БОХХААБХ-ны дарга М.Мандхай газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзлаа


8-р сарын 19
14 цаг 04 минут

     Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай /2026.08.18/ газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн салбарт төрөөс олгосон дэмжлэг, урамшуулал, татаас, шилжүүлэг, зээл, тусламжийн бодлого, хэрэгжилтийн бодит нөхцөл байдал, хүртээмж, үр нөлөө, тулгамдсан асуудлын талаар салбарын мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж, санал солилцов.

Тус Байнгын хорооноос 2026 оны есдүгээр сарын 28-29-ний өдөр зохион байгуулах “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдвийн хүрээнд болох ерөнхий хяналтын сонсголын хэлэлцэх асуудалд уг уулзалтад оролцогчдын саналыг тусгах аж.

Уулзалтад Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай болон Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Л.Мөнхбаясгалан  болон  Жимс, жимсгэний үндэсний холбоо, Монголын тариаланчдын үндэсний холбоо, Сав баглаа боодлын нэгдсэн холбоо, Талх, нарийн боов үйлдвэрлэгчдийн холбоо, Мөөгний холбоо, Аграномчдын холбоог төлөөлж нийт 28 хүн оролцлоо.

Байнгын хорооны дарга М.Мандхай уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ эл салбарт олгож буй төрийн дэмжлэг, татаас, урамшууллыг зогсоох бус, илүү зөв, хүртээмжтэй, үр дүнтэй болгох нь чухал гэдгийг дурдаад хамгийн гол нь энэхүү урамшуулал, дэмжлэг эзэндээ хүрч байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Ялангуяа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам эл мэдээллийг бүрэн гүйцэт өгөхгүй байгаа нь хардлага төрүүлж байгаа тул бодит нөхцөл байдлын талаар нээлттэй ярилцаж, санал солилцохоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байна гэлээ.

Мөн тэрбээр цаашид хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшууллын бодлогыг шударга, оновчтой, хүртээмжтэй болгохын тулд төсөвлөсөн болон бодитоор олгосон урамшууллын хэмжээ, үүнд хамрагдсан аж ахуйн нэгж, иргэдийн тоо, үр дүнгийн талаар бодит, нэгдсэн мэдээлэлтэй болох нь зүйтэй гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Уулзалтын  үеэр Улсын Их Хурлын гишүүд, оролцогчид санал солилцож, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар гурилын үйлдвэрт олгосон дэмжлэгийн үр ашиг, зориулалтыг шалгах шаардлагатай гээд зарим дэмжлэгийг зориулалтын бусаар ашигласан байж болзошгүй байгаа тул газар дээр нь шалгах нь чухал. Мөн хүлэмжийн аж ахуй, хүнсний ногооны тариалалт, сүү сүүн бүтээгдэхүүн гэсэн зайлшгүй төрийн дэмжлэг шаардлагатай салбаруудад анхаарал хандуулах  нь зүйтэй гэсэн саналтай байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан “Ерөнхий хяналтын сонсгол хэн нэгнийг буруутгах зорилгогүй бөгөөд сэдвийн хүрээнд өнгөрсөнд хэрэгжүүлсэн төрийн бодлого, үйл ажиллагааны үр дүнтэй танилцаад цаашид хэрхэн, яаж хүртээмжтэй болгох вэ гэдэгт л чиглэдэг. Өөрөөр хэлбэл, монгол төрийн бодлого хоорондоо уялдаатай байх ёстой гэж байлаа.

Түүнчлэн уулзалтад оролцогчид газар тариалангийн салбарт урт хугацааны хөрөнгө оруулалт, санхүүжилт дутмаг бөгөөд зээлийн өндөр хүү, үндсэн төлбөрийн дарамт нь үйлдвэрлэл эрхлэгчдэд хүндрэл учруулж байгааг дурдахын зэрэгцээ ногоон болон хөнгөлөлттэй зээлийг урт хугацаатай болгож, тодорхой хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Мөн жимс, жимсгэнэ, хүлэмжийн аж ахуй, мөөг зэрэг харьцангуй жижиг боловч хөгжих боломжтой салбарууд төрийн урамшуулал, дэмжлэгийн гадна үлдэж буйг тодотгоод агро ойн аж ахуйг эрх зүйн зохицуулалтад тусгах саналтай байлаа.

