СОР17-гийн шийдлийг ажил болгох, Монголыг таниулах Ногоон бүсийг нээлээ


8-р сарын 18
12 цаг 36 минут

    “Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уран дор Улаанбаатар хотноо болж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хоёр дахь өдөр Ногоон бүсийг албан ёсоор нээлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, “Бэлчээр газрын доройтол, ган, цөлжилтөөс  үүссэн шар шороон шуургын бэрхшээл бүс нутгаас хальж дэлхий нийтийн асуудал болсон тул нэг улс, нэг хот шийдэх боломжгүй. Иймд улс орнууд, иргэд, хотууд, талуудын нэгдэл чухал болсон энэ цаг үед СОР17 хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа нь асуудлаа шийдэх боломж юм. Улаанбаатар хот бол Монгол Улсын ДНБ-ий 70 хувийг бүрдүүлдэг эдийн засаг, санхүүгийн төв учир хөрөнгө оруулалтын оновчтой шийдэл, шинэ техник технологи, ногоон санхүүжилтийг нэвтрүүлэхийг зорьж байна. Ногоон эдийн засгийг хамтын ажиллагааны гүүр болгож ашиглана. СОР17-гийн хүрээнд хотын дарга нарын форум болох үеэр дэд бүтцийн хөрөнгө оруулалтын талаар ярина. Одоогоор 50 гаруй хотын дарга ганцаарчилсан уулзалт хийхээ, мөн томоохон корпорациуд хамтран ажиллах саналаа илэрхийлсэн. Ногоон бүс нь тухайн орны онцлог, түүх соёл, уламжлалыг дэлхий нийтэд таниулах боломж тул Монголын бүс юм” хэмээв.

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир энэ үеэр “СОР17-гийн үр дүн бодитоор хэрэгжиж, шийдлийг бодит ажил болгоход Ногоон бүс чухал үүрэгтэй. Энэ бүс мэдлэгийг үйл ажиллагаатай, санаачилгыг түншүүдтэй, хөрөнгө оруулалтыг үр дүнд хүргэх талбар болох юм. Эдгээр өдрүүдэд 9 сэдэвчилсэн өдрийг зохион байгуулж, газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүнс, сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи зэргийн шийдлийг танилцуулна. Хэрэгжүүлэх сайн туршлага бий болгох, шинэ түнштэй холбогдох, СОР17 дэмжихүйц төсөл хөтөлбөр санаачлалыг бий болгох гэсэн гурван үр дүнг хүлээж байна. Энэ нь хурлын дараах хамтын ажиллагааны эхлэл болох ёстой. Монгол Улс газрын доройтол, цөлжилт, ган гачгийн сорилтыг хамгийн их мэдэрч буй орон. Хүн ард нь нүүдлийн соёлоо олон зуун жил уламжилж ирсэн мэдлэг туршлагатай. Малчдыг зөвхөн газрын доройтлын үр дагаварт өртөгсөд бус уламжлалт мал аж ахуйг дээдлэгч, өв уламжлалаа тээгчид гэж үздэг. Газрыг доройтсоны дараа бус урьдчилан сэргийлэх, доройтсон шатанд нь арга хэмжээ авахыг зорьж байна. Ногоон бүсэд энэ бүхний сайн туршлагыг хуваалцаж, хэнтэй хамтран ажиллахаа шийдэх юм. Үйл ажиллагаагаа санхүүжүүлж чадвал СОР17 үр дүнд хүрнэ” гэдгийг тэмдэглэлээ.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Харилцаа холбоо, Гадаад харилцаа, Түншлэлийн газрын даргаар Ксения Скэнлон ярихдаа, “СОР17-гийн түүхэнд Ногоон бүсийг 2 дахь удаагаа зохион байгуулж байна. Албан ёсны хэлэлцээнээс гарч буй санал санаачлагын бодит хэрэгжилт Нгоон бүсэд болдог. Оролцогчид Ногоон бүсэд маш дуртай байдаг. Монгол Улсын Ногоон бүс ч сайхан болно гэж найдаж байна. Монголд анх ирж байгаа хүмүүс энэ бүсээс монголын түүх соёл, уламжлал, соёлыг мэдэж авах боломжтой”-г тодотгосон юм.

Ногоон бүсэд иргэд, иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгжээс 900 төсөл, санаачлага ирснээс 480 төсөл, 60 шилдэг туршлагыг танилцуулна.

