2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ


8-р сарын 19
15 цаг 33 минут

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

“Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль”-ийн үндэсний загвар төсөл хэрэгжиж эхэллээ

Засгийн газрын хуралдаанаар боловсролын байгууллагын ногоон хөгжил, дижитал шилжилт, эрүүл мэнд, аюулгүй байдлын шинэчлэлийг хэрэгжүүлэх “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль”-ийн үндэсний загвар төслийг боловсруулан хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Цэцэрлэг, сургуулийн 50 орчим хувь нь 1990 оноос өмнө баригдсан бөгөөд дулаан алдагдал ихтэй, эрчим хүчний хэрэглээ өндөр, инженерийн дэд бүтцийн насжилт хэтэрсэн, ашиглалтын хугацаа бүрэн дууссан байна. Аймгуудад 30-40 сургууль мод түлдэг, Улаанбаатар хотод нам даралтын зуухтай 40 орчим сургууль байдаг аж. Төрийн өмчийн 700 гаруй сургуулийг халаахад жил бүр 418 тэрбум төгрөгийн эрчим хүч зарцуулж байна гэлээ. Алслагдсан сум, аймагт инженерийн дэд бүтэц бүрэн холбогдоогүйгээс шалтгаалан нүүрсний хэрэглээ өндөр учраас ашиглалтын зардал ч тогтмол өсөж байгааг Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцуулсан юм. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” үндэсний санаачилгын “Ногоон чөлөөлөлт”-ийн зорилтын хүрээнд ногоон, ухаалаг, эрүүл аюулгүй 100 сургуулийг 2027 оны улсын төсөвт санхүүжилтийг нь суулгаж, аймаг, орон нутаг, нийслэлд нээхээр шийдвэрлэлээ. “Ногоон сургууль” нь нарны панел, батарей хураагуур буюу сэргээгдэх эрчим хүчээр ажиллах бөгөөд 

-Ногоон сургууль 

-Ухаалаг сургууль 

-Эрүүл сургууль

-Аюулгүй сургууль гэсэн 4 үндсэн зарчимд тулгуурлан хэрэгжих юм. 

Санаачилгыг улсын хэмжээнд үе шаттай хэрэгжүүлснээр, 

-Боловсролын байгууллагын эрчим хүч, усны хэрэглээний үр ашиг дээшилж, ашиглалтын зардал буурна. 

-Суралцагч, багш нарын дижитал ур чадвар нэмэгдэж, боловсролын байгууллагын дижитал шилжилт эрчимжинэ. 

-Хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлэг, эрүүл хооллолт, ус, ариун цэврийн үйлчилгээ сайжирч, эрүүл мэндэд ээлтэй сургалтын орчин бүрдэнэ. 

-Хүүхэд хамгаалал, сэтгэлзүйн болон цахим аюулгүй байдлын тогтолцоо бэхжиж, сургалтын орчин дахь эрсдэл, хүчирхийлэл, дээрэлхэлт буурна 

-Хүүхэд бүрийн биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэнд сайжирч, сургалтын үр дүнд ахиц гарна гэж тооцоолжээ. 

Хөтөлбөрийн хүрээнд энэ есдүгээр сарын 1-нд Чингэлтэй дүүрэгт анхны ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй жишиг сургуулийг нээх гэж байна. Сэргээгдэх эрчим хүчээр ажиллах ногоон сургуульдаа “Chromebook” ашиглаж, технологид суурилсан ухаалаг орчинд хүүхдүүд суралцсанаар эрүүл, аюулгүй, ухаалаг орчинд боловсрол эзэмших боломж бүрдэнэ гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо. 

Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг бий болгоно 

Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Өгөгдлийн тухай анхдагч хууль”-ийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Засгийн газраар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. 

Дэлхийн их өгөгдлийн зах зээл 2023 онд 327.26 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн бол 2024-2030 онд жилд дунджаар 14.9 хувиар өсөх тооцоолол гарсан нь өгөгдлийн хэрэглээ, хиймэл оюуны дэвшил нь өгөгдлийн дэд бүтцийн хөгжлийг шинэ шатанд гаргажээ. Улсын Их Хурлаас 2021 онд цахим хөгжлийг дэмжих багц хуулийг баталж, эрх зүйн орчныг бүрдүүлсэн ч өгөгдлийг байгууллага, салбар мэдээллийн систем хооронд солилцох, нэгтгэх, чанаржуулах, дахин ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах, дэд бүтцэд хөрөнгө оруулалт татах харилцааг бүрэн хамруулж чадаагүй аж. Өөрөөр хэлбэл, анхны зорилгоос өөрөөр дахин ашиглах нөхцлийг бүрдүүлээгүйгээс эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй байгаа нь анхдагч хуулийн төслийг боловсруулах үндэслэл, шаардлагыг бий болгосон байна. 

