“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?


8-р сарын 14
9 цаг 51 минут

      Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нөлөөтэй явсан “Сахал” Д.Эрдэнэбилэг “Сингапур улсад эмчлүүлэх шаардлагатай учраас хилийн хориг цуцалж өгөөч” гэсэн хүсэслтийг шүүхэд гаргаж, гурван тэрбум төгрөгийн барьцаа тавиад 2023 оны хоёрдугаар сарын 9-д Монгол Улсын хилээр гарч явсан байдаг. Тэрээр яг гурван жил зургаан сарын дараа, 2026 оны наймдугаар сарын 9-нд эх орондоо ирсэн байна.

Түүнийг “Сингапурт голдуу амьдардаг” гэх мэдээлэл байдаг. Гэхдээ тэрээр Солонгосоор дамжин KAL-аар иржээ. Тухайн үед түүнийг АТГ-аас “Эрдэнэт үйлдвэр”, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлалтай холбоотой асуудлаар эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байсан юм.

Гэхдээ түүнийг эзгүй байсан гурван жил гаруйн хугацаанд буруутгаж байсан зарим асуудал нь тухайн үеэс өөрөөр эргэсэн гэхэд болно. Лав “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Оросоос худалдаж авсан нь зөв байсан гэдэгтэй монголчууд нийтээрээ санал нэгдсэн. Харин 49 хувийг худалдаж авахдаа хийсэн санхүүгийн схем нь хууль шүүхийн байгууллагаар хэрхэн шийдэгдэхийг хэлж мэдэхгүй юм. Түүнээс гадна, 2016 оноос хойш Д.Эрдэнэбилэгийг “Монголын эзэн” хэмээн зарлаж, олон асуудлаар эрүүгийн хэрэгт буруутгаж шалгаж эхэлсэн. Тэр үед нь тэрээр гадагш ниссэн. Харин өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд Д.Эрдэнэбилэгээр жишээлдэг байсан “Монголын эзэд” Монголд жинхнээсээ бий болсон.

“Сахал” гэдэг шиг Баясаа, Ожи, Батаа гэдэг улс төр, бизнес, хууль хяналтынхны “ханлиг” үүсгэсэн бүлэглэлийн эзэд бий болсон. Тодруулбал, бас нэг банкны эзэн байсан нөхөр орохгүй төсөл тендергүй болж, төмөр зам, цахилгаан станц, тэр байтугай хавдрын эмнэлгийн тендерийг хүртэл хамдаг болсон.

Зөвхөн төмөр замын тендерээс л гэхэд улс төр, төрийн албан тушаалтнуудад сая сая долларын авлига өгсөн байж болзошгүй асуудал нь олон нийтэд ил болоод байна. “Одоохондоо хууль хяналтынхан шууд “гар хүрч” чадахгүй байгаа ч шлгаж эхлэх нь цаг хугацааны асуудал” гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм. Мөн УИХ-аар стратегийн орд гэж тогтоосон Тавантолгойн ордын өрөм шахуу хэсгийг хувьдаа авч, түүнийгээ буцааж өгөхгүйн тулд “улс төрийн тэмцэл” хийсээр өөртөө авч үлдсэн. Давраад олон зуун тэрбумын АМНАТ хөнгөлүүлж, эрчим хүчний томоохон төсөлд гарын үсэг зурахад бэлдэж байгаа сураг дуулдаад эхэлсэн. Түүнчлэн шатахууны бизнес дээр бараг л монопол үүсгэж, агуулах савныхаа зардлыг Хөгжлийн банкаар төлүүлсэн бизнесмэн бас төрсөн.

Нөгөөтэйгүүр, Д.Эрдэнэбилэгийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, бусад хоёр үйлдвэрийн хувьчлалтай холбоотойгоор буруутгаж, тэр байр суурьтаа хатуу байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жил гаруйн өмнө огцорсон. Гэхдээ тэрээр Монголдоо байж, улс төрийн идэвхтэй байгаа тухай мэдээллүүдийг эх сурвалжууд хүргэсээр байна.

“Энэ сарын сүүлчээр COP17 дуусаж, улс төрийн үйл явдлууд эрчимжинэ” гэх хүлээлт улс төрийн хүрээнд яригдаж байна. Үүнээс гадна “Одоо Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ирчихвэл өнгөрсөн жилүүдэд эх орноосоо ниссэн бүх хүн буцаж цуглалаа” гэлцэж байна. Энэ нь “Намрын чуулган эхлэхтэй зэрэгцээд намрын улс төр хатуу бөгөөд халуухан өрнөнө” гэсэн үг. Тиймээс, “Д.Эрдэнэбилэг эргэж ирснээр Монголын улс төр хэрхэн өрнөх вэ” гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

 

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ8 цаг 16 минутын өмнөБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа9 сар 4. 11:12Хүнд цаг үед түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж байгаа Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ9 сар 4. 10:04Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар9 сар 4. 9:5823 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ9 сар 4. 9:53Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна9 сар 4. 9:44Ихэнх нутгаар эрс сэрүүснэ9 сар 4. 9:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа9 сар 3. 17:54Ээлжит бус чуулган товлон зарлалаа9 сар 3. 17:43Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ9 сар 3. 15:26Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв9 сар 3. 15:22ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна9 сар 3. 12:40Ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо9 сар 3. 12:30Тураах үйлчилгээтэй гэх “МОНЖУРА” тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ9 сар 3. 12:22Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь9 сар 3. 10:01АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа9 сар 3. 9:54МОНГОЛ - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 3. 9:49УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 3. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.