Ногоон бүс нь иргэд, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуус, эрдэм шинжилгээний байгууллагыг нэг дор холбож, газрын нөхөн сэргээлт, байгальд ээлтэй шийдэл, инновац, сайн туршлага, хамтын ажиллагааг олон нийтэд хүргэх зорилготой. Тус бүсэд иргэд иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулж нэвтрэх боломжтой. Энд төрийн болон төрийн бус, иргэний нийгэм, олон нийтийн байгууллага, иргэд байгаль орчны чиглэлээрх 180 төсөл танилцуулж, 110 хэлэлцүүлэг хийж, 1500 орчим илтгэл тавихаар бэлтгэн, байгаль орчин болон бусад чиглэлээр бүтээсэн зургаан киноны нээлт болно.

Мөн соёл урлагийн тоглолт болж, 21 аймаг өдөр бүр танилцуулга хийж, туршлагаа хуваалцан, Монголын уламжлалт мал аж ахуй, нүүдлийн соёлыг түгээн дэлгэрүүлж, мал аж ахуйн мэдлэг, сайн туршлагаа, байгалийн болон соёлын биет бус өвийг танилцуулна. Энд тайзнаас гадна нүүдэлчдийн нутаг, хоол үйлчилгээний хэсэг, хүлээн авах, соёлын өвийн гэрүүд, шинжлэх ухаан, үзэсгэлэн, олон нийт, мэдээллийн лангуу, илтгэл хэлэлцүүлэг болох танхим, хэвлэл мэдээллийн төв бий. Энэ бүсэд болох үйл явдлыг вэб сайтаас гадна гар утсандаа СОР17 аппликейшн суулган хөтөлбөрийг өдөр өдрөөр нь харж мэдээлэл авах боломжтой. 

Үндэсний цэцэрлэг хүрээлэнгийн зүүн хойд хаалгаар Ногоон бүс рүү нэвтэрч, СОР17 иргэдийг хүлээн авах цэгээс зориулалтын ГОЛЬФ КАРТ буюу жижиг цахилгаан машинд сууж ирнэ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гадаадын иргэн, зочин, төлөөлөгчдийн хөтчөөр 60 оюутан цагдаа ажиллаж байна1 цаг 57 минутын өмнөЭ.Батшугар: "COP-17"-ын үеэр эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна2 цаг 3 минутын өмнө“Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах чиглэлд хамтарна2 цаг 7 минутын өмнөСОР17-гийн шийдлийг ажил болгох, Монголыг таниулах Ногоон бүсийг нээлээ2 цаг 11 минутын өмнөШатахууны түгээлтэд хойрго хандвал тусгай зөвшөөрлийг нь цуцална2 цаг 16 минутын өмнөХиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна2 цаг 21 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний павильон ногоон бүсэд нээлтээ хийлээ2 цаг 24 минутын өмнөХар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно2 цаг 27 минутын өмнөCOP17: Монгол Улс Рамсарын конвенцтой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ2 цаг 31 минутын өмнөЕвропын Парламентын гишүүн Ондрей Достал тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав5 цаг 27 минутын өмнө“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо5 цаг 35 минутын өмнөCOP17: Ногоон бүс өнөөдөр олон нийтэд нээлтээ хийнэ5 цаг 41 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 цаг 45 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан5 цаг 47 минутын өмнөНӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт явагдана8 сар 17. 13:51Н.УЧРАЛ: COP17 бага хурлаар амлалтыг хэмжигдэхүйц үр дүн болгох хэрэгжилтийн орчныг хамтдаа бүрдүүлцгээе8 сар 17. 13:402,520 тонн Аи-92 автобензин буух өртөөд рүү илгээв8 сар 17. 11:331 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ8 сар 17. 11:28Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурлын нээлт8 сар 17. 10:10Аюулт үзэгдэл, ослын 59 дуудлагаар 21 иргэний амь насыг авран хамгаалжээ8 сар 17. 10:05Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ8 сар 17. 10:02СОР17: Ногоон бүсэд 39 гольф карт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ8 сар 17. 9:52COP17 “Торгоны замын жингийн цуваа”-гаар эхэллээ8 сар 17. 9:16COP17: Зочид, төлөөлөгчдөд 17 чиглэлд 100 автобус үйлчилнэ8 сар 17. 9:05УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 17. 9:01Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан8 сар 17. 8:58COP17-д оролцохоор Рамсарын конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга ирлээ8 сар 15. 11:22Эрүүл мэндийн салбарыг цааснаас “Чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо8 сар 15. 11:13АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа8 сар 14. 17:33COP17-ын үеийн зам тээврийн зохицуулалт: Иргэд юу мэдэх хэрэгтэй вэ?8 сар 14. 16:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.