А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай


8-р сарын 19
15 цаг 57 минут

      Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотноо үргэлжилж байна.

Бага хурлын гуравдахь өдөр “Уур амьсгалын эрсдэлийн эрин үед газар, ус, байгаль орчинд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” сэдэвт “Өндөр түвшний Тогтвортой санхүүгийн форум-2026” эхэллээ.

Форумаар уур амьсгал болон байгаль орчинд учирч буй эрсдэлийг тодорхойлох, удирдан чиглүүлэх болон төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй газар, ус, экосистемд татан төвлөрүүлэх талаар хэлэлцэж байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр форумыг нээж хэлэхдээ, хамтран зохион байгуулагч, оролцогч талуудад талархал илэрхийлж, энэ форум шинэ түншлэл, бодит санал, санаачилга, хамтын ажиллагааны үндэс суурийг тавина гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Мөн Монгол Улс энэ форумыг 2022 оноос Ерөнхийлөгчийн ивээл дор зохиож ирсэн нь тогтвортой, ногоон санхүүжилтийг үндэсний хөгжлийн бодлогынхоо төвд тавьж байдгийн илэрхийлэл гэдгийг тэмдэглэлээ.

Хүн төрөлхтөн эх дэлхий, байгаль орчиндоо хоноцын сэтгэлээр хандсаны улмаас үүссэн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хорогдол зэрэг нь түгшүүрийн харанга дэлдэж, сэхээний тасагт амь тэмцэн хэвтэх өвчтөн мэт болсныг бүгд харж байгааг хэллээ.

Иймээс энэ бүгдийн эсрэг хийх тэмцлээ улам эрчимжүүлж, мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүнд хүрэх бодит алхмыг эхлүүлэх зайлшгүй шаардлагатайг онцоллоо. 

Энэ хүрээнд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм гээд бүх талыг хамарсан үндэсний хэмжээний зөвшилцөл, нэгдмэл бодлого, харилцан ойлголцлыг бэхжүүлж, тогтвортой санхүүжилтийг улам эрчимжүүлэх учиртайг тодотголоо.

Монгол Улс “Тэрбум мод”, ”Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Цагаан алт”, ”Эрүүл монгол хүн” хөдөлгөөн өрнүүлж, 2026  оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгох санаачилгаа НҮБ-аар батлуулан, “Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономи”, “Цэнхэр бондын санхүүжилтийн хүрээ”, “Монголын ногоон санхүүгийн корпорац” зэрэг шинэ санаачилга эхлүүлснийг дурдлаа.

Дэлхийн газар нутгийн 40 гаруй хувь доройтсон нь 3 тэрбум гаруй хүний амьдрал, хүнсний хангамж, усны нөөцөд сөргөөр нөлөөлж, дэлхийн эдийн засаг 2050 он гэхэд 23 их наяд ам.долларын алдагдал хүлээх эрсдэлтэйг олон улсын байгууллагууд анхааруулдаг.

2030 он гэхэд газрын доройтлыг сэргээж, ганд тэсвэртэй нөхцлийг бүрдүүлэхэд жил бүр дор хаяж 355 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай.

Гэтэл ердөө 77 тэрбум ам. доллар буюу 4.6 дахин бага хөрөнгө төвлөрч байгаа нь хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, улс орнууд цэрэг, зэвсэглэлдээ зарцуулдаг 2.9 их наяд ам.долларыг дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зориулсан бол асар их эерэг нөлөө үзүүлэх байсныг дэлхий нийтээрээ бодох цаг ирснийг хэллээ.

Цаашид ирээдүй хойч үедээ эрүүл орчин, ногоон ирээдүйг өвлүүлэхийн төлөө улс орон бүр тууштай бодлого баримтлан, сэтгэл, хүсэл, зорилгоо нэгтгэн, харилцан ойлголцож, хамтран ажиллахыг уриаллаа.

“Өндөр түвшний Тогтвортой санхүүгийн форум-2026”-г Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монголын Тогтвортой санхүүгийн холбоо, Голомт банк, Монголын Байгалийн өв сан, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц, Дэлхийн банк групп болон холбогдох яамд, олон улс, дотоодын байгууллагууд хамтран зохион байгуулж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улс байгаль орчны бодлогын уялдааг сайжруулахад хиймэл оюун ашиглана1 цаг 8 минутын өмнөА.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай1 цаг 13 минутын өмнөХөгжлийн банкнаас Газрын тос боловсруулах үйлдвэр барихад 187.7 тэрбум төгрөгийг олгожээ2 цаг 44 минутын өмнөЖижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт эдлэх босгыг нэмэгдүүлсэн хууль ирэх оны эхнээс хэрэгжиж эхэлнэ2 цаг 48 минутын өмнөCOP17: Монголын загвар, ноолуурын салбарыг онцолсон хоёр шоу болно2 цаг 56 минутын өмнөБОХХААБХ-ны дарга М.Мандхай газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзлаа3 цаг 5 минутын өмнөБууцагаан сумын малчин "шонхор агнуулахгүй" гэж арабуудтай маргалдсаны улмаас машинд дайруулж нас баржээ3 цаг 14 минутын өмнөХууль бусаар ашигт малтмал олборлосон хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ5 цаг 34 минутын өмнөCOP 17: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар бага хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна5 цаг 47 минутын өмнөТөрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг үр дүнд хүрсэн үү6 цаг 48 минутын өмнөЦөлжилт, газрын доройтлын нэгдсэн үнэлгээгээр Монгол орны нутаг дэвсгэрийн 81.9 хувь өртсөн байна6 цаг 57 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 53 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан7 цаг 57 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав8 сар 18. 16:47СОР17: 167 улсын төлөөлөгч монголд зочилж, нийт 704 сэтгүүлч магадлан итгэмжлэгджээ8 сар 18. 16:43Гадаадын иргэн, зочин, төлөөлөгчдийн хөтчөөр 60 оюутан цагдаа ажиллаж байна8 сар 18. 12:51Э.Батшугар: "COP-17"-ын үеэр эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна8 сар 18. 12:44“Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах чиглэлд хамтарна8 сар 18. 12:40СОР17-гийн шийдлийг ажил болгох, Монголыг таниулах Ногоон бүсийг нээлээ8 сар 18. 12:36Шатахууны түгээлтэд хойрго хандвал тусгай зөвшөөрлийг нь цуцална8 сар 18. 12:31Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна8 сар 18. 12:26“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний павильон ногоон бүсэд нээлтээ хийлээ8 сар 18. 12:24Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно8 сар 18. 12:20COP17: Монгол Улс Рамсарын конвенцтой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ8 сар 18. 12:17Европын Парламентын гишүүн Ондрей Достал тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав8 сар 18. 9:20“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо8 сар 18. 9:12COP17: Ногоон бүс өнөөдөр олон нийтэд нээлтээ хийнэ8 сар 18. 9:06УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 18. 9:03Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан8 сар 18. 9:00НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт явагдана8 сар 17. 13:51
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.