НҮБ-ийн цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өчигдөр албан ёсоор эхэлж, хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хуралтай холбоотой сонирхолтой тоон мэдээллийг танилцуулья.
Энэ сарын 17-ны байдлаар 167 улсын төлөөлөгч Монгол Улсын хилээр нэвтэрчээ.
Мөн өдрийн байдлаар UNCCD COP17-ын Цэнхэр бүсэд 15 107 хүн бүртгүүлж, давхардсан тоогоор нийт 23 162 удаагийн нэвтрэлт бүртгэгдэж, 1355 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна.
Зочид буудлуудад нийт 9736 өрөө-хоногийн захиалга хийгдэж,
Хурлын талбайн эрүүл мэнд, аюулгүй байдал болон үйлчилгээний хүрээнд 49 хүн анхны тусламжийн үйлчилгээ авч,
Эд зүйлээ мартсан, гээсэн 20 тохиолдол бүртгэгдсэн бол галын болон аюулгүй байдалтай холбоотой дуудлага бүртгэгдээгүй байна.
8 дугаар сарын 18-ны байдлаар COP17-д ойролцоогоор 283 хэвлэл мэдээллийн байгууллагыг төлөөлсөн 704 сэтгүүлч магадлан итгэмжлэгдээд байна. Үүнээс 584 нь Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын, 120 нь олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид юм.
Магадлан итгэмжлэгдсэн сэтгүүлчдээс 527 хүний үнэмлэхийг хэвлээд байна. Үүнээс 496 нь Монголын хэвлэл мэдээллийн, 31 нь олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид бөгөөд БНХАУ-ын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид мөн багтжээ.
COP17-ын бүртгэл, зочин төлөөлөгчдийн хөдөлгөөн болон хурлын талбайн үйлчилгээ, зохион байгуулалтын мэдээлэл өдөр бүр шинэчлэгдэн гарна.
Facebook
Twitter
Youtube


БНХАУ COP17 хурлын зохион байгуулалтыг дэмжиж ажиллана
COP17: Зочид, төлөөлөгчдөд 17 чиглэлд 100 автобус үйлчилнэ
АИ-92 шатахууны үнэ литр тутамд 200 төгрөгөөр нэмэгджээ
Байгаль орчны салбарын үе үеийн бодлого тодорхойлогчид COP17 талуудын бага хурлын танхимд уулзлаа
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?
COP17 Mongolia: Элсэн болон шороон шуурганы асуудлаарх бүсийн санаачилга
COP17 хурлын үеэр зохицуулалт хийгдэх сургууль цэцэрлэгийн жагсаалт
COP17 (КОП17) Үндэсний хорооны Ажлын албанаас бэлтгэл ажил хангагдсантай холбогдуулан мэдээлэл өгч байна

Сэтгэгдэл бичих