Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ


8-р сарын 17
10 цаг 02 минут

      Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс учраас 50 муж улсад бүгдэд нь ижил үйлчилдэг Үндсэн хуулиас бусдаар муж бүр өөрийн газар нутагт хэрэгждэг эрүүгийн гэмт хэрэг, замын хөдөлгөөн, боловсрол, гэр бүл, бизнесийн зарим зохицуулалтын бие даасан хуультай байдаг.

Харин Монгол бол нэгдмэл улс бөгөөд улс даяар нэг л Үндсэн хууль болон холбогдох хуулиудыг дагадаг. Улсын нутаг дэвсгэр нь аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороонд хуваагдаж, тэдгээр засаг захиргааны нэгжүүдэд нэгжүүдээр Үндсэн хууль бусад хуулийг хэрэгжүүлдэг.

Гэтэл Орхон аймгийн зарим төрийн захиргааны болон хууль хяналтын байгууллага, тэдгээрийн алба хаагчид Холбооны улсын зарчмаар ажилладаг болжээ. Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд орон сууцны захиалга, борлуулалтын асуудлаар гэмт хэргийн хэмжээ дамжаа алдагдаж, УИХ, Засгийн газраас анхаараад эхэлсэн. Нэгэнт үүссэн гэм хэргүүдэд ХЗДХЯ, хууль хяналтын байгууллага анхаарал тавьж Ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлсэн. Тэд ийм төрлийн хэргийг шалгаж эцэслэн, гэм хохирлыг барагдуулахаас гадна урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Мөн УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, тодорхой гишүүд орон сууцны захиалга, борлуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ийм хэргийг хор хохиролгүй эцэслэн шийдэхтэй холбоотой хуулийн төслүүд дээр ажиллаж байгаа юм. Энэ зуурт дээрх асуудлын тоо дахин нэмэгдэж болзошгүй нөхцөл үүсжээ. Тодруулбал, Орхон аймгийн төв Баян-Өндөр сумын Зэст багийн Эрх чөлөөний өргөн чөлөө-1 хаягт 1700 мкв газар дээр баригдаж буй “Дизель прогресс” ХХК-ийн “Будда вилла” орон сууцны барилгатай холбоотой газрын маргаан, барилгын ажлын зөвшөөрөл, гэрчилгээтэй нэлээд ноцтой асуудал үүсээд байна. Эцэст нь, тус орон сууцны хоёр блок барилгыг Улсын комисс хүлээж авах аргагүйд хүрч, худалдаж авсан 82 айл ордер буюу орон сууц эзэмших гэрчилгээгээ авах боломжгүй нь нэгэнт тодорхой болжээ.

Учир нь, тус хаягт “Ай ти жи эм” ХХК 2014 оноос 145800 мкв газар эзэмшиж Орхон аймгийн ерөнхий төлөвлөгөөнд тусгуулсан “Парк вью” хотхоныг барьж байтал “Дизель прогресс” ХХК 2019 оноос уг төслийн газрын тэг дунд нь 1700 мкв газар эзэмшдэг болоод гарч ирсэн байгаа юм. Улмаар 2024 оноос барилгын ажлаа эхэлжээ. Ингэхдээ өөрийн эзэмшлийн гэх 1700 мкв газраа дүүргэн өдгөө “Будда вилла” хэмээх нэртэй барилгын сууриа цутгаж ажлаа эхлүүлсэн байна. Барилгын ажлынхаа явцад техник тоног төхөөрөмжөө байрлуулах, орц гарц болгох зэргээр нөгөөх “Парк вью” хотхоныг барьж байгаа “Ай ти жи эм” ХХК-ийн газрыг ашиглаж ирсэн байгаа юм. Тэр үеэс “Ай ти жи эм” ХХК зүгээс “Бид эзэмшлийн газар дээр хотхоноо барих хэрэгтэй байна. Та бүхэн хууль зөрчиж манай газрыг ашиглаад бидний ажилд саад болж байна” гэдэг ч “Дизель прогресс” ХХК-ийн хувьд үүнийг тоолгүй барилгын ажлаа явуулж, улмаар Монгол Улсад барилга барих норм стандартын дагуу барих ёстой ногоон байгууламж, автомашины зогсоол зэргээ “Ай ти жи эм” ХХК-ийн газар дээр бариад эхэлжээ. Энэ талаар 2024 онд барилгын ажлаа эхлэхээс нь “Ай ти жи эм” ХХК-иас Орхон аймгийн Цагдаагийн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хандсан ч тусыг ололгүй өнөөг хүрчээ. Тэр байтугай зарим тохиолдолд төрийн алба хаагчид нь илтэд “Дизель прогресс” ХХК-ийн талд гарч, тэднийг өмгөөлөн “Та нар энэ компанитай наанатай цаанатай харьц” гэсэн агуулгатай ятгалгыг хийдэг байна. Үүний учир нь мэдээж “Дизель прогресс” ХХК нь Орхон аймагт голдуу үйл ажиллагаа явуулдагтай холбоотой байж таарна. Гэтэл “Ай ти жи эм” ХХК нь Орхон аймгийнх биш, хууль дүрмийн дагуу тус аймагт орон сууцны хотхон барих гэж 10 гаруй жил ажиллаж байгаа компани юм.

