Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна


8-р сарын 18
12 цаг 26 минут

         -СОР17 БАГА ХУРАЛ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ-

Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар дэлхийн 197 орны зочид төлөөлөгчид оролцож буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр нээлтээ хийж, Монгол Улсын төрийн далбаа, НҮБ-ын далбааг мандуулах ёслол боллоо.  

Нээлтийн ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нээж хэлсэн үгэндээ, “Бид дэлхий гэх нэгэн гэр оронтой нэгэн гэр бүл. Та бид хэл соёл, үндэс угсаа, шашин шүтлэг өөр боловч эх дэлхийдээ энх мөнх орших хүсэл зорилго нэг билээ. Монгол Улс шиг далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд ногоон шилжилт нь бидний эдийн засгийг боомилж буй суурь асуудал болох түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах гарц юм” гээд “Шинжлэх ухаан, технологи, инновацыг бодит шийдэл, бодит хөрөнгө оруулалт болгон хувиргахыг уриалж байна” хэмээлээ.

Өнөөдөр дэлхийн хуурай газрын 40 хувь нь доройтолд өртсөн бөгөөд өргөн уудам нутагтай Монгол Улсын хувьд эрсдэл өндөр. Тиймээс энэхүү сорилтыг шийдвэрлэхийн тулд хоёр долоо хоног үргэлжлэх бага хурлаар дэлхийн 197 орны төлөөлөгчид хамтран газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, цөлжилттэй тэмцэх зорилтыг бодит үйл хэрэг болгохын төлөө нэгдэх юм.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны дэд хорооноос бага хурлын харилцаа холбоо, мэдээллийн технологийн систем, кибер аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байна. 

Энэ хүрээнд:

-Дотоодын болон олон улсын харилцаа холбооны сувгийг тасралтгүй байлгах

 -Хэвлэл мэдээллийн шууд дамжуулалтын техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдал

-Бага хуралд ашиглах видео, аудио системүүдийг бэлтгэх, шууд дамжуулалтын ажлын бэлэн байдал

-Цэнхэр болон Ногоон бүсийн өндөр хурдны интернэтийн холболт

-Оролцогчдын бүртгэл, мэдээллийн систем-Веб платформ

-Оролцогчдын бүртгэл, мэдээллийн систем-Гар утасны аппликейшн

Кибер аюулгүй байдлыг хангах хүрээнд:

-Хурлын үеийн серверийн орчин, файлын сангийн аюулгүй байдлыг хангах

-Мэдээллийн систем, сүлжээний аюулгүй байдлыг хангах

-Кибер халдлага, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. 

Бага хурлын хүрээнд ЦХИХХЯ-наас хоёр томоохон арга хэмжээг зохион байгуулна. Тодруулбал, 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Ногоон хиймэл оюун, дижитал шилжилт болон шинжлэх ухаан” сэдэвт тусгай арга хэмжээг Мэдээллийн технологийн үндэсний парк, Шинжлэх ухааны академи, И Монгол академитэй хамтран "Монгол Улсын өргөө"-нд зохион байгуулах юм. 

Түүнчлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин "Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг 2026 оны 08 дугаар сарын 25-нд танилцуулна. 

Монгол Улс хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй "Ногоон дата төв"-ийг хөгжүүлснээр:

-Дижитал бие даасан байдал буюу Монгол Улс өгөгдөл хадгалалт, хиймэл оюуны тооцоолол, дижитал үйлчилгээний үндсэн дэд бүтцээ дотооддоо бий болгох

-Монголын давуу талыг эдийн засгийн боломж болгох, сэрүүн уур амьсгал, нар салхины арвин нөөц, өргөн газар нутаг, стратегийн байршлыг дата төвийн хөгжлийн давуу тал болгон ашиглах

-Бүс нутгийн шинэ төв. Зөвхөн дотоодын хэрэгцээг хангах бус, олон улсын технологийн компани, хөрөнгө оруулагчдыг татаж, Зүүн Хойд Азийн AI сургалт, өндөр хүчин чадлын тооцоолол, өгөгдөл хадгалалтын төв болох зорилтыг тус, тус хэрэгжүүлнэ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гадаадын иргэн, зочин, төлөөлөгчдийн хөтчөөр 60 оюутан цагдаа ажиллаж байна39 минут 5 секундын өмнөЭ.Батшугар: "COP-17"-ын үеэр эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна45 минут 36 секундын өмнө“Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах чиглэлд хамтарна49 минут 56 секундын өмнөСОР17-гийн шийдлийг ажил болгох, Монголыг таниулах Ногоон бүсийг нээлээ53 минут 43 секундын өмнөШатахууны түгээлтэд хойрго хандвал тусгай зөвшөөрлийг нь цуцална58 минут 29 секундын өмнөХиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна1 цаг 4 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний павильон ногоон бүсэд нээлтээ хийлээ1 цаг 7 минутын өмнөХар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно1 цаг 10 минутын өмнөCOP17: Монгол Улс Рамсарын конвенцтой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ1 цаг 13 минутын өмнөЕвропын Парламентын гишүүн Ондрей Достал тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав4 цаг 10 минутын өмнө“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо4 цаг 18 минутын өмнөCOP17: Ногоон бүс өнөөдөр олон нийтэд нээлтээ хийнэ4 цаг 24 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 цаг 28 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан4 цаг 30 минутын өмнөНӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт явагдана8 сар 17. 13:51Н.УЧРАЛ: COP17 бага хурлаар амлалтыг хэмжигдэхүйц үр дүн болгох хэрэгжилтийн орчныг хамтдаа бүрдүүлцгээе8 сар 17. 13:402,520 тонн Аи-92 автобензин буух өртөөд рүү илгээв8 сар 17. 11:331 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ8 сар 17. 11:28Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурлын нээлт8 сар 17. 10:10Аюулт үзэгдэл, ослын 59 дуудлагаар 21 иргэний амь насыг авран хамгаалжээ8 сар 17. 10:05Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ8 сар 17. 10:02СОР17: Ногоон бүсэд 39 гольф карт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ8 сар 17. 9:52COP17 “Торгоны замын жингийн цуваа”-гаар эхэллээ8 сар 17. 9:16COP17: Зочид, төлөөлөгчдөд 17 чиглэлд 100 автобус үйлчилнэ8 сар 17. 9:05УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 17. 9:01Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан8 сар 17. 8:58COP17-д оролцохоор Рамсарын конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга ирлээ8 сар 15. 11:22Эрүүл мэндийн салбарыг цааснаас “Чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо8 сар 15. 11:13АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа8 сар 14. 17:33COP17-ын үеийн зам тээврийн зохицуулалт: Иргэд юу мэдэх хэрэгтэй вэ?8 сар 14. 16:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.