“Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах чиглэлд хамтарна


8-р сарын 18
12 цаг 40 минут

     Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Ж.Галбадрах нар өнөөдөр /2026.08.18/ Япон улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзлаа.

“Гуравдагч хөрш”, тусгай стратегийн дотно түнш Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд үүнд парламент өндөр ач холбогдол өгдөг хэмээн уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга онцлов. Мөн хууль тогтоох дээд байгууллага хоорондын солилцоог тогтмолжуулах нь ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлж, туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх ач холбогдолтой гэв.

Тэрбээр хоёр улсын найрсаг харилцааг гүнзгийрүүлэхэд парламент болон парламентын найрамдлын бүлгүүд жинтэй үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглэлээ. Монгол Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хүрээнд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад онцгой анхаарал хандуулах болно гэсэн юм.

Япон улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүяма цаг зав гаргаж хүлээн авч уулзсан явдалд талархаад, хоёр улсын “Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байна гэлээ. Түүнчлэн манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой 2027 онд тохиож байгаа. Үүнд ихээхэн ач холбогдол өгч, тэмдэглэнэ. Хоёр улсын найрсаг харилцааг хадгалж, шинэ түвшинд бэхжүүлэх үе ирсэн гэдгийг онцолсон. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж буйд, уг төслийг удирдаж ирсэн Ж.Бат-Эрдэнэ даргад талархал илэрхийлэв.

Уулзалтын үеэр УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Ж.Галбадрах ноён Т.Фүкүямад хандан хоёр улсын гадаад харилцаа, хамтын ажиллагааг дэмжиж, боловсролын салбарт ихээхэн дэмжлэг үзүүлж ажилласан эрхэм болохыг танилцууллаа. УИХ-ын дэд даргын зүгээс Улаанбаатар хотноо 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад Япон Улсаас төлөөлөл оролцуулах асуудлыг хөндлөө.

Уулзалтад Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн дарга Мории Сатоши, тус яамны Улс төрийн хэлтсийн гуравдугаар нарийн бичгийн дарга Шинода Изүми нар байлцав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гадаадын иргэн, зочин, төлөөлөгчдийн хөтчөөр 60 оюутан цагдаа ажиллаж байна2 цаг 56 минутын өмнөЭ.Батшугар: "COP-17"-ын үеэр эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна3 цаг 2 минутын өмнө“Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах чиглэлд хамтарна3 цаг 6 минутын өмнөСОР17-гийн шийдлийг ажил болгох, Монголыг таниулах Ногоон бүсийг нээлээ3 цаг 10 минутын өмнөШатахууны түгээлтэд хойрго хандвал тусгай зөвшөөрлийг нь цуцална3 цаг 15 минутын өмнөХиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна3 цаг 20 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний павильон ногоон бүсэд нээлтээ хийлээ3 цаг 23 минутын өмнөХар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно3 цаг 26 минутын өмнөCOP17: Монгол Улс Рамсарын конвенцтой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ3 цаг 30 минутын өмнөЕвропын Парламентын гишүүн Ондрей Достал тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав6 цаг 26 минутын өмнө“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо6 цаг 34 минутын өмнөCOP17: Ногоон бүс өнөөдөр олон нийтэд нээлтээ хийнэ6 цаг 40 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь6 цаг 44 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан6 цаг 46 минутын өмнөНӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт явагдана8 сар 17. 13:51Н.УЧРАЛ: COP17 бага хурлаар амлалтыг хэмжигдэхүйц үр дүн болгох хэрэгжилтийн орчныг хамтдаа бүрдүүлцгээе8 сар 17. 13:402,520 тонн Аи-92 автобензин буух өртөөд рүү илгээв8 сар 17. 11:331 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ8 сар 17. 11:28Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурлын нээлт8 сар 17. 10:10Аюулт үзэгдэл, ослын 59 дуудлагаар 21 иргэний амь насыг авран хамгаалжээ8 сар 17. 10:05Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ8 сар 17. 10:02СОР17: Ногоон бүсэд 39 гольф карт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ8 сар 17. 9:52COP17 “Торгоны замын жингийн цуваа”-гаар эхэллээ8 сар 17. 9:16COP17: Зочид, төлөөлөгчдөд 17 чиглэлд 100 автобус үйлчилнэ8 сар 17. 9:05УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 17. 9:01Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан8 сар 17. 8:58COP17-д оролцохоор Рамсарын конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга ирлээ8 сар 15. 11:22Эрүүл мэндийн салбарыг цааснаас “Чөлөөлье” зөвлөлдөх хэлэлцүүлэг боллоо8 сар 15. 11:13АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа8 сар 14. 17:33COP17-ын үеийн зам тээврийн зохицуулалт: Иргэд юу мэдэх хэрэгтэй вэ?8 сар 14. 16:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.