Монгол Улсын давуу тал, алсын хараа, боломж, ирээдүй хэмээн тодорхойлж буй өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах анхдагч хуулийн талаар Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ “Дэлхий дахин хөрөнгө оруулалтыг хоёрхон салбарт хийж байгаа. Энэ нь сэргээгдэх эрчим хүч, дата төв. Эрчим хүчгүй дата төв байгуулагдахгүй. Бүх төрлийн эрчим хүчний арвин их нөөцийг ашиглаж л дата төв ажилладаг. Өргөн уудам газар нутаг, урт үргэлжилдэг хүйтэн сэрүүний улиралтай, 360 өдрийн 280 нь нартай, салхитай арвин их нөөцтэй оронд дата төвүүдийг барьж байгуулж, хөрөнгө оруулалт татах боломжтой. Энэ боломжийг дэлхий нийт харчихаад өөрсдөө сонирхлоо илэрхийлж байгаа. Бид шинэ эдийн засаг руу явахгүй бол уул уурхай, нүүрснээс хамааралтай эдийн засагтайгаар хөгжлийн тухай цаашдаа ярихгүй. Цаг үеэ олсон асуудал учраас манай Засгийн газрын үнэтэй өв болж үлдэх ажил” хэмээлээ. 

179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал илгээлээ 

Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан авах үйл ажиллагааны явцын талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 

Монгол Улс 2026 онд гемофилийн фактор, могойн олон цэнт хоргүйсүүр, хавдрын бай эмчилгээний эм зэрэг нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг нэг эх үүсвэрээс худалдан авчээ. Тухайлбал, 2026 онд батлагдсан 2.7 тэрбум төгрөгийн төсвөөр нэг эх үүсвэрийн аргаар олон улсын байгууллагаас гемофилийн эсрэг рекомбинант факторыг худалдан авснаар нэгжийн үнэ буурч, 350 сая төгрөгийн хэмнэлт гарсан аж. 

ЭМДЕГ-аас 2025 онд төрөөс төлбөрийг нь хариуцах болон эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр олгосон эмийн тайланд дүн шинжилгээ хийж үзэхэд 424 төрлийн эмэнд 209.6 тэрбумыг зарцуулсан мэдээ гарчээ. Тэгвэл 2027 онд энэ алдааг залруулж, эмийн давхардлыг хасаж, олон улсын чанарын шаардлага хангасан, төсөвт хэмнэлт үүсгэх 179 эмийг жагсааж, үнийн санал авахаар Польш, Турк, Солонгос, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /UNDP/, НҮБ-ын төслийн үйлчилгээний газар /UNOPS/, НҮБ-ын Хүүхдийн сан /UNICEF/ зэрэг гадаад улс болон олон улсын байгууллагад хүргүүлээд байна. Мөн төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд өндөр өртөгтэй, хамгийн өндөр хэрэглээтэй, тасалдал үүсэж болзошгүй эмийн 1 жилийн хэрэглээний санал ирүүлэхийг хүсэж, ирсэн саналуудыг нэгтгэж эхэлснээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар сайд онцоллоо. 

Улсын хэмжээнд 4,909 иргэний хэрэглэдэг уналт таталтын эмийг мөн төрөөс төлбөрийг нь бүрэн хариуцах бөгөөд 10 үйлдвэрлэгчийн 45 нэр төрлийн эмийг худалдан авахаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /UNDP/-тэй гэрээ хийснээр нөөц бүрдэж, тасалдал үүсэхгүй байх нөхцөл бүрджээ. 

“Газрын тосны үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн парк хэлбэрт шилжүүлэх ажлыг шуурхайлах үүрэг өглөө

Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг дотоодын цэргийн хамгаалалтад авах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар албажуулж, Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд үүрэг өглөө. Дотоодын цэргүүд үйлдвэрийн бүсээс гадна ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, газрын тос дамжуулах хоолойн цогцолбор зэргийг хамгаалах юм. 

