Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?


8-р сарын 12
10 цаг 50 минут

    Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгүүдээс цуглуулж, дундаж үнийг мэдээлдэг. Зах зээл дээрх үнэ нь бүтээгдэхүүний төрөл, худалдааны цэг, нийлүүлэлт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан харилцан адилгүй байдаг. Иймээс статистикийн дундаж үнэ тухайн худалдааны цэгүүдийн лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байгааг тодруулъя.

ҮСХ-ны статистикчид даваа гараг бүр иргэдийн өргөнөөр үйлчлүүлдэг худалдааны төвүүдээс мэдээллээ авдаг. Үүнд Барс, Саруул, Бөмбөгөр зэрэг зах, худалдааны төвүүд болон Номин, Оргил, И-Март зэрэг сүлжээ дэлгүүрийн 13 төлөөлөл багтдаг. Эдгээр газраас ижил савлагаа, хэмжээтэй хүнсний бүтээгдэхүүний үнийг авч, дундаж үнийг гаргадаг. ҮСХ-ны 1212.mn сайтад наймдугаар сарын 3-ны мэдээлсэнээр нэг килограмм цагаан будаа 5000 төгрөг, нэг ширхэг өндөг 616 төгрөгийн дундаж үнэтэй байв. Нэг килограммын савлагаатай “Алтан тариа” дээд гурил 3512 төгрөг, I зэргийн гурил 2521 төгрөг. Үхрийн гуяны цул махны дундаж үнэ нэг килограмм нь 37767 төгрөгийн үнэтэй байна.

Наймдугаар сарын 7-нд Барс, Саруул, Бөмбөгөр, Хархорин, Их наяд зах болон Оргил, Emart, Carrefour, Номин гэсэн есөн байршилд худалдаалагдаж буй ижил брэндийн барааны үнийг судалж, харьцууллаа. Судалгаанд өндөг, үхрийн гуяны цул мах, цагаан будаа, “Улаанбаатар” болон “Алтан тариа” брэндийн гурилын үнийг хамрууллаа. Тухайлбал, үхрийн гуяны цул махны үнэ Барс захад нэг килограмм нь 36000 төгрөг байсан бол Саруул захад 42000 төгрөг хүрч, худалдааны хоёр цэгийн хооронд 6,000 төгрөгийн зөрүүтэй байв. Харин Монголд үйлдвэрлэсэн өндөгний үнэ 530-660 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан бөгөөд дундаж үнэ нь 617 төгрөг байлаа. Гурилын бүтээгдэхүүний хувьд “Улаанбаатар” дээд гурилын дундаж үнэ 3951 төгрөг, “Алтан тариа” дээд гурилынх 3621 төгрөг байв. Мөн “Алтан тариа” 1 дүгээр гурилын дундаж үнэ 2,534 төгрөг байгаа нь “Улаанбаатар” 1 дүгээр гурилын дундаж үнээс бага зэрэг хямд байлаа.

Эдгээр хүнсний бүтээгдэхүүний үнийн зөрүүтэй байдлын талаар иргэдийн байр суурийг тодрууллаа.

Барс худалдааны төвөөр үйлчлүүлэгч Б.Баясгалан: -Сүүлийн үед хүнсний бүтээгдэхүүний үнэ илт нэмэгдэж байгааг анзаарсан. Өмнө жилүүдэд цаг хугацаагаа хэмнээд өөрт хамгийн ойр байгаа дэлгүүр, худалдааны төвүүдээс хүнсээ цуглуулдаг байсан. Харин одоо мах, ногоо хаана хамгийн хямд үнэтэй байна, тэндээс зорьж худалдан авалт хийдэг болсон. Тэр тусмаа мах, махан бүтээгдэхүүн авахдаа аль болох хямд газраас авахыг хичээдэг. Өнгөрсөн жилүүдэд Үндэсний их баяр наадмын дараагаас махны үнэ буурдаг байсан ч энэ жилийн хувьд хангалттай хэмжээнд буурсангүй. Уг нь манай улсад мал, махнаас их юм байхгүй шүү дээ. Гэтэл одоогийн хамгийн үнэтэй хүнсний бүтээгдэхүүн нь мах болчихсонд би хувьдаа нэлээд гайхаж байгаа. Сошиал, мэдээгээр олон үнийн мэдээлэл гардаг ч очоод худалдаж авъя гэхээр зарим үед илүү үнэтэй байх тохиолдол байдаг.

