Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?


8-р сарын 13
10 цаг 10 минут

      Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт Эрх чөлөөний өргөн чөлөө-1 хаягт баригдаж байгаа “Будда вилла” хотхоны захиалагчид орон сууцны ордероо авч чадахгүйд хүрэхээр нөхцөл үүссэн байна. Учир нь, “Ай ти жи эм” ХХК нь дээрх хаяг дээр 2014 оноос 145800 мкв газар эзэмшиж, түүн дээрээ орон сууцны “Парк вью” хотхоныг төлөвлөж, улмаар барилга угсралтын ажлыг хийгээд эхэлжээ. Гэтэл тус хотхоны төлөвлөсөн газарт “Дизель прогресс” ХХК нь 1700 мкв газар эзэмших болж, түүн дээрээ хоёр блок 82 айлын 2-5 өрөө 53-109 мкв орон сууцнуудтай “Будда вилла”-г босгожээ.

Тодруулбал, “Ай ти жи эм” ХХК нь 2014 оноос хойш эзэмшиж хотхон барихаар Орхон аймгийн төлөвлөлтөд оруулж, ажлаа эхлэх үед нь уг төслийн газрын дунд “Дизель прогресс” ХХК нь 1700 мкв газар эзэмшдэг болоод гарч иржээ. Улмаар, “Дизель прогресс” ХХК нь уг 1700 мкв газар дээрээ 2024 онд барилга угсралтын ажлыг хийж эхэлсэн байна. Гэтэл тэр үед зураг төсөв нь батлагдаагүй, Орхон аймгийн хариуцсан байгууллага, эрх бүхий албан тушаалтнууд үүнээс жилийн дараа 2025 онд баталжээ. Тодруулбал, “Дизель прогресс” ХХК-ийн “Будда вилла” орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөөг Орхон аймгийн ерөнхий архитекторын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Хишигжаргал, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандорж, ГХБХБГ-ын мэргэжилтэн Э.Соёлмаа, ЭМГ-ын ХШХ-ийн дарга, улсын ахлах байцаагч Д.Оюунтунгалаг нар 2025 оны тавдугаар сарын 16-ны АТД-61-0019/25, АТД-61-0020/25 дугаартай архитектурын төлөвлөлтийн даалгавруудыг баталсан. Мөн тус компанийн үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлын зөвшөөрлийн БАЭҮЗ-61-0052/25 дугаартай гэрчилгээ, БАЭҮЗ-61-0053/25 дугаартай гэрчилгээ гаргуулж авчээ.

Маш ноцтой нь “Дизель прогресс” ХХК-ийн “Будда вилла” орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөөг Орхон аймгийн ерөнхий архитекторын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Хишигжаргал, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандорж, ГХБХБГ-ын мэргэжилтэн Э.Соёлмаа, ЭМГ-ын ХШХ-ийн дарга, улсын ахлах байцаагч Д.Оюунтунгалаг нар батлахдаа ногоон байгууламжийг нь “Ай ти жи эм” ХХК-ийн эзэмшлийн газар дээр төлөвлөснийг баталсан байгаа юм.  Гэтэл хууль дүрмийн дагуу “Дизель прогресс” ХХК нь 1700 мкв газрынхаа 60 хувьд барилга байгууламжаа, 40 хувьд ногоон байгууламж төлөвлөх ёстой. Гэтэл Орхон аймгийн дээрх албан тушаалтнууд бусдын эзэмшил газарт ногоон байгууламж, автомашины зогсоол төлөвлөсөн ерөнхий төлөвлөгөө баталж өгснөөр өдгөө хоёр компанийн дунд зөрчил үүсгэж, энэ явсаар “Будда вилла”-д захиалга өгсөн иргэдийн эрхийг зөрчихөд хүргээд байна. Уг нь, дээрх албан тушаалтнууд “Будда вилла”-гийн ерөнхий төлөвлөгөөг “Орхон аймгийн Засаг даргын 2025 оны тавдугаар сарын 8-ны 06101-А/395/2025 тоот захирамжаар Баян-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 1700 мкв газар олголт, Одон орон геофизикийн хүрээлэнгийн 2017 онд боловсруулсан дэвсгэр зураг, Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНБД 30.01.04-ийн зүйл, АТД-74/23-ийг үндэслэн ерөнхий төлөвлөгөөний зургийг гүйцэтгэв. ГХБХБГ-ын 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн АТД-61-0020/25 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэж гаргав” гэсэн байгаа юм. Гэхдээ уг ерөнхий төлөвлөгөө нь бусдын эзэмшил газар дээр хийгдсэн, үүнийг батлах үед “Дизель прогресс” ХХК аль хэдийнэ “Будда вилла” -гаа бариад эхэлсэн байгаа юм. Үүнийг нь “Ай ти жи эм” ХХК-ийнхан “Ингэж хууль зөрчиж болохгүй” гэхээр Газрын албаны Г.Буянхүү л гэхэд “Та нар “Дизель прогресс” ХХК-ийнханд уян хатан ханд л даа” гэдэг байна. Өдгөө “Дизель прогресс” ХХК-ийн “Будда вилла” орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөөг тийнхүү батлахдаа албан тушаалдаа хайнга хандаж, 80 гаруй өрх айлыг эрсдэл рүү түлхсэн байж магадгүй асуудлаар тухайн үеийн Орхон аймгийн ерөнхий архитекторын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Хишигжаргал, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандорж, ГХБХБГ-ын мэргэжилтэн Э.Соёлмаа, ЭМГ-ын ХШХ-ийн дарга, улсын ахлах байцаагч Д.Оюунтунгалаг нар АТГ-т шалгуулахаар болж байх шиг байна. Ер нь бол иргэд орон сууцны залиланд өртөхөд гол нөлөөлдөг хүчин зүйл нь тухай орон сууцыг хуулийн дагуу бариулахын тулд хяналт тавьж, зөвшөөрөл өгдөг төрийн захиргааны байгууллагынхан, мөн хууль хяналтын байгууллагуудын буруутай үйл ажиллагаатай шууд холбогддог байна.