Хамгийн ноцтой нь “Дизель прогресс” ХХК нь 2024 оны хавар барилгын ажлаа эхэлсэн боловч, тухайн үедээ ямар ч зураггүй, зөвшөөрөлгүй байжээ. Ямар нэг эрх зүйн баримт, зөвшөөрөлгүйгээр барилгаа жил гаруй барьсны дараа 2025 онд Орхон аймгийн төрийн захиргааны байгууллагаас барилгын зургийг баталж, барилгын ажил эхлэх зөвшөөрлийг нь олгосон байгаа юм.

Өөрөөр хэлбэл, “Дизель прогресс” ХХК-ийн “Будда вилла” орон сууны барилга бүтэн жил гаруй ямар ч зөвшөөрөлгүй, төрийн захиргааны байгууллагын хяналтгүй явсны дараа Орхон аймгийн албан тушаалтнууд 2025 оны тавдугаар сарын 16-нд АТД-61-0019/25, АТД-61-0020/25 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг гаргаж өгсөн байна. Мөн өдөр нь БАЭҮЗ-61-0052/25,  БАЭҮЗ-61-0053/25 дугаартай гэрчилгээ бүхий барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг тухайн үед Орхон аймгийн Эрдэнэт хотын захирагчийн албаны захиалагчийн техникийн хяналтын тасгийн ерөнхий инженерээр ажиллаж байхдаа Ерөнхий архитекторын үүргийг түр гүйцэтгэж байсан Ц.Хишигжаргал баталж, Аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандорж, Аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга Г.Буянхүү, Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Д.Оюунтунгалаг нар зөвшөөрч гарын үсгээ зуржээ. Тухайн үед дээрх ажил хариуцсан албан тушаалтнууд “Дизель прогресс” ХХК-ийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээ, тус орон сууцны барилгын магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, ерөнхий дүгнэлт хууль ёсны эсэх, инженерийн шугам сүлжээний техникийн нөхцөлүүд, гүйцэтгэгч болон зураг төслийн байгууллагатай хийсэн гэрээ нь ном журмын дагуу байгаа үгүйг нягталсан эсэх нь эргэлзээтэй.

Зөвхөн газрын асуудал нь л гэхэд тус “Дизель прогресс” ХХК-иас барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл хүсэхдээ гаргаж өгсөн зурагт нь “Будда вилла” орон сууцны барилгын ногоон байгууламж, автомашины зогсоол зэргээ “Ай ти жи эм” ХХК-ийн эзэмшлийн газар дээр төлөвлөж өгөөд батлуулчихсан байх жишээтэй. Хот байгуулалтын тухай хуульд 2023 онд нэмэлт өөрчлөлт оруулж, “Барилга байгууламжийн 30 хувьд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол байна” гэж заасны өөрчилсөн. Уг нэмэлт өөрчлөлтөөр “20 хувьд нь ногоон байгууламж, 20 хувьд нь автомашины зогсоол байна гэж заажээ. Үүгээр “Дизель прогресс” ХХК нь эзэмшлийн 1700 мкв газрынхаа 60 хувь буюу 1020 мкв барилгаа барьж, 680 мкв газар дээрээ ногоон байгууламж, автомашины зогсоолоо барих ёстой. Гэтэл 1700 мкв газар дээрээ тэр чигт нь суурь цутгаж, ногоон байгууламж, автомашины зогсоол, орц гарцны газраа шулуухан хэлэхэд дээрмийн аргаар бий болгоод байгаа юм.

Нөгөөтэйгүүр, “Будда вилла” орон сууцны барилга босож буй тус 1700 мкв газар үүх түүхийг ухвал олгогдсон шийдвэр, эзэмшлийн явцад хууль дагаж байсан эсэх нь бүрхэг байдаг.

Уг нь, ийм илтэд хууль бус зүйл Улаанбаатар хот, бусад аймагт хотуудад, ер нь Монгол Улсын хэмжээнд гарахаа больсон цаг сан. Гэтэл Орхон аймгийн төрийн захиргааны байгууллагуудад байдал өөр бөгөөд тусдаа Америкийн муж улс шиг хуулийг гууль болгож суудаг аж.

