Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана


8-р сарын 12
11 цаг 22 минут

       Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын онцгой комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, 2026–2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг бүрэн хангах хүрээнд 21 аймагт ажиллав. Улмаар, 2027 оны улсын төсөвт тусгах шаардлагатай байгаа хүсэлтүүдийг хүлээн авч, зарим томоохон асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхээр ажиллалаа. 

Энэ хүрээнд өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, отор нүүдэл, малын эрүүл мэнд, усан хангамж, эрчим хүч, дулаан хангамж, түлш шатахууны нөөц, зам даваа, гүүрийн бэлэн байдал, гамшгаас хамгаалах хүн хүч, техник хэрэгслийн чадавх зэрэг өвөлжилтийн бэлтгэлийн үндсэн үзүүлэлтүүдийг газар дээр нь шалгаж, аймаг бүрийн бодит нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг тодорхойлон ажиллав.

Шадар сайд Н.Номтойбаяр орон нутагт ажиллах үеэрээ аймаг, сумын удирдлагуудад тулгамдсан асуудлыг эрсдэл үүсэхээс өмнө тодорхойлж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэхийг үүрэг болголоо.

“ЧӨЛӨӨЛЬЕ” БОДЛОГЫГ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛД БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын “ЧӨЛӨӨЛЬЕ” үндэсний санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого нь төрийн хүнд суртал, илүүц шат дамжлага, давхардсан зохицуулалтыг бууруулж, иргэн, хувийн хэвшил, орон нутагт эрх мэдэл, боломж олгох чиглэлтэй. 

Тиймээс өвөлжилтийн бэлтгэлийг хангахдаа “төр бүхнийг шийднэ” гэсэн хандлагаас татгалзаж, улсын төсөв харалгүй, орон нутгийн төсвийн эрх мэдлийг үе шаттай нэмэгдүүлж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хяналттайгаар хэрэгжүүлдэг байх зарчмыг Монгол Улсын Засгийн газар баримталж байна. Энэ хүрээнд ирэх жилээс эхлэн АМНАТ-ын 10 хувь нь орон нутагтаа үлдэж, шаардлагатай зарим хөрөнгө оруулалтын ажлаа аймгууд өөрсдийн төсвөөрөө шийддэг болох юм. 

ОРОН НУТАГТ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДЫГ ТОЙМЛОВОЛ: 

-Өвс, тэжээл бэлтгэхэд орон нутгийн болон хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх

-Түлш шатахууныг урьдчилан бүрдүүлэх

-Дулаан, эрчим хүчний найдвартай байдлыг хангах

-Зам, даваа, гүүрийн засвар арчлалтыг төр, хувийн хэвшлийн хамтын оролцоотойгоор шийдвэрлэх

-Отор нүүдэл, бэлчээр ашиглалтын зохицуулалтыг орон нутаг хоорондын уялдаатай хийх

-Гамшгийн үед ашиглах техник, тоног төхөөрөмжийн нөөцийг нэмэгдүүлэх

-Төрийн байгууллага хоорондын өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэх

-“Чөлөөлье” бодлогын гол зарчим болох төр хувийн хэвшлийн хамтын оролцоог орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх

-Орон нутгуудыг хөгжихөд чөдөр тушаа болж буй хууль, эрх зүйн орчныг шинэчилж, санхүүгийн эрх мэдлийг шат дараатай нэмэгдүүлэх

-Гамшгийн эрсдэлийг зөвхөн хариу арга хэмжээ бус урьдчилан сэргийлэх тогтолцоонд суурилдаг байх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх

- Олон жил царцанги байсан чөлөөт бүсийг хууль, эрх зүйн хүрээнд дэмжиж, бодитоор хөгжүүлэх нь орон нутгийн хөгжлийн тулгуур болох юм.

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЦААСАН ТАЙЛАНГААС ИЛҮҮТЭЙ ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХ НЬ ЧУХАЛ

Улсын хэмжээнд хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан зарчмаар зохион байгуулж, хүн, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, байгаль орчин, уул уурхай, үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн салбарын хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг Улсын Онцгой комиссын даргын 03 дугаар тушаалын хүрээнд шалгалаа. 

Хяналт шалгалтын зорилго нь зөвхөн зөрчил илрүүлж, торгууль ногдуулах бус зөрчлийн шалтгаан, нөхцөлийг арилгах, дахин гарахаас урьдчилан сэргийлэх, иргэн, аж ахуйн нэгжийг стандарт, хууль тогтоомжийн шаардлагыг биелүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэв.  Цаашид Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын зүгээс 21 аймгийн өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг эрсдэлийн түвшинд үндэслэн хяналт тавьж, бэлтгэл хангалтгүй байгаа асуудал бүрийг хугацаатай үүрэг даалгавраар шийдвэрлүүлж, хэрэгжилтийг газар дээр нь дахин шалган ажиллана. 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ7 цаг 59 минутын өмнөБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа9 сар 4. 11:12Хүнд цаг үед түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж байгаа Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ9 сар 4. 10:04Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар9 сар 4. 9:5823 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ9 сар 4. 9:53Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна9 сар 4. 9:44Ихэнх нутгаар эрс сэрүүснэ9 сар 4. 9:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа9 сар 3. 17:54Ээлжит бус чуулган товлон зарлалаа9 сар 3. 17:43Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ9 сар 3. 15:26Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв9 сар 3. 15:22ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна9 сар 3. 12:40Ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо9 сар 3. 12:30Тураах үйлчилгээтэй гэх “МОНЖУРА” тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ9 сар 3. 12:22Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь9 сар 3. 10:01АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа9 сар 3. 9:54МОНГОЛ - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 3. 9:49УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 3. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.