Зэрлэг амьтны нүүдлийн зүйлийг хамгаалах конвенцын хүрээнд Аргаль бүхий улс орнууд хамтран олон улсын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхлээд байна. Конвенцын зүгээс уг төлөвлөгөөний хэрэгжилтийг сайжруулах, улс орнуудад дэмжлэг үзүүлэх, зохицуулах үүрэг бүхий байгууллагаар Германы байгаль хамгаалах холбоо олон улсын байгууллага болох NABU-г сонгосон. Тус байгууллагын төлөөллийг БОУАӨЯ-ны холбогдох албаныхан хүлээн авч уулзлаа.
Уулзалтад аргаль хамгааллын 2024–2032 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны хүрээнд NABU байгууллагыг төлөөлөн, олон улсын зохицуулагч Халил Каримов (Khalil Karimov) оролцов.
Монгол Улс аргаль хамгааллын үндэсний төлөвлөгөөг боловсруулан баталж, тархац нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, тодорхой ашиглалтын нөөц бүхий газрыг агнуурын бүсэд хамруулж, менежмент хариуцагчид хариуцуулан судалгаа тооллогын дүнд үндэслэн тогтвортой ашиглалтыг явуулж байгаа болон хууль эрх зүйн орчны шинэчлэлийг танилцууллаа.
Монгол Улсад аргалийн популяцийг хамгаалах, тогтвортой өсөлтийг хангах, тархац нутаг болон амьдрах орчныг хамгаалах, нүүдэл шилжилтийн зам, экологийн холбоос нутгийг хадгалах, судалгаа, мониторингийн тогтолцоог бэхжүүлэх, хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн чухал байгааг онцлов.
Facebook
Twitter
Youtube


Тэд COP17-г ингэж дүгнэв
Мүн Жэ Инийн тэмдэглэл
Ш.Батбаяр: СОР17 хуралд 20 мянга гаруй гадна, дотны төлөөлөгчид оролцлоо
Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Төв Азид нүүрстөрөгчийн тариалалтыг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ
Нарантуул зах орчмын авто замын хөдөлгөөнийг хязгаарлана
COP17: Монгол Улс болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бэхэжлээ

Сэтгэгдэл бичих