтэй холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэхдээ уг зарчмыг нэн тэргүүнд баримтална. Гэр бүлийг хүчирхийллээс ангид байлгах, төрөөс хүүхэд болон эмзэг бүлгийн гишүүдийг тэргүүн ээлжид хамгаалах зарчмыг хуульчилсан байна.

Хуулийн онцлох үзэл санаанууд 

Хүүхдийн асуудлаар шийдвэр гаргах эрх: -Хүүхдийн асрамжийг хэрэгжүүлэхээр тогтоогдсон эцэг, эсхүл эхэд хүүхдийн асуудлаар шийдвэр гаргах эрхийг хуульчилсан. Энэхүү эрхэд хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүүхэд гадаад улсад зорчих, шашин шүтэх, эс шүтэх, авьяас чадварыг хөгжүүлэх, хүүхдийн хуваарьт хөрөнгийг хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор захиран зарцуулах зэрэг асуудал хамаарна.

Эцэг, эхийн эрх, үүрэг, хариуцлагыг шинэчлэн тодорхойлж, гэрлэлтээ бүртгүүлсэн эсэх, хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран хүүхдийн өмнө харилцан тэгш эрх эдэлж, хамтын үүрэг, хариуцлага хүлээхээр Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгалаа.

Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, хамгаалах тогтолцоог боловсронгуй болгож, эрх, үүргийг тодорхой болгов. Хүүхдийн болон эцэг, эх, асран хамгаалагчийн ашиг сонирхол зөрчилдсөн нөхцөлд хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах эрх бүхий төлөөлөгч томилох зохицуулалтыг шинээр хуульчилсан.

Хүүхдийн хуваарьт хөрөнгийг хамгаалах тогтолцоо бүрдэв. Хуваарьт хөрөнгийг тодорхойлж, өв залгамжлал, бэлэглэл, тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, нөхөн төлбөр, оюуны өмчийн үр шим, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон хуульд заасан бусад үндэслэлээр хүүхдийн өмчлөлд шилжсэн хөрөнгө, хөрөнгийн эрхийг хамааруулна. Хүүхэд 14 насанд хүрснээс хойш өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Мөн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч өөрчлөгдсөн нь хүүхдийн өмчлөх эрхэд нөлөөлөхгүй болно.

Хүүхэд төрөл, садантайгаа харилцах эрхтэй болохыг хуульчилж, гэр бүлийн өөрчлөлтөөс үл хамааран төрөл, садантайгаа тогтоосон харилцаа, гэр бүлийн орчин, хүмүүжил, сэтгэл зүйн тогтвортой байдлыг хамгаалах эрх зүйн баталгааг бүрдүүллээ.

Эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах, сэргээхтэй холбоотой зохицуулалтыг хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг хамгаалах зарчимд тулгуурлан шинэчилсэн.

Хүүхдийн тэтгэлэг тогтоох нэгдсэн аргачлалыг тогтоохдоо хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг харгалзана. Уг аргачлалд тэтгэлэг төлөгчийн хөрөнгө, орлого, тэтгэлэг авагчийн хэрэгцээ, шаардлага, хүүхдийн нас, тоо, хүүхэдтэй уулзах хуваарь зэргийг тусган хуульчиллаа. Эцэг, эх хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоос татгалзах эрхгүй, тэтгэлгийн хэмжээ амьжиргааны доод түвшнээс багагүй байх, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулаагүй бол сонирхогч тал шүүхэд нэхэмжлэл гаргах боломжийг тусгалаа.

Асран хамгаалах, харгалзан дэмжих тогтолцоог хүүхдийн эрх, дээд ашиг сонирхолд тулгуурлан шинэчилж, асран хамгаалалт, харгалзан дэмжлэг шаардлагатай хүнийг нөхцөл байдлын үнэлгээнд үндэслэн тогтоох, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг томилох зохицуулалтыг боловсронгуй болголоо. Хүүхэд хамгааллын бодлоготой уялдуулан асран хамгаалах, харгалзан дэмжих шаардлагатай хүүхдийг асрамж, халамжийн байгууллагад шилжүүлэхээс өмнө асралт гэр бүлд асруулахыг тэргүүн ээлжийн арга хэмжээ болгон хуульчилж, хүүхэд гэр бүлийн орчинд өсөж хүмүүжих эрхийг хангах эрх зүйн үндсийг бүрдүүлэв. Үүнээс гадна асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн гэрээ, тайлагнал, үйл ажиллагаанд тавих хяналт, хөрөнгө хамгаалах, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, асран хамгаалах, харгалзан дэмжих харилцааг дуусгавар болгох үндэслэл, журмыг илүү тодорхой болгож, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэв.

Гэр бүлийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлж, хэлэлцэн баталсан хуулиудаас онцолбол, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг баталснаар хүүхэд хамгааллын үйлчилгээний хамрах хүрээ өргөжиж, чанар, хүртээмжид эерэг өөрчлөлт авчрах нөхцөл бүрдлээ. Түүнчлэн Асралт гэр бүлийн үйлчилгээнд хамрагдах хүүхдийн хүрээг тодорхой болгож, дэмжлэг шаардлагатай хүүхдүүдийг хамруулах эрх зүйн үндэс бий болжээ. 

БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцов

Хаврын ээлжит чуулганаар буюу 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг эцэслэн баталсан юм. Уг хууль хүчин төгөлдөр болсноор төрийн өмчит компаниудын засаглалыг чангатгах, ил тод байдлыг сайжруулах нөхцөл бүрдлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүнээс санаачлан өргөн мэдүүлсэн хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжиж, шийдвэрлэснээр төрийн өмчит компанид "БЭТ" томилох, хэн нэгэн хариуцлагаас зайлсхийдэг байдлыг таслан зогсоов. Ийнхүү хуулийн зөрчил, давхардлыг арилгаж, Үндсэн хуулийн зарчимд нийцсэн хуулийг 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна. Түүнчлэн Иргэний хууль, Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиудтай нийцүүлж, төрийн оролцоог хуульд заасан хүрээгээр хязгаарлажээ.

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 цаг 5 минутын өмнөБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа9 сар 4. 11:12Хүнд цаг үед түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж байгаа Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ9 сар 4. 10:04Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар9 сар 4. 9:5823 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ9 сар 4. 9:53Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна9 сар 4. 9:44Ихэнх нутгаар эрс сэрүүснэ9 сар 4. 9:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа9 сар 3. 17:54Ээлжит бус чуулган товлон зарлалаа9 сар 3. 17:43Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ9 сар 3. 15:26Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв9 сар 3. 15:22ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна9 сар 3. 12:40Ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо9 сар 3. 12:30Тураах үйлчилгээтэй гэх “МОНЖУРА” тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ9 сар 3. 12:22Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь9 сар 3. 10:01АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа9 сар 3. 9:54МОНГОЛ - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 3. 9:49УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 3. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.