Бөмбөгөр худалдааны төвд худалдаа эрхлэгч Г.Сүхболд: -Өмнө нь дотооддоо үйлдвэрлэдэг гурил, сүү, мах зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх тохиолдол олон байсан. Гэхдээ сүүлийн хэдэн жилийн хувьд иргэдийн нуруун дээр хэтэрхий их ачаа болох хэмжээнд үнэ нь өссөн. Би олон жилийн турш худалдаа наймаа эрхэлж байна. Энэ хугацаанд бараандаа аль болох нэмэлт өртөг шингээхгүй, боломжийн үнээр бараагаа заръя гэж боддог байсан ч нийлүүлэлтийн шат дамжлага бүрд барааны үнэ, өртөг нэмэгдсэн. Түүнчлэн инфляц өсөхтэй зэрэгцээд түрээс, тээврийн үнэ өссөн болохоор үнэ нэмэхээс өөр аргагүй болсон. Надтай адилхан олон худалдаа эрхлэгч, нийлүүлэгч иймэрхүү нөхцөл байдалд байгаа. Одоо шатахуун, түлшний хомсдол, зам засвар гэх мэт шалтгаанаас болж барааны үнэ ахиад л өсөх байх. Адилхан амьдрах гэж хичээж байгаагийн хувьд үнэ ахиад нэмэхээс өөр аргагүй болох байх даа. .

Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд эрэлт, нийлүүлэлт, үйлдвэрлэл, тээвэр, шатахууны үнэ зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Н.Ургамалсувд 2026 оны тавдугаар сарын 14-нд өгсөн ярилцлагадаа дөрөвдүгээр сард жилийн инфляц 10.1 хувьд хүрч, өмнөх сараас 2.7 нэгж хувиар өссөн нь голчлон нийлүүлэлтийн шалтгаантай байсныг тайлбарласан.

Тухайлбал, мах, махан бүтээгдэхүүний үнэ жилийн өмнөхөөс 38 орчим хувиар өсөж, инфляцыг дангаараа 1.3 нэгж хувиар нэмэгдүүлсэн байна. Мөн Ойрх Дорнодын нөхцөл байдалтай холбоотойгоор шатахууны дундаж үнэ дөрөвдүгээр сард өмнөх сараас 11 хувиар өсөж, жилийн өмнөхөөс 17 орчим хувийн өсөлттэй гарсан нь инфляцыг жилийн дүнгээр нэг нэгж хувиар нэмэгдүүлэх нөлөө үзүүлжээ. Ийнхүү тухайн сарын инфляцын 2.7 нэгж хувийн өсөлтийн хоёр нэгж орчим нь мах, шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Тиймээс статистикийн дундаж үнэ болон лангуун дээрх үнэ хоорондоо зөрж байгаа нь аль нэг нь буруу гэсэн үг биш. ҮСХ тодорхой худалдааны цэгүүдээс цуглуулсан үнийг нэгтгэн дундаж үзүүлэлт гаргадаг бол хэрэглэгч тухайн өдөр, тухайн худалдааны цэгт байгаа бүтээгдэхүүний үнийг төлдөг. Харин энэ хоёр үнийн хоорондын зөрүүг нийлүүлэлт, тээвэр, түрээс, шатахуун зэрэг зардал, бүтээгдэхүүний төрөл, чанар болон худалдааны цэгийн ялгаа тайлбарлаж байна.

Н.ТҮШИГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан34 минут 51 секундын өмнө“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ10 сар 4. 12:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 3. 14:10“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна10 сар 3. 13:40Хүний эрхийн дэд хороо "Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 3. 13:40Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав10 сар 3. 13:37Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ10 сар 3. 13:35“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ10 сар 3. 13:32Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 81, 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталж, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 3. 13:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв10 сар 3. 13:23Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ10 сар 2. 13:04Нийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ10 сар 2. 12:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 2. 12:44Г.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ10 сар 2. 12:35Найруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ10 сар 2. 11:33Чуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ10 сар 2. 11:00ӨБХ: Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ10 сар 2. 9:42ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ10 сар 2. 9:30Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв10 сар 2. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан10 сар 2. 8:59Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомсдолыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.