Орон нутагт нь бүхэл бүтэн 82 айлын орон сууцны барилгын ажил эхлээд жил гаруй болоход хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд хараагүй, мэдээгүй гэвэл худлаа болно. Тэгсэн атлаа “Наад компанитайгаа аятайхан харьцаж учраа ол” гэж “төрийн нэрийн өмнөөс” зөвлөгөө өгөөд байж байдаг барилга эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл өгдөг, барилгыг хүлээж авдаг Улсын комиссыг ахалдаг Г.Буянхүү гэдэг хүн байна. Нөгөөтэйгүүр Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюлугүй байдлыг хангах тасагт “Бид ингээд хохирчихлоо” гээд хандахаар хохироосон компанийг хамгаалаад, хохирсныг улам чирэгдүүлдэг хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч К.Афира алба хашиж байдаг. Гэтэл ЦЕГ-ын дарга, хо­шууч генерал Ж.Болд нь орон сууцны захиалга, борлуулалттай холбоотой хэр­гийг тасалн зогсоох, урьчилан сэргийлэх Засгийн газрын ажлын хэсэгт багтаж “Ийм гэмт хэргийн эсрэг Цагдаагийн байгууллага чадлаараа ажиллаж байна” гэж танилцуулаад сууж байх юм.

Тиймээс, Орхон аймагт “даам” гарсан “Дизель прогресс” ХХК тэнд барь­сан “Маргад резидэнс”, “Агь гүнж”, Оффис центр зэрэг барилгууд дээрээ энэ мэт хууль арга хэрэглэж, Орхон аймгийн төрийн захиргаа, хууль хяналтын байгууллагууд түүнийг нь өөг­шүү­лээд ирсэн байж болзошгүй. Хам­гийн гол нь энэ бүхний эцэст Орхон аймгийн 82 айл өрхийн эрх ашиг хөн­дөгдөж, орон сууцныхаа ордерыг авахад хуулийн дагуу хүндрэл үүсээд байна. Ийн, Орхон аймагт Монгол Улсын хуулиас өөр “хууль” үйлчилж, орон сууцны хохирогчдыг нэмэх нөхцөл бүр­дүүлжээ. Товчхондоо, Улаанбаатарт орон сууцны залилантай тэмцэж байхад Орхон аймгийн албан тушаалтнууд өөг­шүүлэн дэмжиж байна. Тиймээс “Дизель прогресс”-ийг эрхлүүлсэн Орхон аймгийн албан тушаалтнууд “Будда вилла”-гийн худалдан авагчдыг хохироох вий!

Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Энх-Оргилын өрсөлдөгч тодорлоо4 цаг 3 минутын өмнөХууль тогтоох үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх сургалт гурав дахь өдрөө үргэлжилж байна4 цаг 7 минутын өмнөФакторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв5 цаг 57 минутын өмнөЖ.Энхбаярыг ЗГХЭГ-ын даргаар томилох эсэхийг МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэнэ6 цаг 3 минутын өмнөШүүхээс А.Ганхуяг 88 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзжээ7 цаг 50 минутын өмнөЭрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв8 цаг 7 минутын өмнөМАН-ынхан Г.Занданшатарыг нэр дэвшүүлэх талаар Их тэнгэрт ярилцаагүй9 цаг 20 минутын өмнөУул уурхайн бүтээгдэхүүний түүхэн дээд хэлцэл хийгдлээ9 цаг 47 минутын өмнөЯ.Санжмятав, Д.Одхүү, Б.Батбаатар нар ИЗНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилж байна9 цаг 57 минутын өмнөНийт нутгийн 78 хувь цастай байна11 сар 23. 9:14Академич С.Нарангэрэл: Хуулийн амин сүнс бол ёс суртахуун11 сар 23. 9:06УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахуудын хууль зүйн техникийн чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулж байна11 сар 23. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн11 сар 23. 8:41Б.Хурц: "АТГ-ын комиссарууд хар тамхины хэрэгт холбогдсон байна" гэдэг мэдээ надад хоёр сарын өмнө ирсэн11 сар 22. 17:43Тав дахь удаагийн “Хуулийн төсөл боловсруулагчдын сургалт” эхэллээ11 сар 22. 8:50Төрөөс мөнгөний талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийг баталж, Усны тухай болон Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төслүүдийг дэмжлээ11 сар 21. 8:47Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө11 сар 20. 19:45Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв11 сар 20. 17:41Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв11 сар 20. 16:18Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 20. 16:07Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо11 сар 20. 12:40ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна11 сар 20. 12:35Монгол, Оросын эрдэмтэд Эгийн голын УЦС-ын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэжээ11 сар 20. 12:31Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол болж байна11 сар 20. 11:51Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ11 сар 20. 11:46“Нээлттэй парламент” өдөрлөгийг МУИС-д зохион байгууллаа11 сар 20. 10:29Сүхбаатарын талбайн төв зогсоолыг өнөөдөр 10.00-14.00 цагийн хооронд хаана11 сар 20. 10:26Хуулийн болон УИХ-ын тогтоолын төслүүд, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ11 сар 20. 10:21Пара таеквондогийн ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин оролцож байна11 сар 20. 10:17УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нарыг оролцуулсан ойлголцол, зөвшилцлийн Зөвлөлийг байгуулж ажиллана11 сар 20. 9:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.