Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална


8-р сарын 12
16 цаг 03 минут

     Монгол Улсын Засгийн газар шатахуун, түлштэй холбоотой богино, дунд, урт хугацааны төлөвлөгөө гарган ажиллаж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ОХУ, БНХАУ, БНСУ-аас авах шатахууны нийлүүлэлтийн дүн мэдээ болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тосны үйлдвэрийн тулгамдаж буй асуудал, хууль тогтоомжийн гацааг арилгах чиглэлээр холбогдох сайд нарт үүрэг өглөө. 

Тухайлбал, 

-Газрын тосны үйлдвэрийн татвар өр төлбөртэй холбоотой үүсэх харилцаа, зээлийн шугам, хэмжээг нэмэгдүүлэх 

-Төслийг үйлдвэр технологийн парк хэлбэрээр хөгжүүлж үйл ажиллагааг нь жигд, хурдацтай явуулах

-Үйлдвэрийн бүтээн байгуулалт, талбайг дотоодын цэргийн хамгаалалтад авах 

-Үйлдвэрт ажиллах алба хаагчдыг мэргэшүүлэх, сургах төлөвлөгөө, тооцоо гаргахыг Эдийн засаг, хөгжлийн сайд болон Боловсролын сайдад үүрэг болгох

-Иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах, үр дүнг нээлттэй, үнэн бодитоор мэдээлэх

-Үйлдвэрээс ирүүлсэн зөвшөөрөл, бусад албан бичгийн хариуг холбогдох албаныхан яаралтай өгөх зэрэг 14 асуудлыг шийдвэрлэж, долоо хоног бүр хэрэгжилтийг хянаж явна гэв. Үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 гаруй хувьтай, 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. 

Ерөнхий сайд Н.Учрал, “Монгол Улс газрын тосны салбарт эрэл хайгуул, олборлолтоо эрчимжүүлнэ. Импортын хараат байдлыг бууруулах бодлогын хүрээнд Газрын тосны үйлдвэрийг Ерөнхий сайдын бүрэн хяналтад авч, сар бүр тулгарсан асуудлыг би өөрөө шийдвэрлэж ажиллана. 2028 онд ашиглалтад оруулахын төлөө хамтраад ажиллацгаая” гэж хэллээ.

Мөн газрын тос, шатахууны нөөцийн агуулах сав барих 21 ААН-ийн 26 төсөлд Монголбанкнаас 360 гаруй тэрбумын зээл гаргасан бөгөөд 23 өдрийн нөөцийг бүрдүүлэх агуулахын ажлын явцын талаар мэдээлэл сонслоо. Ерөнхий сайд шаардагдах албан бичгийг эс үйлдэхүй гаргаж гацаахгүй байх, төслүүдэд олгогдох санхүүжилтийг тухай бүр мэдээлж, шийдвэрлэх, дууссан төслийг Улсын комисс шуурхай хүлээн авах, стандартыг мөрдүүлэх үүргийг тус, тус өглөө. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 цаг 7 минутын өмнөБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа9 сар 4. 11:12Хүнд цаг үед түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж байгаа Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ9 сар 4. 10:04Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар9 сар 4. 9:5823 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ9 сар 4. 9:53Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна9 сар 4. 9:44Ихэнх нутгаар эрс сэрүүснэ9 сар 4. 9:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа9 сар 3. 17:54Ээлжит бус чуулган товлон зарлалаа9 сар 3. 17:43Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ9 сар 3. 15:26Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв9 сар 3. 15:22ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна9 сар 3. 12:40Ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо9 сар 3. 12:30Тураах үйлчилгээтэй гэх “МОНЖУРА” тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ9 сар 3. 12:22Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь9 сар 3. 10:01АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа9 сар 3. 9:54МОНГОЛ - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 3. 9:49УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 3. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.