Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ


8-р сарын 12
11 цаг 36 минут
     Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабаас өдөр бүр мэдээлэл хийж буй. Өнөөдрийн ээлжит хэвлэлийн бага хурлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Гадаад харилцааны яам, гаалийн байгууллага хамтран шатахууны нийлүүлэлт, нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө. Мэдээллийн эхэнд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв улсын хэмжээнд ШТС-уудаар түгээлтийг тасралтгүй хийж байгааг яриандаа дурдлаа. Түүний мэдээлснээр, шатахууны нийлүүлэлт, түгээлтийг Тээврийн цагдаагийн албатай хамтран шуурхай зохион байгуулж байгаа аж.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод 165 ШТС, орон нутгийн 49 ШТС-д түгээлтийг хийжээ. Наймдугаар сард 50,000 тонн АИ-92 автобензинийг ОХУ-ын “Роснефть“ компаниас худалдан авах захиалга баталгаажсан бол 15,000 тонн Евро-5 бүтээгдэхүүн худалдан авах захиалга баталгаажиж эхнээсээ ачилт хийгдээд явж байгааг АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хэллээ. Түүний хэлснээр, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д хийж буй айлчлалын хүрээнд тус улсаас наймдугаар сард багтаан 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлшийг нийлүүлэхээр тохиролцсон. Эдгээр нь наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах, нөөц бүрдүүлэх боломжтой аж. Цаашилбал, Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэх тухай асуудлыг шийдвэрлэсэн байна.
Үргэлжлүүлэн, БНХАУ-аас 5000-6000 тонн АИ-92 автобензин болон Евро-5 төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авахаар тохиролцсон бөгөөд тус улсаас ачилт хийгдэж эхэлснийг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хэлэв. Мөн 3000 тонн онгоцны түлш худалдан авах гэрээ хэлцэл хийгдсэн бөгөөд эхний 1000 тонн нь ачигдсан бол үлдсэн нь боловсруулах үйлдвэрээс ачигджээ. Дараа нь, Гаалийн ерөнхий газраас Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штабын хүрээнд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгааг мэдээллээ.
Наймдугаар сарын 1-ээс хойш тогтмол 5-6 мянган тонн нефтийн бүтээгдэхүүнд эцсийн бүрдүүлэлт хийдэг байсан бол өчигдрийн байдлаар 10,100 тонн нефтийн бүтээгдэхүүнд эцсийн бүрдүүлэлт хийжээ.
Мөн Гадаад харилцааны яамнаас олон улсын геополитикийн хурцадмал, тодорхойгүй байдлын улмаас 2026 онд дэлхийн зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний хямрал болж байгааг онцлов. Иймд Монгол Улсад үүсээд буй шатахууны доголдол нь дотоодын нөхцөл байдлаас илүү олон улсын нөхцөл байдлаас хамааралтай болохын тус яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа мэдээлсэн билээ.
Монгол Улсын хувьд ОХУ болон БНХАУ-аас түлш шатахуунаа импортолж байна. БНХАУ-ын хувьд бүх төрлийн шатахууны экспортоо хязгаарласан ч Монгол Улсад тусгай нөхцлөөр агаарын түлш нийлүүлж байна. Тус улсаас импортлох агаарын түлшийг нэмэгдүүэх чиглэлд Гадаад харилцааны яамны зүгээс БНХАУ-д суугаа Элчин сайдын яам болон тус улсад суугаа дипломат төлөөлөгчийн газраас хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. Мөн агаарын түлшний импортын эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх чиглэлд Казахстан болон БНСУ, Европын Беларусь тэргүүтэй улстай яриа хэлэлцээ хийж байгаа аж.Хамгийн сүүлд, наймдугаар сарын 4-ний өдрийн байдлаар Казахстан улсын зүгээс Монгол Улсад хандаж худалдан авах хүсэлтэй түлшний марк, хэмжээ болон тээвэрлэлтийн нөхцлийн талаарх мэдээлэл хүссэн албан нот ирүүлсэн бөгөөд энэ чиглэлд нааштай хариу гарна гэдэгт итгэлтэй байна гэж хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа хэлэв.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ8 цаг 44 минутын өмнөБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа9 сар 4. 11:12Хүнд цаг үед түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж байгаа Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ9 сар 4. 10:04Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар9 сар 4. 9:5823 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ9 сар 4. 9:53Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна9 сар 4. 9:44Ихэнх нутгаар эрс сэрүүснэ9 сар 4. 9:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа9 сар 3. 17:54Ээлжит бус чуулган товлон зарлалаа9 сар 3. 17:43Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ9 сар 3. 15:26Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв9 сар 3. 15:22ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна9 сар 3. 12:40Ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо9 сар 3. 12:30Тураах үйлчилгээтэй гэх “МОНЖУРА” тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ9 сар 3. 12:22Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь9 сар 3. 10:01АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа9 сар 3. 9:54МОНГОЛ - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 3. 9:49УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 3. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.