Мөн энэ өдрийн хуралдаанаар “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрт шилжүүлэх шийдвэр гарч, хэрэгжилтийг хангаж ажиллах үүргийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон бусад албан тушаалтанд өглөө. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралыг “Газрын тосны үйлдвэр”-ийн бүтээн байгуулалтын талбайд ажиллах үеэр үйлдвэрийн удирдлагын зүгээс үл хөдлөхийн болон газрын татвар зэргээс шалтгаалан төсөл гацаанд орох, санхүүжилт зогсох, татварын өр төлбөр өдөр тутам нэмэгдэж байгаа зэрэг тулгамдсан асуудлаа танилцуулсан билээ. Тэгвэл үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрт шилжүүлэн хөгжүүлснээр эхний 10 жилд газрын төлбөр, эхний 5 жилд үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөгдөхөөс гадна дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортын бараа материал, тоног төхөөрөмжийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг 4 хүртэлх жилээр сунгуулах, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгдөх боломж бүрдэх юм. 

Үйлдвэрлэл, технологийн паркийн нэгжийн техник, технологийн түвшний үнэлгээг Хүнд аж үйлдвэрийн технологийн түвшний үнэлгээний салбар зөвлөлөөр шуурхай хэлэлцсэний дараа хөгжлийн төлөвлөгөө, ТЭЗҮ-д үнэлэлт өгөх, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, паркийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох ажлыг мөн үе шаттай, шуурхай шийдвэрлэнэ. 

Товч мэдээ: 

-Монгол-Оросын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалтыг 2026 оны 9 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Сумдад байрлах ШТС-уудын шатахууны хангамжийг эрчимжүүлнэ30 минут 59 секундын өмнөШадар сайд Н.Номтойбаяр улсын төсвөөр бүхнийг шийдэх арга барилаас татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг Засаг дарга нарт үүрэг болголоо1 цаг 7 минутын өмнөCOP17-ын 4 дэх өдөр: Конвенцын хэрэгжилт, шороон ба элсэн шуурга, бэлчээр ба малчдын асуудлыг хэлэлцэнэ1 цаг 12 минутын өмнөАнхааруулга: Нисэх буудал руу чиглэсэн авто зам болон нисэх буудлын орчимд өтгөн манан үүссэн байна1 цаг 21 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 58 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан2 цаг 2 минутын өмнөМонгол Улс байгаль орчны бодлогын уялдааг сайжруулахад хиймэл оюун ашиглана8 сар 19. 16:02А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай8 сар 19. 15:57Шадар сайд Н.Номтойбаяр Япон улсын Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа8 сар 19. 15:432027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ8 сар 19. 15:33Хөгжлийн банкнаас Газрын тос боловсруулах үйлдвэр барихад 187.7 тэрбум төгрөгийг олгожээ8 сар 19. 14:26Жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт эдлэх босгыг нэмэгдүүлсэн хууль ирэх оны эхнээс хэрэгжиж эхэлнэ8 сар 19. 14:22COP17: Монголын загвар, ноолуурын салбарыг онцолсон хоёр шоу болно8 сар 19. 14:13БОХХААБХ-ны дарга М.Мандхай газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзлаа8 сар 19. 14:04Бууцагаан сумын малчин "шонхор агнуулахгүй" гэж арабуудтай маргалдсаны улмаас машинд дайруулж нас баржээ8 сар 19. 13:56Хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ8 сар 19. 11:36COP 17: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар бага хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна8 сар 19. 11:22Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг үр дүнд хүрсэн үү8 сар 19. 10:22Цөлжилт, газрын доройтлын нэгдсэн үнэлгээгээр Монгол орны нутаг дэвсгэрийн 81.9 хувь өртсөн байна8 сар 19. 10:12УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 19. 9:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан8 сар 19. 9:12УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав8 сар 18. 16:47СОР17: 167 улсын төлөөлөгч монголд зочилж, нийт 704 сэтгүүлч магадлан итгэмжлэгджээ8 сар 18. 16:43Гадаадын иргэн, зочин, төлөөлөгчдийн хөтчөөр 60 оюутан цагдаа ажиллаж байна8 сар 18. 12:51Э.Батшугар: "COP-17"-ын үеэр эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна8 сар 18. 12:44“Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах чиглэлд хамтарна8 сар 18. 12:40СОР17-гийн шийдлийг ажил болгох, Монголыг таниулах Ногоон бүсийг нээлээ8 сар 18. 12:36Шатахууны түгээлтэд хойрго хандвал тусгай зөвшөөрлийг нь цуцална8 сар 18. 12:31Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна8 сар 18. 12:26“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний павильон ногоон бүсэд нээлтээ хийлээ8 сар 18. 12:24
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.