Өөрөөр хэлбэл, голдуу Орхон аймагт үйл ажиллагаа явуулж, тэндээ барилга орон сууц барьдаг “Дизель прогресс” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг тус аймгийн төрийн захиргааны байгууллага, хууль хяналтынхан өөгшүүлээд байгаа нь олон баримт, жишээгээр ил болж байна. Зөвхөн дээрх ерөнхий төлөвлөгөөг баталсан, түүнд хяналт тавилгүй орхисон зэргээс Орхон аймаг дахь төрийн захиргааны байгууллагуудад “төрийн мафи” бий болж, нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд илтэд хууль бусаар үйлчилж, нөгөөх “Дизель прогресс” ХХК нь даам гарчихсан, харин хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж буй “гаднын” компанийг дээрэлхдэг тогтолцоо нэгэнт тогтжээ. Үүнд цагдаагийн алба хаагчид нь хүртэл оролцдог. Уг ерөнхий төлөвлөгөөнд “Хоёр блок барилга, барилгажих талбай 1056.6.мкв, 82 айлын орон сууц, 27 автомашины зогсоол, ил 19 автмашины зогсоол, далд 27 автомашины зогсоол, ногоон байгууламж 573.12 мкв, автозам 910.77 мкв, явган хүний зам 797.86 мкв-д хийнэ” гэсэн байна. Гэтэл яг барилгаа уг 1700 мкв газартаа дүүргэж бариад, ногоон байгууламж, автомашины зогсоол, явган хүний зам зэргээ “Ай ти жи эм” ХХК-ийн эзэмшлийн 3400 мкв газар дээр хүчээр барьжээ. Уг газар нь “Ай ти жи эм” ХХК-ийн нэр дээрх кадастрын зургаар эзэмших газрынх нь зах тал руугаа тул ийн 3400 мкв газраас гадна цаана үлдсэн 2000 гаруй мкв, нийтдээ 6000 орчим мкв газраа ашиглах боломжгүй болж, үндсэндээ алдчихаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, “Будда вилла”-гийн тагт нь хүртэл “Ай ти жи эм” ХХК-ийн газар руу орчихсон. Тиймээс “Ай ти жи эм” ХХК-ийнхан уг хууль бус үйлдлийг таслан зогсоохоор хамгаалалтын хашаа барьсан байгаа юм. Гэтэл “Дизель прогресс” ХХК-ийнхан шөнөдөө нураачихдаг. Энэ талаар Орхон аймгийн Цагдаагийн газарт хандахаар хэрэг үүсгэхээс татгалздаг. Татгалзсан талаараа тус компанийнханд мэдэгдэлгүй хугацаа хождог. Санаатай, санамсаргүй нь мэдэгдэхгүй ийм олон удаагийн үйлдэл Орхон аймгийн төрийн захиргааны ажилтан албан тушаалтнууд, хууль хяналтынхан, тэр дундаа Цагдаагийн газрын нэр бүхий алб хаагчидтай холбогдож байна. “Ай ти жи эм” ХХК-иас хууль бус үйлдлийн талаар мэдээлэхд ирсэн алба хаагчид нь “Маргаан шүүхээр шийдэгдэж дуустал та нар ч гэсэн газраа ашиглах хэрэггүй” гэж дарамталдаг. Тиймээс “Ай ти жи эм” ХХК-ийнхан ЦЕГ, АТГ-аар үнэн мөн хийгээд цаадах учир шалтгааны олуулахаар шийдсэн байна. Угаасаа ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан нь орон сууцны захиалгын залиланд өртсөн иргэдийн эрхийг хамгаалах, хохирлыг барагдуулах чиглэлээр байгуулсан Засгийн газрын ажлын хэсгийг ахалдаг. Өнгөрсөн долоо хоногт энэ ажлын хэсэг хуралдахад ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болд “2024-2026 оны хооронд орон сууцны захиалга нэрээр бусдыг залилсан 2008 хэрэг бүртгэгдэж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Эдгээр хэргийн улмаас 3613 иргэн нийт 118.2 тэрбум төгрөгийн хохирол амссан. Одоогоор 282 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн захиалгын гэрээгээр 2918 иргэнийг 53.3 тэрбум төгрөгөөр хохироосон 114 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Хохирлыг барагдуулах хүрээнд прокурорын зөвшөөрлөөр 35 үл хөдлөх хөрөнгө, 70-90 хувийн гүйцэтгэлтэй дөрвөн блок барилга, 178 айлын амины орон сууц, үйлчилгээний зориулалттай 2974 ам метр талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, хамгаалалтын арга хэмжээ аваад байгаа” гэсэн танилцуулгыг хийжээ.

