Жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт эдлэх босгыг нэмэгдүүлсэн хууль ирэх оны эхнээс хэрэгжиж эхэлнэ


8-р сарын 19
14 цаг 22 минут

       Улсын Их Хурал 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, татварын тогтолцоог илүү шударга, өрсөлдөх чадвартай, бизнес, технологийг дэмжсэн өөрчлөлтүүдийг тусгалаа. 

 

 

Хуулиар татварын хувь хэмжээг шатлалтай болгож шинэчилсэн. Үүний хүрээнд 6-10 тэрбум төгрөгийн жилийн орлоготой аж ахуйн нэгжийн татварын хувь хэмжээг 15 хувь байхаар тогтоож, татварын ачааллыг орлогын түвшинтэй уялдуулан шатлалтай ногдуулах эрх зүйн орчныг бүрдэв.

Жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт эдлэх босгыг нэмэгдүүлсэн. 90 хувийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой аж ахуйн нэгжийн орлогын дээд хэмжээ 1.5 тэрбум төгрөг байсныг өөрчлөн босгыг 2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгасан байна.

 

 

Технологи, инновацын салбарыг татварын бодлогоор дэмжинэ. Үүнд хиймэл оюун ухаан (AI), дата төвийн тоног төхөөрөмжид 3 жилийн хугацаанд түргэвчилсэн элэгдэл тооцох боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ виртуал бус мэдээллийн технологийн компаниудын тодорхой төрлийн орлогыг татвараас чөлөөлөх юм.

Татварын тайлагнал, төлбөрийн хугацааг уян хатан болгов. Сар бүрийн тайлан гаргах, татвар төлөхтэй холбоотой хугацааг тодорхой өдрөөр бус тухайн сарын “сүүлийн өдөр”-өөр тогтоохоор өөрчилжээ.

 

 

Хууль хэрэгжиж эхэлснээр жижиг, дунд бизнес эрхлэгчид татварын хөнгөлөлт эдэлнэ. Өндөр технологийн салбарын хөрөнгө оруулалт, инновац бүтээмжийг нэмэгдүүлнэ. Түүнчлэн сар бүрийн 10, 20, 25-ны өдөртэй холбоотой хугацааны зохицуулалтыг илүү ойлгомжтой, хэрэгжүүлэхэд хялбар болгож, татвар төлөгчийн үүргээ биелүүлэх нөхцөл сайжрах юм. Энэхүү хууль 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улс байгаль орчны бодлогын уялдааг сайжруулахад хиймэл оюун ашиглана25 минут 25 секундын өмнөА.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай30 минут 11 секундын өмнөХөгжлийн банкнаас Газрын тос боловсруулах үйлдвэр барихад 187.7 тэрбум төгрөгийг олгожээ2 цаг 2 минутын өмнөЖижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт эдлэх босгыг нэмэгдүүлсэн хууль ирэх оны эхнээс хэрэгжиж эхэлнэ2 цаг 6 минутын өмнөCOP17: Монголын загвар, ноолуурын салбарыг онцолсон хоёр шоу болно2 цаг 14 минутын өмнөБОХХААБХ-ны дарга М.Мандхай газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзлаа2 цаг 23 минутын өмнөБууцагаан сумын малчин "шонхор агнуулахгүй" гэж арабуудтай маргалдсаны улмаас машинд дайруулж нас баржээ2 цаг 32 минутын өмнөХууль бусаар ашигт малтмал олборлосон хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ4 цаг 52 минутын өмнөCOP 17: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар бага хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна5 цаг 5 минутын өмнөТөрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг үр дүнд хүрсэн үү6 цаг 6 минутын өмнөЦөлжилт, газрын доройтлын нэгдсэн үнэлгээгээр Монгол орны нутаг дэвсгэрийн 81.9 хувь өртсөн байна6 цаг 15 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 11 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан7 цаг 15 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав8 сар 18. 16:47СОР17: 167 улсын төлөөлөгч монголд зочилж, нийт 704 сэтгүүлч магадлан итгэмжлэгджээ8 сар 18. 16:43Гадаадын иргэн, зочин, төлөөлөгчдийн хөтчөөр 60 оюутан цагдаа ажиллаж байна8 сар 18. 12:51Э.Батшугар: "COP-17"-ын үеэр эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна8 сар 18. 12:44“Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах чиглэлд хамтарна8 сар 18. 12:40СОР17-гийн шийдлийг ажил болгох, Монголыг таниулах Ногоон бүсийг нээлээ8 сар 18. 12:36Шатахууны түгээлтэд хойрго хандвал тусгай зөвшөөрлийг нь цуцална8 сар 18. 12:31Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна8 сар 18. 12:26“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний павильон ногоон бүсэд нээлтээ хийлээ8 сар 18. 12:24Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно8 сар 18. 12:20COP17: Монгол Улс Рамсарын конвенцтой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ8 сар 18. 12:17Европын Парламентын гишүүн Ондрей Достал тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав8 сар 18. 9:20“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо8 сар 18. 9:12COP17: Ногоон бүс өнөөдөр олон нийтэд нээлтээ хийнэ8 сар 18. 9:06УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 18. 9:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан8 сар 18. 9:00НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт явагдана8 сар 17. 13:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.