2026-2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл өнөөдрөөс эхэллээ.
Элсэлтийн цахим бүртгэлийг энэ сарын 28-ныг хүртэл E-Mongolia системээр зохион байгуулна. Энэ хичээлийн жилд 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн, зургаан нас хүрсэн хүүхдүүд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана. Улсын хэмжээнд нийт 75,838 хүүхэд 1 дүгээр ангид элсэх юм. Үүнээс нийслэлд 37,926, орон нутагт 37,912 суралцагч хамрагдахаар байна.
Эцэг, эх, асран хамгаалагчид бүртгэлд хамрагдахаасаа өмнө өөрийн болон хүүхдийнхээ оршин суугаа газрын хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулах шаардлагатай. Хэрэв түр оршин суух хаягтай бол амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, шилжилт хөдөлгөөнөө хийлгэсэн байх бөгөөд хамран сургах тойргийн төрийн өмчийн сургуулийн элсэлтийн комисст хандах юм.
Facebook
Twitter
Youtube


Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Монгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо
Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө
АТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв
Үндэсний номын санд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой номын үзэсгэлэн гарч байна

Сэтгэгдэл бичих