Шадар сайд Н.Номтойбаяр улсын төсвөөр бүхнийг шийдэх арга барилаас татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг Засаг дарга нарт үүрэг болголоо


8-р сарын 20
9 цаг 48 минут

      Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.08.19/ аймгуудын Засаг дарга, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, орон нутагт тулгамдаж буй, шийдвэрлэх нэн шаардлагатай асуудлын талаар цахимаар хуралдлаа. 

Аймгуудаас өвөлжилтийн бэлтгэл болон улсын төсөвт тусгах шаардлагатай нийт 205 төсөл, арга хэмжээний санал ирүүлсэн. Эдгээр саналыг холбогдох яамдад хуваарилан, шийдвэрлэлтийг зохион байгуулж байна. Үүнээс эрчим хүч, дулаан хангамж, инженерийн шугам сүлжээний 48 төсөл, арга хэмжээг 2027 оны улсын төсөвт тусгуулахаар Сангийн яаманд хүргүүлжээ. 

Тухайлбал, Булган аймагт дулааны цахилгаан станцын тарифын зохицуулалттай холбоотой 9.4 тэрбум төгрөгийн өр төлбөр үүссэн, станцын хоёр зуух бүрэн хүчин чадлаар ажиллах боломжгүй талаар дүгнэлт гарсан байна. Эрчим хүчний яамнаас хэрэглэгчийн тарифыг зохистой тогтоогоогүйгээс авлагын асуудал үүссэн бөгөөд шийдвэрлэхээр ажиллаж байгааг мэдээлэв.

Дорнод аймаг замын ажлын гүйцэтгэл, үлдэгдэл санхүүжилтийн асуудал, Говьсүмбэр аймаг дулааны цахилгаан станц, сургууль, цэцэрлэгийн барилга, замын ажил, Хөвсгөл аймаг 100 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулах, Ханх чиглэлийн замын ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг танилцууллаа. Хөвсгөл аймгийн хүүхдийн эмнэлгийн барилгын ажил 2019 оноос эхэлсэн бөгөөд ашиглалтад оруулахад шаардлагатай 3.2 тэрбум төгрөгийг 2027 оны төсвийн төсөлд тусгуулахаар санал хүргүүлжээ. 

Орхон аймаг дулааны шугам сүлжээний шинэчлэл, сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулах шаардлагатайг танилцуулсан бол Өмнөговь аймаг орон нутагт санхүүгийн болон худалдан авах ажиллагааны эрх мэдлийг нэмэгдүүлэх, хадлантай холбоотой шатахууны хангамжийг тогтвортой байлгах асуудлыг хөндлөө.

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү Баян-Өлгий, Ховд аймагт бүртгэгдсэн САТ-1 төрлийн шүлхий өвчний голомттой холбоотой гарсан зардлыг мал эмнэлгийн байгууллагаар зардлын тооцоо, холбогдох баримт бичгийг нэгтгэн ирүүлсэний дараа шийдвэрлэнэ гэв. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Хөвсгөл, Архангай аймагт 2025 онд хэрэгжүүлсэн малын эрүүл мэнд, дархлаажуулалтын он дамжсан өр төлбөрийг шийдвэрлэхээр ажиллаж буйгаа хэллээ. 

