УИХ-ын гишүүн Х.Болормаа: Иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой


8-р сарын 13
10 цаг 07 минут

      Улсын Их Хурлын гишүүд иргэдтэй биечлэн уулзаж, санал, хүсэлтийг нь хүлээн авах сувгийг нэмэгдүүлэх зорилгоор “Нээлттэй парламент” танхимыг зургаадугаар сарын 30-ны өдөр нээсэн билээ. Улсын Их Хурлын Тамгын газрын I байранд байх тус танхимд (2026.08.12) Улсын Их Хурлын гишүүн Х.Болормаа ажиллаж, иргэдтэй уулзан санал, хүсэлтийг нь сонсов.

“Нээлттэй парламент” танхимд ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүдэд иргэдээс ахмад настны нийгмийн хамгаалал, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулахтай холбоотой санал, хүсэлт түлхүү ирж байгаа бөгөөд энэ удаагийн уулзалтаар ч ахмад настны асуудлыг голлон хөндөж байлаа.

Тухайлбал, иргэн Ц.Бямбасүрэн ахмад настны тэтгэвэр, нийгмийн хамгааллын асуудлаар байр сууриа илэрхийлж, өрх толгойлон амьдарч буй ахмад настнуудын амьжиргааг дэмжих, нийгмийн баталгааг хангах, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах зэрэг асуудалд анхаарал хандуулах шаардлагатайг хэлэв. Мөн ахмад настнуудын амьдралд тулгамдаж буй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх чиглэлээр парламентын зүгээс тодорхой санаачилга гарган ажиллахыг хүссэн юм.

Түүнчлэн асран хамгаалагчгүй ахмад настанд үзүүлэх нийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, ахмадын асрамжийн газар байгуулах, холбогдох хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байгааг иргэд уламжиллаа.

Мөн хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор сургуулийн орчин дахь хүүхдийн хүнсний аюулгүй байдлын асуудлыг хөндөв. Тодруулбал, чанар, стандартын баталгаа хангаагүй, түргэн муудах хагас боловсруулсан болон хуурсан, шарсан бүтээгдэхүүн, гарал үүсэл нь тодорхойгүй чихэр, жимс, хийжүүлсэн болон өнгө оруулсан ундаа зэрэг бүтээгдэхүүнийг сургуулийн орчинд худалдаалж байгаа нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар сургуулийн орчинд хүүхдэд худалдаалахыг хориглосон хоол, хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг гаргасан байдаг ч хэрэгжилтэд тавих хяналт сул байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байв.

Улсын Их Хурлын гишүүн Х.Болормаа улс орны ирээдүй болсон хүүхэд, залуусын эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлээд иргэдийн гаргасан санал, хүсэлт бүрийг хууль, тогтоомжийн хүрээнд судлан үзэж, шаардлагатай асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэхэд анхаарна гэлээ.  

Энэ удаагийн уулзалтад ирсэн иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмж, эрүүл мэндийн даатгал, эмнэлгийн менежментийг сайжруулах талаар санал, хүсэлтээ хэлсэн.

Түүнчлэн Монгол Улсад хэрэгжиж буй хууль тогтоомжийн хэрэгжилт, эрх зүйн орчны шинэчлэлийн талаар санал солилцов. Одоогийн байдлаар манай улсад 950 орчим хууль хэрэгжиж байна. Хууль, эрх зүйн орчинд шинэчлэл, өөрчлөлт хийснээр хүний эрх, эрх чөлөө баталгаажих, аливаа нийгмийн харилцааг илүү тодорхой болгох учиртай ч хэрэгжилт хангалтгүй, давхардал, хийдэл, зөрчил байсаар байгааг сануулсан юм.

Улсын Их Хурлын гишүүн Х.Болормаа баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах нь парламентын үндсэн чиг үүргийн нэг болохыг тэмдэглээд, иргэдийн оролцоо, олон нийтийн хяналт, санал шүүмжлэл нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтойг онцлов.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу Засгийн газар болон төрийн бус байгууллагаас хийсэн хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний нэгдсэн тайланг Улсын Их Хурлын мэдээллийн санд байршуулж, 2026 оны есдүгээр сард олон нийтэд нээлттэй болгохоор ажиллаж байгааг мэдээллээ. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ нь иргэн, аж ахуйн нэгжид хүндрэл учруулж буй, мөн давхардал, хийдэл, зөрчил үүсгэж байгаа хуулийн зохицуулалтыг илрүүлэх, цаашид боловсронгуй болгох шаардлагатай зохицуулалтыг тодорхойлоход чиглэдэг гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 цаг 28 минутын өмнөБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа9 сар 4. 11:12Хүнд цаг үед түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж байгаа Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ9 сар 4. 10:04Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар9 сар 4. 9:5823 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ9 сар 4. 9:53Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна9 сар 4. 9:44Ихэнх нутгаар эрс сэрүүснэ9 сар 4. 9:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа9 сар 3. 17:54Ээлжит бус чуулган товлон зарлалаа9 сар 3. 17:43Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ9 сар 3. 15:26Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв9 сар 3. 15:22ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна9 сар 3. 12:40Ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо9 сар 3. 12:30Тураах үйлчилгээтэй гэх “МОНЖУРА” тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ9 сар 3. 12:22Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь9 сар 3. 10:01АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа9 сар 3. 9:54МОНГОЛ - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 3. 9:49УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 3. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.