Европын Парламентын гишүүн Ондрей Достал тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав


8-р сарын 18
9 цаг 20 минут

      Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ /2026.08.17/ Европын Парламентын гишүүн Ондрей Достал тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Европын Парламентын гишүүдийг Монгол Улсад болж буй Цөлжилттэй тэмцэх тухай HYБ-ын конвенцын талуудьн 17 дугаар бага хуралд оролцохоор ирсэнд талархал илэрхийлээд энэ нь хоёр талын парламент хоорондын хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв.

Тэрбээр Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай нийгэм, эдийн засгийн бүх салбарт үр дүнтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэлээ. 

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд улс төрийн таван нам, эвслийн 126 гишүүнээс бүрдсэн парламентын талаар Ж.Бат-Эрдэнэ дарга танилцуулаад ялангуяа парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 25 хувьд хүрсэн нь Азид тэргүүлэгч орны нэг болсон гэдгийг онцлон тэмдэглэв.

Түүнлэн хоёр талын харилцааг нийгэм, эдийн засгийн бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг дурдаад өнгөрсөн тавдугаар сард Улаанбаатар хотноо Улсын Их Хурал, Европын Парламентын бүлэг хоорондын ээлжит 18 дугаар уулзалт  амжилттай болсныг дуулгалаа. 

Мөн өнгөрсөн оны 10 дугаар сард болсон “Монгол Улс, Европын Холбооны Бизнес, хөрөнгө оруулалтын форум”-ын үеэр Европын хөрөнгө оруулалтын банктай 1.0 тэрбум евро хүртэлх санхүүжилт олгох Санамж бичигт гарын үсэг зурсныг Улсын Их Хурлын дэд дарга тодотгоод цаашид энэ хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, үр дүнд хүргэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ. 

Европын парламентын гишүүн Ондрей Достал уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын дэд даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Цөлжилттэй тэмцэх тухай HYБ-ын конвенцын талуудьн 17 дугаар бага хурлыг зохион байгуулахад Европын Холбооноос тусалж, дэмжиж ажилласныг дуулгав.

Тэрбээр Европын Парламент Монгол Улсын Их Хуралтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд ялангуяа нийгэм, эдийн засаг тэр дундаа уул уурхай, барилга, батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхэд Европын Холбоо, түүний гишүүн орнууд нээлттэй байгаа гэлээ.

Мөн төлөөлөгчид Монгол Улсын Их Хурал Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хууль баталсанд талархлаа илэрхийлээд мөдхөн Ойн тухай хуулийн төслөө батална гэдэгт найдаж байна гэв. Энэхүү хуулийн төслийг баталснаар Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын Холбоо хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хэрэгжих хөтөлбөрийг өргөжүүлэх боломжтой гэлээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейтай харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар оролцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Европын Парламентын гишүүн Ондрей Достал тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав48 минут 11 секундын өмнө“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо56 минут 15 секундын өмнөCOP17: Ногоон бүс өнөөдөр олон нийтэд нээлтээ хийнэ1 цаг 3 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 6 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан1 цаг 8 минутын өмнөНӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт явагдана8 сар 17. 13:51Н.УЧРАЛ: COP17 бага хурлаар амлалтыг хэмжигдэхүйц үр дүн болгох хэрэгжилтийн орчныг хамтдаа бүрдүүлцгээе8 сар 17. 13:402,520 тонн Аи-92 автобензин буух өртөөд рүү илгээв8 сар 17. 11:331 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ8 сар 17. 11:28Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурлын нээлт8 сар 17. 10:10Аюулт үзэгдэл, ослын 59 дуудлагаар 21 иргэний амь насыг авран хамгаалжээ8 сар 17. 10:05Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ8 сар 17. 10:02СОР17: Ногоон бүсэд 39 гольф карт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ8 сар 17. 9:52COP17 “Торгоны замын жингийн цуваа”-гаар эхэллээ8 сар 17. 9:16COP17: Зочид, төлөөлөгчдөд 17 чиглэлд 100 автобус үйлчилнэ8 сар 17. 9:05УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 17. 9:01Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан8 сар 17. 8:58COP17-д оролцохоор Рамсарын конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга ирлээ8 сар 15. 11:22Эрүүл мэндийн салбарыг цааснаас “Чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо8 сар 15. 11:13АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа8 сар 14. 17:33COP17-ын үеийн зам тээврийн зохицуулалт: Иргэд юу мэдэх хэрэгтэй вэ?8 сар 14. 16:43"Чөлөөлье" үндэсний санаачилгын цөм нь ТӨК-иудын шинэчлэлд чиглэж байна8 сар 14. 16:30У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна8 сар 14. 15:23Ерөнхий хяналтын сонсголын баримттай нээлттэй танилцах боломжтой боллоо8 сар 14. 12:42СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ?8 сар 14. 12:38Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө8 сар 14. 12:33АИ-92 шатахууны үнэ литр тутамд 200 төгрөгөөр нэмэгджээ8 сар 14. 12:28Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ8 сар 14. 11:13COP17 (КОП17) Үндэсний хорооны Ажлын албанаас бэлтгэл ажил хангагдсантай холбогдуулан мэдээлэл өгч байна8 сар 14. 10:05COP17 хурлын үеэр зохицуулалт хийгдэх сургууль цэцэрлэгийн жагсаалт8 сар 14. 9:59
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.