COP17: Монгол Улс Рамсарын конвенцтой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ


8-р сарын 18
12 цаг 17 минут

     Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенц (Рамсарын конвенц)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга др. Мусонда Мумбаг 2026 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд СОР17 хуралд ихээхэн ач холбогдол өгч Монгол Улсад айлчилж буй хатагтай Мусонда Мумбад сайд Ц.Сандаг-Очир талархал илэрхийллээ.

Тэрбээр дэлхий нийт цөлжилт, газрын доройтол, ган, усны хомсдол, биологийн олон янз байдлын алдагдал зэрэг харилцан хамааралтай сорилтуудтай нүүр тулж байгааг тодотгож, ус, намгархаг газрын асуудлыг зөвхөн байгаль хамгааллын асуудал гэж үзэх боломжгүй болсон талаар дурдав.

Монгол Улсын хувьд ус, намгархаг газар нь цөлжилт, газрын доройтолтой тэмцэх хамгийн үр нөлөөтэй байгальд суурилсан шийдлийн нэг учир цөлжилттэй тэмцэх бодлогын салшгүй хэсэг байх ёстойг онцоллоо.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр ган, хуурайшилт нэмэгдэж байгаа энэ цаг үед усны нөөц болон намгархаг, хүлэрт намгархаг газрын хамгаалал нь байгаль орчны төдийгүй эдийн засгийн тогтвортой хөгжлийн асуудал, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх асуудал болж байна.

Тиймээс COP17 хурлыг даргалагч орны хувьд Монгол Улс нь Рамсарын конвенц болон UNCCD-ийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжтой гэж үзэж байгаагаа тодотголоо.

Монголчууд эртнээс усыг “чандмань эрдэнэ” хэмээн эрхэмлэн дээдэлж ирсэн ард түмэн.

Энэ ч утгаараа уламжлал, орчин цагийн шинжлэх ухаан, бодлогын шийдлийг хослуулан усны нөөцөө хамгаалах, нөхөн сэргээхэд ашиглахыг зорьж байгаагаа дурдлаа.

Ерөнхий нарийн бичгийн дарга др. Мусонда Мумба Монгол Улсыг Рамсарын газрын хамгааллыг бэхжүүлэхэд бодит ахиц гаргаж байгаад талархал илэрхийлж, ус, намгархаг газрын хамгааллыг өргөжүүлэхэд бүхий л талаараа дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улс нь 1998 оны 4 дүгээр сарын 8-нд Намгархаг газрын тухай конвенцын гэрээ байгуулагч тал болсон.

Одоогоор нийт 1,439,530 га талбайг хамарсан Олон улсын ач холбогдолтой 11 Рамсарын намгархаг газартай.

Эдгээр газрууд нь Монголын олон янзын намгархаг газрын экосистемийг төлөөлж, биологийн олон янз байдал, усны нөөц, тэдгээрээс хамааралтай иргэдийн амьжиргааг хамгаалахад хувь нэмэр оруулдаг.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гадаадын иргэн, зочин, төлөөлөгчдийн хөтчөөр 60 оюутан цагдаа ажиллаж байна38 минут 50 секундын өмнөЭ.Батшугар: "COP-17"-ын үеэр эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна45 минут 21 секундын өмнө“Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах чиглэлд хамтарна49 минут 41 секундын өмнөСОР17-гийн шийдлийг ажил болгох, Монголыг таниулах Ногоон бүсийг нээлээ53 минут 28 секундын өмнөШатахууны түгээлтэд хойрго хандвал тусгай зөвшөөрлийг нь цуцална58 минут 14 секундын өмнөХиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна1 цаг 4 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний павильон ногоон бүсэд нээлтээ хийлээ1 цаг 6 минутын өмнөХар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно1 цаг 10 минутын өмнөCOP17: Монгол Улс Рамсарын конвенцтой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ1 цаг 13 минутын өмнөЕвропын Парламентын гишүүн Ондрей Достал тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав4 цаг 10 минутын өмнө“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо4 цаг 18 минутын өмнөCOP17: Ногоон бүс өнөөдөр олон нийтэд нээлтээ хийнэ4 цаг 24 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 27 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан4 цаг 30 минутын өмнөНӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт явагдана8 сар 17. 13:51Н.УЧРАЛ: COP17 бага хурлаар амлалтыг хэмжигдэхүйц үр дүн болгох хэрэгжилтийн орчныг хамтдаа бүрдүүлцгээе8 сар 17. 13:402,520 тонн Аи-92 автобензин буух өртөөд рүү илгээв8 сар 17. 11:331 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ8 сар 17. 11:28Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурлын нээлт8 сар 17. 10:10Аюулт үзэгдэл, ослын 59 дуудлагаар 21 иргэний амь насыг авран хамгаалжээ8 сар 17. 10:05Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ8 сар 17. 10:02СОР17: Ногоон бүсэд 39 гольф карт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ8 сар 17. 9:52COP17 “Торгоны замын жингийн цуваа”-гаар эхэллээ8 сар 17. 9:16COP17: Зочид, төлөөлөгчдөд 17 чиглэлд 100 автобус үйлчилнэ8 сар 17. 9:05УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 17. 9:01Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан8 сар 17. 8:58COP17-д оролцохоор Рамсарын конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга ирлээ8 сар 15. 11:22Эрүүл мэндийн салбарыг цааснаас “Чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо8 сар 15. 11:13АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа8 сар 14. 17:33COP17-ын үеийн зам тээврийн зохицуулалт: Иргэд юу мэдэх хэрэгтэй вэ?8 сар 14. 16:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.