Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотноо гурав дахь өдрөө үргэлжилж байна. COP17 нь Засгийн газар, эрдэмтэн судлаачдаас гадна газар нутагтайгаа өдөр тутам шууд харилцан амьдардаг малчид, тариаланчид, орон нутгийн иргэд, эмэгтэйчүүд, залуучуудын мэдлэг, туршлага, оролцоог шийдвэр гаргах түвшинд хүргэх өргөн талбар болж байна. COP17-д малчид, жижиг тариалан эрхлэгчид болон орон нутгийн иргэд зэрэг олон талын төлөөлөл оролцож байгааг UNCCD /Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенц/онцолж байна.
Өнөөдрийн албан ёсны хэлэлцээний хүрээнд Конвенцыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүгийн механизм, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго 15 — “Хуурай газрын экосистемийг хамгаалах”-ын доторх 15.3 дугаар зорилт /SDG 15.3/-ын хэрэгжилт болон хувийн хэвшлийн оролцоог хэлэлцнэ. Харин үдээс хойш газрын доройтолтой нягт холбоотой шилжилт хөдөлгөөн, газрын эрх, хувийн хэвшлийн оролцоо болон бизнесийн оролцооны стратеги хэлэлцэхээр төлөвлөжээ. Эдгээр асуудал нь малчид, тариаланчдын хувьд шууд ач холбогдолтой. Газрын эрх, бэлчээр болон үйлдвэрлэлийн газрын тогтвортой ашиглалт, санхүүжилтийн хүртээмж, ган болон газрын доройтолд дасан зохицох боломж нь тэдний амьжиргаа, хүнсний үйлдвэрлэл, орон нутгийн ирээдүйтэй салшгүй холбоотой.
- COP17 нь мөн НҮБ-ын Бэлчээр ба малчдын олон улсын жил 2026-тай давхцаж байгаа бөгөөд бэлчээрийг тогтвортой ашиглах, нөхөн сэргээх, малчдын амьжиргааг хамгаалах асуудлыг олон улсын бодлогын төвд гаргах боломж болж байна. Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцийн /UNCCD/-ийн мэдээллээр дэлхийн бэлчээрийн экосистем нь ойролцоогоор 500 сая хүний шууд амьжиргааг дэмждэг байна.
- ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ АМЬДРАЛЫГ ТЭТГЭЕ
- #UNCCD #cop17mongolia
Facebook
Twitter
Youtube


БНХАУ COP17 хурлын зохион байгуулалтыг дэмжиж ажиллана
COP17: Зочид, төлөөлөгчдөд 17 чиглэлд 100 автобус үйлчилнэ
АИ-92 шатахууны үнэ литр тутамд 200 төгрөгөөр нэмэгджээ
Байгаль орчны салбарын үе үеийн бодлого тодорхойлогчид COP17 талуудын бага хурлын танхимд уулзлаа
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?
COP17 Mongolia: Элсэн болон шороон шуурганы асуудлаарх бүсийн санаачилга
COP17 хурлын үеэр зохицуулалт хийгдэх сургууль цэцэрлэгийн жагсаалт
COP17 (КОП17) Үндэсний хорооны Ажлын албанаас бэлтгэл ажил хангагдсантай холбогдуулан мэдээлэл өгч байна

Сэтгэгдэл бичих