Эрүүл мэндийн салбарыг цааснаас “Чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо


8-р сарын 15
11 цаг 13 минут

      Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай хүргэх, эрүүл мэндийн байгууллагуудын бүтээмжийг нэмэгдүүлэх, эмч эмнэлгийн ажилтнуудыг хэрэгцээгүй, давхардсан тайлан мэдээнээс чөлөөлөх зорилтыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөлдөх хэлэлцүүлгийг 2026 оны 08 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.  

Хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэг Эрхлэх газар, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, ЭМДЕГ, Нийслэлийн эрүүл мэндийн газар,  Улсын нэг, хоёрдугаар нэгдсэн эмнэлэг болон систем хөгжүүлэгч хувийн хэвшлийн байгууллагууд оролцлоо. 

2024 оноос эрүүл мэндийн цахим шилжилтийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр дүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд ашиглах боломжтой программ хангамжийг ЭМЯ болон ЦХИХХЯ-ны хамтарсан ажлын хэсэг үнэлж, анхан шатанд ашиглах 6, лавлагаа шатанд ашиглах  4, нийт 10 төрлийн программ хангамжийг 2026 оны 4 дүгээр сард шалгаруулж, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим хуудсанд байршуулсан байна. 

Эдгээр программ хангамжуудыг холбосон эрүүл мэндийн мэдээлэл солилцооны систем 2026 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс ашиглалтад орж, зөвхөн өрхийн эрүүл мэндийн төвийн түвшинд гэхэд 224 өрхийн эрүүл мэндийн төвөөс 7,700,979  мэдээлэл өнөөдрийг хүртэл хугацаанд солилцжээ. 

Цаашид 2027 оноос эхлэн төрийн болон хувийн хэвшлийн бүх программ хангамжийг олон улсын FHIR стандартын дагуу мэдээлэл солилцуулах, тус системээс эрүүл мэндийн даатгалын болон бусад тайлан мэдээний системд мэдээлэл нийлүүлэх, цахим жорыг нэвтрүүлэх замаар эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн түвшинг 80 хувьд хүргэх зорилгыг хангах боломж бүрдэнэ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ8 цаг 22 минутын өмнөБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа9 сар 4. 11:12Хүнд цаг үед түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж байгаа Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ9 сар 4. 10:04Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар9 сар 4. 9:5823 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ9 сар 4. 9:53Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна9 сар 4. 9:44Ихэнх нутгаар эрс сэрүүснэ9 сар 4. 9:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа9 сар 3. 17:54Ээлжит бус чуулган товлон зарлалаа9 сар 3. 17:43Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ9 сар 3. 15:26Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв9 сар 3. 15:22ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна9 сар 3. 12:40Ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо9 сар 3. 12:30Тураах үйлчилгээтэй гэх “МОНЖУРА” тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ9 сар 3. 12:22Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь9 сар 3. 10:01АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа9 сар 3. 9:54МОНГОЛ - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 3. 9:49УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 3. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.