“Засгийн газрын үндэсний хороо, комисс, Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 21 дүгээр тогтоолд нэмэлт оруулж, “Хиймэл оюуны үндэсний зөвлөл” байгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.
Монгол Улс “Алсын хараа-2050” үндэсний хөгжлийн бодлогын баримт бичиг, Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт их өгөгдөл, хиймэл оюуны чиглэлээр 30 гаруй арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Гэвч, “Оксфорд Инсайтс” байгууллагаас жил бүр гаргадаг “Хиймэл оюун ухааны бэлэн байдлын индекс”-ээр Монгол Улс 2024 онд 188 орноос 98-д эрэмбэлэгдсэн ч “стратеги төлөвлөлт, бодлогын баримт бичигтэй эсэх” гэсэн чиглэлд “0” оноо авсан нь үндэсний хэмжээний стратегийг боловсруулах шаардлагатайг илтгэж байгаа юм.
Зөвлөлийг байгуулснаар, хиймэл оюунд суурилсан санаачилгуудыг салбар бүрт нэвтрүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээг экспортолж, дижитал эдийн засгийн өсөлтийг хурдасгах боломж бүрдүүлнэ.
Зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тэргүүлэх бол Дэд даргаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны болон Боловсролын сайд нар ажиллана. Гишүүдээр, Сангийн болон Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд нар болон бусад яамдын Төрийн нарийн бичгийн дарга нараас гадна үндэсний хиймэл оюуны мэргэжлийн холбоодоос өөрсдийнх нь санал хүсэлтэд тулгуурлан гишүүнээр ажиллуулна.
Тухайлбал, “Үндэсний хиймэл оюуны мэргэжлийн зөвлөл” ГҮТББ-ын Удирдах зөвлөлийн дарга, гишүүд, “Могул” группын Технологи хариуцсан захирал, "Блак лабс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Мэдээллийн технологийн захирлуудын клуб” (CIO club)-ын захирал, “Вояажир AI” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирлууд тохиролцоогоор ажиллах юм.
Facebook
Twitter
Youtube


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор эх орноосоо мордлоо
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга бараалхлаа
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Сэтгэгдэл бичих