Ер нь бол, Улаанбаатарт барилга, орон сууцны залилан хэмээх гэмт хэрэг газар аваад байгаа ч яг ийм кэйс байхгүй. Гарах ч үгүй. Учир нь, ямар ч барилгын компани ийм байдлаар газрын дээрэм хийхгүй. Төрийн захиргааны байгууллага нь ч ийм ерөнхий төлөвлөгөө бүхий зургийг батлахгүй. Цагдаагийн байгууллага ч ийм хууль бус үйл ажиллагааг өөгшүүлэн дэмжиж үйлчлэхгүй. Тов тодорхой нь, ийм замналаар босгож худалдаалж буй орон сууцыг Улсын комисс хэзээ ч хүлээж авахгүй. Гэвч “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар хохирогч болж мэдэхээр болоод байна, харамсалтай.

Үргэлжлэл бий…

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Энх-Оргилын өрсөлдөгч тодорлоо4 цаг 3 минутын өмнөХууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх сургалт гурав дахь өдрөө үргэлжилж байна4 цаг 7 минутын өмнөФакторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 цаг 57 минутын өмнөЖ.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаар томилох эсэхийг МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэнэ6 цаг 3 минутын өмнөШүүхээс А.Ганхуяг 88 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзжээ7 цаг 50 минутын өмнөЭрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв8 цаг 7 минутын өмнөМАН-ынхан Г.Занданшатарыг нэр дэвшүүлэх талаар Их тэнгэрт ярилцаагүй9 цаг 21 минутын өмнөУул уурхайн бүтээгдэхүүний түүхэн дээд хэлцэл хийгдлээ9 цаг 47 минутын өмнөЯ.Санжмятав, Д.Одхүү, Б.Батбаатар нар ИЗНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилж байна9 цаг 58 минутын өмнөНийт нутгийн 78 хувь цастай байна11 сар 23. 9:14Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун11 сар 23. 9:06УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахуудын хууль зүйн техникийн чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулж байна11 сар 23. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн11 сар 23. 8:41Б.Хурц: "АТГ-ын комиссарууд хар тамхины хэрэгт холбогдсон байна" гэдэг мэдээ надад хоёр сарын өмнө ирсэн11 сар 22. 17:43Тав дахь удаагийн “Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт” эхэллээ11 сар 22. 8:50Төрөөс мөнгөний талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийг баталж, Усны тухай болон Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төслүүдийг дэмжлээ11 сар 21. 8:47Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө11 сар 20. 19:45Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв11 сар 20. 17:41Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв11 сар 20. 16:18Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 20. 16:07Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо11 сар 20. 12:40ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна11 сар 20. 12:35Монгол, Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэжээ11 сар 20. 12:31Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол болж байна11 сар 20. 11:51Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ11 сар 20. 11:46“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа11 сар 20. 10:29Сүхбаатарын талбайн төв зогсоолыг өнөөдөр 10.00-14.00 цагийн хооронд хаана11 сар 20. 10:26Хуулийн болон УИХ-ын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ11 сар 20. 10:21Пара таеквондогийн ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин оролцож байна11 сар 20. 10:17УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана11 сар 20. 9:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.