АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа


8-р сарын 14
17 цаг 33 минут

     Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Америкийн парламентын бүлгийн дарга Д.Ганмаа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцааны байнгын хорооны Зүүн Ази, Номхон далайн дэд хорооны ажлын албаны дарга Томас Хилл тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2026.08.14) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчид Монгол Улсад тогтмол ирж, хамтран ажиллах уламжлал тогтож буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлд тулгуурлан амжилттай хөгжиж буйг онцоллоо.

АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн тэргүүн Томас Хилл айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын гишүүд, төрийн байгууллага болон хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчин, уул уурхай, эрчим хүчний салбарын боломж, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл солилцсон гэлээ.

Уулзалтын үеэр талууд чухал ашигт малтмал, эрчим хүч, хөрөнгө оруулалт зэрэг стратегийн ач холбогдол бүхий салбарын хамтын ажиллагааны талаар болон эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарын хүрээнд санал солилцов.

УИХ-ын гишүүн Д.Ганмаа Монгол Улс уул уурхай, эрчим хүчний салбарыг хөгжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ байгаль орчны тэнцвэрт байдал, хүн, ус, хөрс, бэлчээр, мал аж ахуйд үзүүлэх нөлөөллийг цогцоор авч үзэх нь чухал гэдгийг онцолсон.

Мөн Монгол Улсад судалгааны ажлын үр дүнгээс үл хамааран тогтмол санхүүжилт олгох тогтолцоо давамгайлж байгааг дурдаад, АНУ-ын өрсөлдөөнт судалгааны санхүүжилтийн тогтолцоог хэрэгжүүлдэг туршлагыг үнэлж буйгаа тодотгосон. Тэрбээр судалгааны үр нөлөө, хэрэгжих боломжийг нарийвчлан үнэлж, санхүүжилт олгодог тогтолцоо нь шинжлэх ухааны салбарын хөгжилд чухал ач холбогдолтойг тэмдэглээд, хоёр орны их, дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачид, хамтарсан судалгаа хийх боломжийн талаар санал солилцов.

Түүнчлэн тэрбээр эрүүл мэнд, нийтийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хөндсөн.

Төлөөлөгчдийн тэргүүн Томас Хилл, АНУ чухал ашигт малтмал, эрчим хүч болон стратегийн нийлүүлэлтийн сүлжээнд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого баримталж байгааг дурдав. Мөн хөрөнгө оруулалтын орчныг илүү тогтвортой болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.

Түүнчлэн АНУ-ын талаас худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх чиглэлээр дэмжиж ажиллаж байгаагаа илэрхийлсэн. Монгол Улсаас АНУ-д экспортлох тодорхой төрлийн боловсруулсан бүтээгдэхүүнд ногдох тарифыг бууруулах, чөлөөлөх зорилготой “Mongolia Third Neighbor Trade Act” хуулийн төслийг дахин өргөн барих чиглэлээр ажиллахаа мэдэгдсэн юм.

Уулзалтын төгсгөлд талууд Монгол, АНУ-ын харилцааг цаашид улам бэхжүүлэх, дээрх чиглэлүүдэд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ8 цаг 20 минутын өмнөБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа9 сар 4. 11:12Хүнд цаг үед түлш, шатахууныг тогтвортой нийлүүлж байгаа Оросын ард түмэнд Ерөнхий сайд Н.Учрал талархал илэрхийллээ9 сар 4. 10:04Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар9 сар 4. 9:5823 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ9 сар 4. 9:53Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна9 сар 4. 9:44Ихэнх нутгаар эрс сэрүүснэ9 сар 4. 9:38Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа9 сар 3. 17:54Ээлжит бус чуулган товлон зарлалаа9 сар 3. 17:43Томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ9 сар 3. 15:26Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон гэв9 сар 3. 15:22ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна9 сар 3. 12:40Ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор боллоо9 сар 3. 12:30Тураах үйлчилгээтэй гэх “МОНЖУРА” тариаг их хэмжээгээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ9 сар 3. 12:22Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь9 сар 3. 10:01АНУ Трампын хөрөгтэй 1 ам.долларын зоос гаргалаа9 сар 3. 9:54МОНГОЛ - ОХУ түлш, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ9 сар 3. 9:49УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 3. 9:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.