Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
8 дугаар сарын 20-ны өдрийн албан ёсны хөтөлбөр Конвенцын хэрэгжилтийг эрчимжүүлэх, шороон болон элсэн шуурга, бэлчээр ба малчид, хөдөө аж ахуйн газрын доройтол зэрэг асуудалд төвлөрч байна. Өглөө 10:00–13:00 цагт Талуудын бага хурлын хүрээнд иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг "COP"-ын албан ёсны ажлын хөтөлбөртэй хэрхэн илүү уялдуулах асуудлаар Нээлттэй яриа хэлэлцээний хуралдаан болно.
Үдээс хойш 15:00–18:00 цагт Нэгдсэн хорооны гуравдугаар хуралдаанаар UNCCD /Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенц/-ийн 2018–2030 оны стратегийн хүрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, мөн шороон ба элсэн шуурга (SDS), жендер, бэлчээр ба малчид гэсэн бодлогын гол асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнтэй зэрэгцэн Шинжлэх ухаан, технологийн хорооны хуралдаанаар хөдөө аж ахуйн газар, хөрсний доройтлоос сэргийлэх, бууруулах, сэргээх, шинжлэх ухаан–бодлогын уялдааг цаашид бэхжүүлэх асуудлыг авч үзнэ.
Мөн 09:00–20:00 цагт өндөр түвшний тогтвортой санхүүжилтийн форум зохион байгуулагдана. Өдрийн турш болох дагалдах арга хэмжээнүүдээр бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй, газрын нөхөн сэргээлтийн санхүүжилт, хөрсний эрүүл мэнд, гангийн эрсдэл, усны тэсвэртэй байдал, шороон ба элсэн шуурганы мониторинг, орон нутгийн иргэдэд түшиглэсэн газрын менежмент зэрэг бодит шийдлүүдийг хэлэлцэнэ.
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ
Facebook
Twitter
Youtube


БНХАУ COP17 хурлын зохион байгуулалтыг дэмжиж ажиллана
COP17: Зочид, төлөөлөгчдөд 17 чиглэлд 100 автобус үйлчилнэ
АИ-92 шатахууны үнэ литр тутамд 200 төгрөгөөр нэмэгджээ
Байгаль орчны салбарын үе үеийн бодлого тодорхойлогчид COP17 талуудын бага хурлын танхимд уулзлаа
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?
COP17 Mongolia: Элсэн болон шороон шуурганы асуудлаарх бүсийн санаачилга
COP17 хурлын үеэр зохицуулалт хийгдэх сургууль цэцэрлэгийн жагсаалт
COP17 (КОП17) Үндэсний хорооны Ажлын албанаас бэлтгэл ажил хангагдсантай холбогдуулан мэдээлэл өгч байна

Сэтгэгдэл бичих