
БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир Монгол Улсын Засгийн газар, Панам Улсын Засгийн газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хамтран зохион байгуулж буй “Риогийн гурван конвенц болон үндэсний хөгжлийн төлөвлөлтийн уялдааг сайжруулахад хиймэл оюун ухааныг ашиглах нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо.
Уг хэлэлцүүлгийн гол зорилго нь AI ашиглан уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, газрын доройтлын бодлогын уялдааг хэрхэн сайжруулахыг хэлэлцэхээс гадна бодлого, санхүүжилт, хэрэгжилтийн мэдээллийг илүү сайн уялдуулж, хөрөнгө оруулалтыг зөв чиглүүлэх боломжийг судлах, цаашид энэ аргачлалыг бусад улс, түншүүдтэй хамтран хөгжүүлэхэд оршиж буй юм.
Дэд сайд Б.Мөнхтамир оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ “AI нь бодлого боловсруулагчид болон орон нутгийн иргэдийн мэдлэгийг орлох зүйл биш. Харин бодлого хөтөлбөрүүд хоорондоо хэрхэн уялдаж байгаа, хаана ямар хамтрал чухал байгаа, хаана ямар зөрчил байгааг тодорхойлоход туслах хэрэгсэл гэж үзэж байна.
Байгалийн нөөцөөс ихээхэн хамааралтай, олон янзын экосистемтэй Монгол Улс хөгжлийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад өгөгдөл, технологийг илүү ашиглах шаардлагатай.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Тал хээрийн төлөвлөгөө” ба түүний үндсэн гурван санаачилгын нэг болох Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга, мөн “Ногоон дата төв”-ийн төсөл нь үүнтэй уялдана.
Бид Панам, НҮБХХ болон бусад түншүүдтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, өнөөдрийн хэлэлцүүлгийг бодит ажил болгон хэрэгжүүлэх хүсэлтэй байна” гэсэн бөгөөд “Монгол Улс AI технологийг бодлого боловсруулагчдыг орлох технологи бус, Риогийн конвенцуудын хүрээнд хүлээсэн үүрэг, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хийх ажлуудын уялдаа холбоо болон хэрэгжилтийг сайжруулах стратегийн хэрэгсэл болгон ашиглана” гэдгийг онцлов.
Facebook
Twitter
Youtube


БНХАУ COP17 хурлын зохион байгуулалтыг дэмжиж ажиллана
COP17: Зочид, төлөөлөгчдөд 17 чиглэлд 100 автобус үйлчилнэ
АИ-92 шатахууны үнэ литр тутамд 200 төгрөгөөр нэмэгджээ
Байгаль орчны салбарын үе үеийн бодлого тодорхойлогчид COP17 талуудын бага хурлын танхимд уулзлаа
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?
COP17 Mongolia: Элсэн болон шороон шуурганы асуудлаарх бүсийн санаачилга
COP17 хурлын үеэр зохицуулалт хийгдэх сургууль цэцэрлэгийн жагсаалт
COP17 (КОП17) Үндэсний хорооны Ажлын албанаас бэлтгэл ажил хангагдсантай холбогдуулан мэдээлэл өгч байна

Сэтгэгдэл бичих