Рамсарын конвенц буюу Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай Конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга доктор Мусонда Мумба НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (COP17)-ын хэлэлцээрт оролцохоор Монголд ирээд байна. Түүнийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр хүлээн авч уулзлаа.
Монгол Улс 1998 оны 4 дүгээр сарын 8-нд Намгархаг газрын тухай конвенцын гэрээ байгуулагч тал болсон. Одоогоор нийт 1,439,530 га талбайг хамарсан Олон улсын ач холбогдолтой 11 Рамсарын намгархаг газартай.
Эдгээр газрууд нь Монголын олон янзын намгархаг газрын экосистемийг төлөөлж, биологийн олон янз байдал, усны нөөц, тэдгээрээс хамааралтай иргэдийн амьжиргааг хамгаалахад хувь нэмэр оруулдаг. Энэ утгаараа Монгол Улс Рамсарын конвенцын хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдөг бөгөөд ус, намгархаг газрын хамгаалал, гангийн тэсвэрлэх чадвар, нүүдлийн шувууд болон бүс нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр түншлэлээ цаашид улам бэхжүүлэх талаар ярилцах боломж олдож байгаад талархалтай байгааг Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр илэрхийллээ.
Мөн манай улсад зохион байгуулагдаж буй COP17-ын үеэр уулзаж байгаа нь цөлжилт, газрын доройтол, ган, усны хомсдол улам бүр харилцан уялдаатай болж байгаа өнөө үед ус, намгархаг газрын асуудлыг дэлхийн хуурай бүс нутгийн тогтвортой хөгжлийн бодлогын салшгүй хэсэг болгон авч үзэхэд ихээхэн ач холбогдолтой гэдгийг онцлов.
Манай орны газар нутгийн дийлэнх нь хуурай, хагас хуурай экосистемээс бүрддэг учраас нуур, голын татам, булаг шанд, хүлэрт намаг зэрэг ус, намгархаг газрын экосистемүүд онцгой ач холбогдолтой.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад ган, хуурайшилт, температурын өсөлт, цөлжилт болон газрын доройтлын нөлөө нэмэгдэж байгаа нь ус, намгархаг экосистемийн эмзэг байдлыг улам нэмэгдүүлж байна.
Тиймээс бид намгархаг газрын хамгааллыг зөвхөн тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогоор хязгаарлах бус, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, газрын доройтлыг бууруулах, усны нөөцийг хамгаалах үндэсний бодлоготой илүү нягт уялдуулах шаардлагатай талаар харилцан санал солилцлоо.
Facebook
Twitter
Youtube


Тэд COP17-г ингэж дүгнэв
Мүн Жэ Инийн тэмдэглэл
Ш.Батбаяр: СОР17 хуралд 20 мянга гаруй гадна, дотны төлөөлөгчид оролцлоо
Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Төв Азид нүүрстөрөгчийн тариалалтыг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ
Нарантуул зах орчмын авто замын хөдөлгөөнийг хязгаарлана
COP17: Монгол Улс болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бэхэжлээ

Сэтгэгдэл бичих