Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө


8-р сарын 14
12 цаг 33 минут

     Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр өнөөдөр (2026.08.14) яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай 21 аймагт тулгамдаж буй асуудлын хүрээнд уулзаж, орон нутагт санхүүгийн эрх мэдлийг үе шаттай нэмэгдүүлэх, хууль, эрх зүйн шинэчлэл хийх боломжийн талаар хэлэлцлээ. Түүнчлэн, 2027 оны төсөвт аймгуудад шаардлагатай зарим төслийг тусгах, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх боломжтой хөрөнгө оруулалтын ажлыг судлан танилцуулахыг үүрэг болголоо. 

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хүрээнд орон нутгуудад уламжлал мэт тогтчихсон, жил бүр өвөлжилтийн бэлтгэл хангахад тулгамддаг асуудлыг нэг мөр цэгцлэх бодлого баримталж байна. Тиймээс Төрийн нарийн бичгийн дарга нар салбарт нь угжирсан, царцанги байдалд орсон асуудлыг дахин давтагдуулахгүйгээр дуусгахад ямар бодлого баримталж, эрх зүйн шинэчлэлийг хэрхэн хийх вэ гэдгийг судалж, танилцуулна. 

Шадар сайд 21 аймагт ажиллах үеэр эрчим хүч, дулааны дэд бүтэц, сумдын автомашин, сургууль, цэцэрлэг, усан бассейн, соёлын төвийн барилгын асуудал нийтлэг дурдагджээ. Цаашид улсын төсөв бүхнийг шийднэ гэсэн хандлагаа зогсоож, орон нутгууд өөрсдийн нөөц боломждоо тулгуурлан асуудлаа шийдвэрлэх шаардлагатайг онцлов. Өөрөөр хэлбэл, орон нутгийн удирдлагууд бизнес сэтгэхүйгээр ажиллаж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар тулгамдсан асуудлаа шийдвэрлэж ажиллах нь чухал буйг тодотгож байна. 

Бүтээн байгуулалтын хугацаа богинохон боловч худалдан авах ажиллагааны хугацаа удаан байна. Үүнээс шалтгаалж хөрөнгө оруулалтын ажил зогсох, олон жил үргэлжлэх зэрэг асуудал гарч байгааг хууль, эрх зүйн хувьд шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх, Засгийн газраас баталсан бодлого, шийдвэрийг орон нутагт бодитоор хэрэгжүүлэхэд анхаарахыг Шадар сайд Н.Номтойбаяр Төрийн нарийн бичгийн дарга нарт даалгалаа. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 цаг 17 минутын өмнөБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа9 сар 4. 11:12Хүнд цаг үед түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж байгаа Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ9 сар 4. 10:04Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар9 сар 4. 9:5823 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ9 сар 4. 9:53Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна9 сар 4. 9:44Ихэнх нутгаар эрс сэрүүснэ9 сар 4. 9:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа9 сар 3. 17:54Ээлжит бус чуулган товлон зарлалаа9 сар 3. 17:43Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ9 сар 3. 15:26Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв9 сар 3. 15:22ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна9 сар 3. 12:40Ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо9 сар 3. 12:30Тураах үйлчилгээтэй гэх “МОНЖУРА” тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ9 сар 3. 12:22Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь9 сар 3. 10:01АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа9 сар 3. 9:54МОНГОЛ - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 3. 9:49УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 3. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.