"Чөлөөлье" үндэсний санаачилгын цөм нь ТӨК-иудын шинэчлэлд чиглэж байна


8-р сарын 14
16 цаг 30 минут

      “Чингис хаан баялгийн сан” нэгдэл “Төрийн өмчит компаниудын шинэчлэл-өвөлжилтийн бэлтгэл” сэдэвт хагас жилийн тайлангийн хурлаа өнөөдөр (2026.08.14)  өдөр зохион байгууллаа. 

Энэ удаагийн тайлангийн хуралд ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр,  ЗГХЭГ-ын Дэд дарга, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Цолмон, тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай тэргүүтэй ТУЗ-ийн гишүүд, бүрэлдэхүүн компаниудын удирдлагууд оролцож, 2026 оны эхний хагас жилээ дүгнэж, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудаа ярилцлаа.

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр хурлыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын хэрэгжүүлж буй дөрвөн тулгуурт “Чөлөөлье” бодлогын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд “зангилагдаж” буйг онцоллоо.  Хаврын чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль батлагдаж, ил тод байдал, хяналт хариуцлагын тогтолцоо сайжрах, иргэдэд ирэх баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх тогтолцооны шинэчлэлийн суурь бүрдснийг тодотгов. 

Дээрх хууль хэрэгжиж эхэлснээр төрийн өмчит компаниудын үйл ажиллагааны тайланг дарга, удирдлагууд өөрсдөө хянаж, хэлэлцэх биш, ард түмний төрийн эрх барих төлөөллийн дээд байгууллага болох Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, иргэд нээлттэй мэдээлэл авах боломжийг бүрдүүлж буйг хэллээ. 

Засгийн газрын “Чөлөөлье” бодлогын хүрээнд төрийн өмчит компаниудын бүтэц орон тоог оновчилж, давхардал, хийдлийг арилгаснаар “Чингис хаан баялгийн сан”  нэгдлийн 14 компанийн 260 орон тоог цөөлж, захиргаа, түрээсийн зардлыг бууруулан  67.3 тэрбум төгрөгийн хэмнэлт хийлээ.

Тайлангийн хурлын үеэр ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр цаашид анхаарч ажиллах хэд, хэдэн асуудлыг цохон тэмдэглэв.

Үүнд, 

-Төрийн өмчит компаниудын санхүүгийн зөрчлүүдийг арилгаж, сахилга хариуцлагыг чангатгах;

-Төрийн өмчит компаниуд шинээр байр, оффис худалдан авахыг хориглох, тэвчиж болох урсгал зардлуудыг танах;

-Төрийн хөрөнгийн менежментийг сайжруулж, оновчтой зохион байгуулалт хийж, үр ашиггүй зардлыг бууруулах;

-Шинэ хууль эрх зүйн зохицуулалтад туссан үйлдвэрлэлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа  дээшлүүлэх, засаглалыг сайжруулж, хөрөнгө оруулалт татах зэрэгт идэвх санаачилгатай ажиллахыг үүрэг болголоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ8 цаг 40 минутын өмнөБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа9 сар 4. 11:12Хүнд цаг үед түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж байгаа Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ9 сар 4. 10:04Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар9 сар 4. 9:5823 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ9 сар 4. 9:53Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна9 сар 4. 9:44Ихэнх нутгаар эрс сэрүүснэ9 сар 4. 9:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа9 сар 3. 17:54Ээлжит бус чуулган товлон зарлалаа9 сар 3. 17:43Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ9 сар 3. 15:26Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв9 сар 3. 15:22ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна9 сар 3. 12:40Ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо9 сар 3. 12:30Тураах үйлчилгээтэй гэх “МОНЖУРА” тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ9 сар 3. 12:22Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь9 сар 3. 10:01АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа9 сар 3. 9:54МОНГОЛ - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 3. 9:49УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 3. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.