Засгийн газрын “Чөлөөлье” Үндэсний санаачилгын хүрээнд "Моннис" групп 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх боломжтой "Ногоон өртөө"-г Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолын талбайд ашиглалтад орууллаа. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал болон Засгийн газрын гишүүд, нийслэлийн төлөөлөл оролцов.
Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн үгэндээ, "9 дүгээр сар гарахаас өмнө ойрын хугацаанд 36 ногоон өртөө ашиглалтад оруулна. Цаашдаа 500 цэнэглэгчтэй үндэсний сүлжээ байгуулна. Төр хувийн хэвшлийг бүх талаар дэмжинэ. Саад болохгүй. Ногоон чөлөөлөлт түлш эрчим хүчний хараат байдлыг бууруулахад чиглэж байна. Мөн айл өрхүүд сэргээгдэх эрчим хүч ашиглаж, илүү гарсан эрчим хүчээ улсад нийлүүлж 400 сая гаруй төгрөгийн орлого олсон" гэв.
"Моннис" группийн Ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга Б.Чулуунбаатар, цахилгаан машин шатахуунд зарцуулах зардлыг 90 хувь бууруулна. Манай групп цаашид ч ногоон өртөө байгуулахад тэргүүн эгнээнд манлайлж, ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.
“Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд тавдугаар сард Булган аймагт анхны “Ногоон өртөө” үүдээ нээсэн. Мөн хувийн хэвшил наймдугаар сарын 7–9-ний өдрүүдэд Улаанбаатар–Замын-Үүд–Улаанбаатар чиглэлийн 1,400 километр орчим авто замд хүнд даацын бүрэн цахилгаан автомашинаар ачаа тээвэрлэж туршаад байгаа аж.
Засгийн газар түлш шатахууны асуудлыг шийдвэрлэх хүрээнд дараах ажилд онцгой анхаарч байна.
Үүнд:
-Нэгдүгээрт, шатахууны нийлүүлэлт, нөөцийн савны асуудлыг шийдвэрлэж байгаа
-Хоёрдугаарт, олон жил яригдсан Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг гацаанаас гаргаж, 2028 онд ашиглалтад оруулах
-Гуравдугаарт, тээвэр, уул уурхайн салбарт ногоон шилжилт бий болж байна.
Тухайлбал, цахилгаан автомашин худалдан авах иргэн, аж ахуйн нэгжүүдэд зориулсан ногоон зээлийн хүүг 4–6 хувиар бууруулж, хугацааг 60 сар хүртэл нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Бүрэн цахилгаан автомашинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх зохицуулалт хэрэгжүүлж байна.
Facebook
Twitter
Youtube


У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
ОХУ-аас нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлэхээр боллоо
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа
“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
АҮЭБЯ-наас шатахууны нийлүүлэлт, түгээлт, дараалалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна

Сэтгэгдэл бичих