УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов


8-р сарын 13
9 цаг 44 минут

       Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал /КОП17/-ыг зохион байгуулах Үндэсний хорооны XIX хуралдаан (2026.08.12) боллоо.

Үндэсний хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт КОП17 бага хурал эхлэхэд дөрөв хоног үлдээд байгааг онцлоод, үлдсэн хугацаанд бэлтгэл ажлыг бүрэн хангаж, бага хурлыг амжилттай зохион байгуулахаас гадна Монгол Улсад бодит үр дүн, үр өгөөжтэй байхад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Тэрбээр КОП17 бага хурлыг зөвхөн олон улсын арга хэмжээ зохион байгуулах хэмжээнд бус, Монгол Улсын цөлжилт, газрын доройтол, бэлчээрийн хомсдол, усны асуудлыг дэлхийн анхаарлын төвд хүргэж, эдгээрийг шийдвэрлэхэд шаардлагатай төсөл, хөтөлбөр, санхүүжилт татах чухал боломж хэмээн тодотгов. Тухайлбал, говийн бүсийн усны хангамжийг нэмэгдүүлэх тэргүүтэй олон жил яригдсан томоохон төслүүдийг олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдэд танилцуулж, бодит хөрөнгө оруулалт, санхүүжилт татахад онцгой анхаарахыг чиглэл болгосон юм.

Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын 12 хоногийн үйл ажиллагаагаар КОП17-гийн цар хүрээг хязгаарлахгүйгээр, ирэх хоёр жилийн хугацаанд Монгол Улсын ус, бэлчээр, цөлжилт, газрын доройтлын асуудлаар тодорхой шийдэл, санхүүжилт бий болгох ажлыг үргэлжлүүлэх шаардлагатайг онцлов.

Түүнчлэн КОП17 бага хуралд оролцох олон улсын парламентын гишүүд, өндөр түвшний төлөөлөгчидтэй хийх уулзалт, яриа хэлэлцээг үр дүнтэй зохион байгуулж, Монгол Улсын бодлого, санаачилгыг олон улсад таниулах, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэсэн.

Монгол Улс КОП17 бага хурлыг зохион байгуулахад улсын төсвөөс 250 тэрбум төгрөгийн зардал гаргаж буйг Улсын Их Хурлын дарга дурдаад, төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж, зарцуулалт, хэрэгжилт, үр дүнг олон нийтэд ил тод тайлагнахыг Үндэсний хороо, ажлын албанд үүрэг болголоо.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал энэ сарын 17-28-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд НҮБ-ын албан ёсны хурлууд болж, талууд хэлэлцээ хийж, шийдвэр гаргах албан ёсны хэлэлцээний Цэнхэр бүс, үзэсгэлэн, хэлэлцүүлэг, соёлын нээлттэй арга хэмжээ болох Ногоон бүсийн зохион байгуулалттай болох юм. Цэнхэр бүсэд албан ёсны арга хэмжээнүүдэд оролцохоор бүртгүүлсэн, магадлан итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэвтрэх бол иргэд, сонирхогч, оролцогчид Ногоон бүсээр нээлттэй зочилж, олон улсын байгууллага, улс орнуудын эрдэмтэн судлаачид, бизнесийн төлөөлөлтэй уулзан, үзэсгэлэн, шинэ технологи, инновац, газрын нөхөн сэргээлтийн бодит шийдлүүдтэй танилцаж, үндэсний болон олон улсын соёлын арга хэмжээнүүдийг үзэх боломжтой.

Үндэсний хорооны өнөөдрийн хуралдаанаар Цэнхэр бүс болон Ногоон бүсийн зохион байгуулалт, холбогдох тогтоолын төслүүд, зочид төлөөлөгчдийн бүртгэл, үйлчилгээ, шуурхай штабын бүтэц, зохион байгуулалтын талаар хэлэлцэж, мэдээлэл сонсоод, төслийн талбайтай танилцлаа.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны XIX хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Л.Мөнхбаясгалан, М.Мандхай, Б.Найдалаа, Ц.Идэрбат, Р.Сэддорж нар оролцсон хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ8 цаг 9 минутын өмнөБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа9 сар 4. 11:12Хүнд цаг үед түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж байгаа Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ9 сар 4. 10:04Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар9 сар 4. 9:5823 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ9 сар 4. 9:53Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна9 сар 4. 9:44Ихэнх нутгаар эрс сэрүүснэ9 сар 4. 9:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа9 сар 3. 17:54Ээлжит бус чуулган товлон зарлалаа9 сар 3. 17:43Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ9 сар 3. 15:26Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв9 сар 3. 15:22ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна9 сар 3. 12:40Ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо9 сар 3. 12:30Тураах үйлчилгээтэй гэх “МОНЖУРА” тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ9 сар 3. 12:22Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь9 сар 3. 10:01АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа9 сар 3. 9:54МОНГОЛ - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 3. 9:49УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 3. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.