Сүүний урамшуулал нь фермерүүдэд бодитой дэмжлэг болсон тул үүнийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэдгийг уулзалтад оролцогчид дурдаад ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол хөтөлбөрт шингэн сүү нийлүүлэх зэрэг бодлогын арга хэмжээ авах нь зүйтэй гэлээ. Түүнчлэн төрийн дэмжлэгийн хяналт, шалгаруулалтад мэргэжлийн холбоодын оролцоог нэмэгдүүлэх, төр бүх чиг үүргийг дангаараа хэрэгжүүлэхээс илүү салбарын мэргэжлийн байгууллагуудын оролцоог ашиглах нь зүйтэй гэж байлаа.

Уулзалтад оролцогчид эл салбарт төрөөс үзүүлж буй дэмжлэг, татаас, урамшууллыг бууруулах бус, бодит үйлдвэрлэгчдэдээ хүргэх, хэрэгжилтийг бодит тоо, баримтаар дүгнэн шалгах нь зүйтэй гэхийн зэрэгцээ энэ талаарх Ерөнхий хяналтын сонсголд салбарынхныг бүрэн оролцуулахын тулд ургац хураах цагтай давхцуулалгүй зохион байгуулах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Ерөнхий хяналтын сонсголын хүрээнд болж буй уг цуврал уулзалт маргааш “Жижиг дунд үйлдвэрлэл, ноос ноолуур, мал аж ахуй, мах, сүүний чиглэлээр олгосон дэмжлэг, урамшуулал, татаас, бусад зээл тусламж” сэдвийн хүрээнд болно хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хөгжлийн банкнаас Газрын тос боловсруулах үйлдвэр барихад 187.7 тэрбум төгрөгийг олгожээ40 минут 28 секундын өмнөЖижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт эдлэх босгыг нэмэгдүүлсэн хууль ирэх оны эхнээс хэрэгжиж эхэлнэ44 минут 17 секундын өмнөCOP17: Монголын загвар, ноолуурын салбарыг онцолсон хоёр шоу болно52 минут 53 секундын өмнөБОХХААБХ-ны дарга М.Мандхай газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзлаа1 цаг 2 минутын өмнөБууцагаан сумын малчин "шонхор агнуулахгүй" гэж арабуудтай маргалдсаны улмаас машинд дайруулж нас баржээ1 цаг 11 минутын өмнөХууль бусаар ашигт малтмал олборлосон хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ3 цаг 31 минутын өмнөCOP 17: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар бага хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна3 цаг 44 минутын өмнөТөрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг үр дүнд хүрсэн үү4 цаг 45 минутын өмнөЦөлжилт, газрын доройтлын нэгдсэн үнэлгээгээр Монгол орны нутаг дэвсгэрийн 81.9 хувь өртсөн байна4 цаг 54 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь5 цаг 50 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан5 цаг 54 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав8 сар 18. 16:47СОР17: 167 улсын төлөөлөгч монголд зочилж, нийт 704 сэтгүүлч магадлан итгэмжлэгджээ8 сар 18. 16:43Гадаадын иргэн, зочин, төлөөлөгчдийн хөтчөөр 60 оюутан цагдаа ажиллаж байна8 сар 18. 12:51Э.Батшугар: "COP-17"-ын үеэр эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна8 сар 18. 12:44“Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах чиглэлд хамтарна8 сар 18. 12:40СОР17-гийн шийдлийг ажил болгох, Монголыг таниулах Ногоон бүсийг нээлээ8 сар 18. 12:36Шатахууны түгээлтэд хойрго хандвал тусгай зөвшөөрлийг нь цуцална8 сар 18. 12:31Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна8 сар 18. 12:26“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний павильон ногоон бүсэд нээлтээ хийлээ8 сар 18. 12:24Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно8 сар 18. 12:20COP17: Монгол Улс Рамсарын конвенцтой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ8 сар 18. 12:17Европын Парламентын гишүүн Ондрей Достал тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав8 сар 18. 9:20“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо8 сар 18. 9:12COP17: Ногоон бүс өнөөдөр олон нийтэд нээлтээ хийнэ8 сар 18. 9:06УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 18. 9:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан8 сар 18. 9:00НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт явагдана8 сар 17. 13:51Н.УЧРАЛ: COP17 бага хурлаар амлалтыг хэмжигдэхүйц үр дүн болгох хэрэгжилтийн орчныг хамтдаа бүрдүүлцгээе8 сар 17. 13:402,520 тонн Аи-92 автобензин буух өртөөд рүү илгээв8 сар 17. 11:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.