Шадар сайд Н.Номтойбаярын зүгээс Монгол Улсын Ерөнхий сайдын “дуусдаггүй яриаг дуусгая” гэсэн зарчим дагуу жил бүр аймгуудад тулгамддаг, уламжлал мэт тогтчихсон сэдвүүдийг хааж, нэгдсэн шийдэл гаргахаар Засгийн газар ажиллаж буйг онцолж байна. Тэрээр улсын төсвөөр бүхнийг шийдэх бус  орон нутгийн дотоод нөөц, хувийн хэвшлийн оролцоо болон бусад боломжит эх үүсвэрийг ашиглаж асуудлаа шийдвэрлэж, эрэлхийлж ажиллахыг Засаг дарга нарт үүрэг болголоо. Сэлэнгэ, Сүхбаатар, Говь-Алтай аймаг өөрсдийн нөөц боломжоо ашиглаж, асуудлаа шийдэж буй сайн жишгийг нэвтрүүлж байгаа бол зарим аймаг “халамжийн систем”-д орсон мэт бүхий л асуудлаа улсын төсвөөр шийдүүлдэг арга барилтай байгааг засах ёстой гэлээ. Аймгуудад дутуу гүйцэтгэлтэй байгаа спорт цогцолбор, усан бассейн зэрэг төслүүдийг менежментийн гэрээгээр хувийн хэвшилд шилжүүлж, дутуу санхүүжилтээ шийдүүлэх боломж эрэлхийлэн ажиллахыг Засаг дарга нарт үүрэг болгож байна. Монгол Улсын Засгийн газар “Чөлөөлье” бодлогоор эдийн засагт төрийн оролцоог багасгаж, хийж бүтээж чаддаг хувийн хэвшлүүдээ дэмжих чиглэл баримталж байна. Тиймээс орон нутгууд хөрөнгө оруулагчдаа дэмжих, нэн шаардлагатай төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байгааг Шадар сайд онцоллоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Сумдад байрлах ШТС-уудын шатахууны хангамжийг эрчимжүүлнэ34 минут 8 секундын өмнөШадар сайд Н.Номтойбаяр улсын төсвөөр бүхнийг шийдэх арга барилаас татгалзаж, хувийн хэвшлээ дэмжихийг Засаг дарга нарт үүрэг болголоо1 цаг 10 минутын өмнөCOP17-ын 4 дэх өдөр: Конвенцын хэрэгжилт, шороон ба элсэн шуурга, бэлчээр ба малчдын асуудлыг хэлэлцэнэ1 цаг 15 минутын өмнөАнхааруулга: Нисэх буудал руу чиглэсэн авто зам болон нисэх буудлын орчимд өтгөн манан үүссэн байна1 цаг 25 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 1 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан2 цаг 5 минутын өмнөМонгол Улс байгаль орчны бодлогын уялдааг сайжруулахад хиймэл оюун ашиглана8 сар 19. 16:02А.Үйлстөгөлдөр: Мэдэгдлээс үйл хэрэг рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас үр дүн рүү шилжих шаардлагатай8 сар 19. 15:57Шадар сайд Н.Номтойбаяр Япон улсын Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа8 сар 19. 15:432027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ8 сар 19. 15:33Хөгжлийн банкнаас Газрын тос боловсруулах үйлдвэр барихад 187.7 тэрбум төгрөгийг олгожээ8 сар 19. 14:26Жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт эдлэх босгыг нэмэгдүүлсэн хууль ирэх оны эхнээс хэрэгжиж эхэлнэ8 сар 19. 14:22COP17: Монголын загвар, ноолуурын салбарыг онцолсон хоёр шоу болно8 сар 19. 14:13БОХХААБХ-ны дарга М.Мандхай газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзлаа8 сар 19. 14:04Бууцагаан сумын малчин "шонхор агнуулахгүй" гэж арабуудтай маргалдсаны улмаас машинд дайруулж нас баржээ8 сар 19. 13:56Хууль бусаар ашигт малтмал олборлосон хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ8 сар 19. 11:36COP 17: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ийн конвенцын Талуудын 17 дугаар бага хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна8 сар 19. 11:22Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг үр дүнд хүрсэн үү8 сар 19. 10:22Цөлжилт, газрын доройтлын нэгдсэн үнэлгээгээр Монгол орны нутаг дэвсгэрийн 81.9 хувь өртсөн байна8 сар 19. 10:12УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 19. 9:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан8 сар 19. 9:12УИХ-ын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүямаг хүлээн авч уулзав8 сар 18. 16:47СОР17: 167 улсын төлөөлөгч монголд зочилж, нийт 704 сэтгүүлч магадлан итгэмжлэгджээ8 сар 18. 16:43Гадаадын иргэн, зочин, төлөөлөгчдийн хөтчөөр 60 оюутан цагдаа ажиллаж байна8 сар 18. 12:51Э.Батшугар: "COP-17"-ын үеэр эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна8 сар 18. 12:44“Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах чиглэлд хамтарна8 сар 18. 12:40СОР17-гийн шийдлийг ажил болгох, Монголыг таниулах Ногоон бүсийг нээлээ8 сар 18. 12:36Шатахууны түгээлтэд хойрго хандвал тусгай зөвшөөрлийг нь цуцална8 сар 18. 12:31Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна8 сар 18. 12:26“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний павильон ногоон бүсэд нээлтээ хийлээ8 сар 18. 12:24
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.